
МАН-ын Их хурал болж, 2200 гишүүн нь хэдэн өдрийн турш хуралдаад тарлаа. Тэд алба амины яриа гэдэг шиг нам, төрийнхөө олон л асуудлыг ярив.
Энэ хурлаар хамгийн их хөндөгдсөн, ард нийтийн анхаарал татсан нь МАН-ынхны эвлэрэл байлаа. Тэр аргагүй. Тэд муудалцаад өнөөдөр УИХ дээр л гэхэд бүлэг нь хуваагдсан. Тэрнээс болоод МАН дангаараа ямар ч шийдвэр гаргаж чадахаа больсон. Тиймийн учраас сая МАН-ын их хурлаар Н.Учралыг 95 хувийн саналаар намын дарга болгохыг харсан нь: МАН эвлэрчээ гээд байгаа. Гэтэл үгүй, тэд эвлэрээгүй байна.
Зүгээр л: МАН-ын Их хурлын өмнө Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт татаж, яллагдагч хүртэл болгож аюулгүй байдлыг хангасаны үр дүн. Яг МАН дээрээ шийдэх асуудлыг Д.Амарбаясгалангүйгээр нэг тийш нь болгох боломжгүй. Найман жил намын ерөнхий нарийн бичгийн дарга хийчихсэн, энэ хугацаанд 16, 20, 24 оны сонгуулиудын менежер, намын бүх шатны боловсон хүчнийг томилж зохион байгуулсан хүн. Тиймийн учраас амыг нь хааж, гар хөлийг нь баглахгүй бол самарна. Хэрэвзээ Д.Амарбаясгалан нээнтэгт орж, хөдөлгөөнөө хумиагүй бол өчигдөрхөн зарласан МАН-ын удирдах зөвлөл, бага хурлын бүтэц хэзээ ч бүтэхгүй.
Аягүй бол Н.Учрал ч намын дарга болох нь хэцүү. Гар хөлөө хүлүүлсэн атал л Ж.Энхбаярыг хориглон хамгаалаад намын дарга болгоогүй. Намдаа тийм л хүчтэй. Тиймийн учраас саяны тэр Их хурлаар Д.Амарбаясгалан, нэмээд Л.Оюун-Эрдэнийг хүмүүсийг удирдлагын байгууллагаас арчиж хаялаа.
Шулуухандаа: Н.Учрал намын дарга боллоо гээд МАН-ынхан нь эвлэрээд, зовлон нь дуусч байгаа юм биш. Эсрэгээрээ: МАН-ын зовлон одоо л эхэлж байна.
Яаж гэхлээр: Монгол шиг парламентын засаглалтай улсад эрх баригч намын дарга нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газраа авдаг. Тэгж тухайн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Хэрэвзээ Засгийн газар нь намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй, эсхүл сонгогчдын сэтгэлд хүртэл ажиллахгүй бол нам нь дараагийн сонгуульд унана, намын дарга нь огцорно. Алтан зарчим юм даа, энэ.
Гэтэл нь МАН өнөөдөр маш хошин шог эрх мэдлийн хуваарилалт хийлээ. Намын дарга нь Н.Учрал боллоо. Гэсэн атал Ерөнхий сайдаар Г.Занданшатар үлдлээ. Наахнуур нь харахлаар: МАН-ын гаралтай төрд халдварласан зодоон дууссанд бид нар ард нийтээрээ баярлах ёстой мэт. Цаахнуур нь бодохлоор: Ард нийтийн анхаарлыг зодоондоо хандуулж залхааж байгаад тэрийгээ зогсоохдоо төрийг улам хямрал руу шидэх удирдлагын эрх үүргийн хуваарилалт хийчих шиг л болох юм.
Ерөөсөө л: Хаанаас нь ч харсан хамгийн заваан тогтолцоо хийчихлээ. Энэ шиг эрх үүргээ хуваадаг маш муу засаглалтай компани ч дэлхий дээр байхгүй. Одоо амар шдээ, 27, 28 оны сонгуулиудад хэн яаж санаа зовох вэ гэдэг нь. Тэрний дараах ялыг нь Н.Учрал үүрнэ, тэрийг хүртэлх ямбыг нь Г.Занданшатар эдэлнэ. Н.Учрал нэгэнтээ Ерөнхий сайд биш юм чинь хааяадаа гандангаар явж Г.Занданшатарт ажил үйлс бүтээдэг ном уншуулах хэрэгтэй болж байна.
Ний нуугүй хэлэх нь ээ: МАН-ын дарга нар 27, 28 оны сонгуулиас өмнө хөлөө жийлцэнэ. Олон шалтгаанаас болно. Тэрний нэг нь сая Их хурлаар нь хүртэл яригдлаа.
Их хурлын үеэр: Эрх барьж байгаа МАН-ынхан Засгийн газартаа АН-ыг урьж эвсэх үү, үгүй юу гэдэг хамгийн ихээр анхаарал татсан.
МАН-ын их хурлаас сонгогдсон шинэ бага хурлынаа анхдугаар хуралдааны үеэр МАН-ын дарга Н.Учрал: АН-тай ямар ч тохиолдолд хамтрахгүй гэж мэдэгджээ. Бүх хэвлэлээр энэ мэдээлэл тарав. Бас нэг сонин нь: Н.Учралыг МАН-ын дарга болсны дараа АН-ын дарга О.Цогтгэрэл: Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэх зарчмын агуулгаар хуулийн төсөл өргөн барина гэж мэдэгдсэн. Тэр мэдэгдлийг хийхдээ: АН засагт орох талаар одоогоор яригдсан юм байхгүй. АН-д бүр ч байхгүй. Энэ шийдвэрийг гаргадаг төлөөллийн төв байгууллагууд байдаг. Миний хувьд хамтарсан засагт орох бодол байхгүй. Яагаад гэвэл ард түмний сонголтоор олонх цөөнхтэй парламент үүсчихсэн. Сонгуулийн өмнө хоёр өөр юм ярьж өрсөлдөж явснаа сонгуулийн маргааш ард түмний сонголтыг засварлаж хамтраад явж болохгүй. Тэр тусмаа нэг нь зүүний, нөгөөх нь барууны чиг баримжаатай нам яаж хамтарч болох юм бэ. Би энэ талаар өмнө нь олон удаа зарчмын байр суурь илэрхийлсэн гэв.
Энэ маягаар МАН-ын шинэ дарга, АН-ын дарга хоёр нийлж Засгийн газар байгуулахгүй гэчхэж байна.
Гэвчиг МАН талаасаа нийлээд эвсээд явчих 1 суваг байгаа. Хэдий МАН-ын дарга: АН-тай ямар ч тохиолдолд хамтрахгүй гэсэн ч Ерөнхий сайд нь АН-ыг засагтаа уриад хамтрах шийдвэр гаргаж болно. Энэ нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх. Үндсэн хуулийн 39.3: Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ, 39.4: Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж байна.
Энүүгээр: Ерөнхий сайд Г.Занданшатар АН-ыг засагтаа авна гэвэл МАН-ын дарга Н.Учралтай биш, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөнө. Аа харин УИХ-д танилцуулна. Тэгээд л асуудал шийдэгдэнэ. Базах нь ээ: МАН-ынхан Засгийн газартаа АН-тай эвсэх эсэхийг МАН-ын дарга Н.Учрал биш, Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэх нь…
Ө.Билэг



Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.