Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа

4 цаг 30 минутын өмнө

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг Ерөнхий сайд онцлоод энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгов.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүллээ.

 

сонин mn

​БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй талаар хэлэв. Уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг урагшлуулахын чухлыг талууд онцлов.

 

сонин mn

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.