12-р сарын 15-наас СУРАГЧДЫН АМРАЛТ эхэлнэ

11 сар 20. 11:57

12-р сарын 15-наас СУРАГЧДЫН АМРАЛТ эхэлнэ

​​​​​​​

Нийслэлийн сургуулиудын бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 26 хүртэл амарна. Харин дунд анги 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл нь орно.

Ахлах ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт нь цахимаар хичээллэх аж.

Орон нутгийн сургуулиудын бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны даваа гаригт хичээл нь эхэлнэ. Дунд ангийн тухайд 12 сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл нь орно. Харин ангийнхан 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээлдээ орно. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэх юм байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.