УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

11 сар 20. 15:18

УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлжээ. 

Тодруулбал, түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихдээ гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Улмаар НПГ-аас Э.Болормаад яллагдагчаар татсан тухай тогтоолыг нь танилцуулах гэсэн ч очоогүй байна.

Тиймээс прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна. 

Түүний холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Э.Болормаад "Ханбогд Эксплорайшн" компаниас 30 сая төгрөг хандивласныг зарцуулсан болохыг "Нийслэл-Аудит" ХХК тогтоосон байдаг. Улмаар аудитын компаниас Үндэсний Аудитын Газарт хандаж байжээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.