
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.
МАН-ын шинээр бүрэлдсэн Бага хурлын анхдугаар хуралдааны эхэнд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай дүрмийн заалттай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хөнджээ.
МАН-ын дарга Н.Учрал Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавина гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Тодруулбал Н.Учрал: "Намын дарга заавал Ерөнхий Сайд байна гэсэн ойлголт дүрэмд байхгүй. Олон улсын дэг журам өөрчлөгдөх зэрэг гадаад хүчин зүйлээс гадна улс орны нөхцөл байдлаас шалтгаалж, Засгийн Газрын тогтвортой байдлыг чухалчилна. Улс төрийн нам хэндээ хэзээ, хэрхэн улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхээ дотооддоо шийдээд явна." гэсэн аж.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлаа.
Тодруулбал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар сонгож батлав.
Мөн намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталлаа.
Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм.


АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд анхны “бэлэг”-ээ илгээв үү?
МАН-н Их хурал ирэх амралтын өдрөөр Буянт Ухаа спорт цогцолборт болно
О.Цогтгэрэл: АН Засгийн Газарт орох уу? гэдэг асуултад би 100 хариулсан. Дахиад хариулах хэрэггүй байх
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо

АҮЭБЯ: АИ-92 автобензин 95 вагон байна
Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч 300 ам.долларыг солиулахыг завджээ
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
"Physical: Asia"-ийн найруулагч Жан Ху Ги: Монголыг шоунд оролцуулах болсон нь арай өөр үйл явцтай байсан
Д.Нямсүрэн: Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шаардлагатай газар нь хийдэг болно
"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна
МАН-ын шинэ НБД М.Цэлмүүн: Даргын "цүнх баригч" байх нь маш том ментор хөтөлбөр
Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
МАН-ын дарга Н.Учрал: Намын дарга заавал Ерөнхий Сайд байна гэсэн ойлголт дүрэмд байхгүй
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн
Ард урдаасаа сийгсэн нүхэн жорлонтой байж AI ярьж, 500 саяын машин унаж, таван саяын утас барихаас ичээсэй
Чингэлтэй дүүргийн 1200 хүүхдийг усан сэлэлтийн сургалтад хамруулжээ
АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт тасалдалгүй явагдаж байгаа тул нөөц хангалттай
"The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ Senzu-г багтаажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
УИХ-н гишүүн Д.Бум-Очир "Цагаан сараар битүүний өдөр амардаг" болох хуулийн төсөл санаачилжээ
Ч.Лодойсамбуу: Н.Учрал бид хоёр нас чацуу. Манай үеийнхэн өсөхийн өлөнгүй санагддаг
Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой
"ДУБАЙ-2025" Азийн залуучуудын V пара наадамд оролцох тамирчдад спортын хувцас гардуулан дэмжлэг үзүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирэхээр боллоо
'Сансар гарден” цэцэрлэгийн багшийг цагдаагийн байгууллага шалгаж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
О.Батхүү: Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгуулах асуудлыг энэ сардаа багтааж УИХ хэлэлцэхийг шаардаж байна
Баабар: Ирээдүй рүүгээ буцаад!
Т.Оюунчимэг: Монгол Улсад өнөөдөр хамгийн аймшигтай болсон зүйл бол хөрсний бохирдол
БААСАН гарагт бүх нийтээр АМАРНА
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.