
Ердөө 2-3 хоногийн өмнө МАН-ын шинэ даргаар Н.Учрал сонгогдлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр МАН-ын Их хурал болж, тэр хурлаас түүнийг намын даргаар сонгосон юм. Тэгэнгүүт АН-ын дарга О.Цогтгэрэл нэг сонин “мэндчилгээ” дэвшүүллээ.
Тэрбээр даваа гаригт АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд хэвлэлийн бага хурал хийв. Тэгэхдээ “…Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ.
“…АН хамтарсан Засгийн газарт орохгүй” гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. “…Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагая” гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан” гэж мэдэгдэл хийлээ.
Товчхондоо, АН-ын дарга Л.Цогтгэрэл үүгээрээ МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын дарга болохоос сэргийлсэн хаалт тавьж үзэв бололтой. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “…Манай нам хэнийгээ ямар албан тушаалд томилох нь АН-д ямар ч хамаагүй” гэв. Тэр үнэн л дээ.
Үнэхээр ч “…АН хуулийн төслөө УИХ-д өргөн барьж, тэр нь УИХ-аар батлагдаад, түүний дагуу МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргад нэр дэвшихээ болино” гэдэгт хүртэл хол л доо. Эндээс өөр санаа үнэртэж байна. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгогдоход МАН дотроо хагарчихаад байсан. Эрх баригчид хагарсан нь сөрөг хүчний улс төр хийхэд нэн таатай байв. АН-ын шинэхэн даргын хэлсэн болгон нь байндаа тусаж, оноо “лайк” цуглуулаад өчигдрийг хүртэл аятайхан байсан ойлгомжтой. Харин МАН эвлэрч, намын даргаар нь Н.Учрал хэмээх “эвгүй” улстөрч сонгогдсон нь АН-ын дарга О.Цогтгэрэлийг сандаргаж орхисон шиг байгаа юм.
Н.Учрал МАН-ын дарга болонгуутаа “…Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна” гэж мэдэгдсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа улс төрийн эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд, аль эсвэл УИХ-ын дарга болдог жишиг манайд тогтсон. Тогтох ч гэж, ерөөсөө л намын дарга голдуу Ерөнхий сайд байдаг.
Мөн УИХ-ын дарга болдог тохиолдлууд бий. Тэр утгаараа, Н.Учрал намынхаа Их хурал дээр “…Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна” гээд мэдэгдчихээр “…Тэр УИХ-ын дарга болох юм байна” гэж ойлгогдоно. Л.Цогтгэрэл өөрөө УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилладаг. МАН-ын Н.Учрал УИХ-ын дарга болчихвол тэрээр “цэрэг” нь болно. Энэ мэт жижгээс эхлээд том хүртлээ хэдэн ч талаар Н.Учрал бярыг авна. Эдгээр нь О.Цогтгэрэлд хүнд тусна. Тэгээд л МАН-ын дарга Н.Учралаас АН-ын дарга О.Цогтгэрэл айгаад байгаа бололтой. Уг нь, аливаа намын дарга, удирдлагуудаас өрсөлдөгч намынхаа шинээр сонгогдсон даргад баяр хүргэж, амжилт хүсдэг дэлхий нийтийн улс төрийн жишиг соёл бий. Монголд ч тийм байдаг. Тиймээс О.Цогтгэрэл тэр дагуу Н.Учралд “…МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе” гэчихсэн бол гоё улс төр болох байлаа. Өөрийг нь АН-ын дарга болонгуут ХҮН намын дарга Т.Доржханд “…Намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн намын дарга болсонд нь баяр хүргэе. Ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнол, парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон намын тогтолцоог төлөвшүүлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баялаг бүтээх тэгш боломжийг нэмэгдүүлэх үзэл санаа, үйл хэрэгт нь амжилт хүсье” гэж мэндчилгээ дэвшүүлж байв.
Мөн Н.Учралыг МАН-ын Их хурлаас намын даргаар сонгогдсон өдөр “…МАН-ын даргаар сонгогдсон Н.Учрал танд баяр хүргэж, эрх баригч намын даргын хувьд намынхаа үзэл баримтлалыг илүү либералчилж, зүүн төвөөс төвийн бодлого руу чиглүүлж буй талархал илэрхийлье” гэжээ.
Ийм жишээ олон бий. Гэхдээ сүүлд Д.Амарбаясгаланг МАН-ын Бага хурлаас намын даргаар сонгогдоход Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд “…МАН-ын даргын сонгуульд намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан танд баяр хүргэе” гэсэн. Гэтэл “…Дээд шүүхээс Д.Амарбаясгаланг намын даргаар албан ёсоор бүртгээгүй байхад сөрөг хүчний зүгээс ийн баяр хүргэлээ” гэдэг шүүмжлэл хаанаас ч юм өрнөсөн. Харин Т.Дорханд үүнд “…Улс төрийн намын дарга намынхаа эрх бүхий дээд байгууллагын шийдвэрээр албаждаг. Харин Дээд шүүх түүнийг нь бүртгэх л ажил хийдэг. Хоорондоо сонгуулиар өрсөлддөг хэдий ч хамт олныхоо дэмжлэг авсан аливаа намын даргад амжилт хүсэх нь улстөрийн энгийн соёл юм.
ХҮН нам бусад намын дотоод асуудалд оролцдоггүй. МАН, АН болон бусад намууд дотоод зөрчилгүй, улс орныхоо эрх ашигт нэгдэж чаддаг улстөрийн тогтвортой институт болж төлөвших нь Монгол Улсын эрх ашиг гэж бид үздэг” гэсэн тайлбарыг хийсэн байдаг.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.