
МАН-ын Их хурлаас 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд Тэргүүн Шадар сайд Н.Учралыг намынхаа даргаар сонгосон. Тэр өдөр бямба гариг байв.
Харин 17-ны даваа гаригт АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж таарахгүй. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэсэн асуудлыг хэлэлцлээ” хэмээн мэдэгдэл хийсэн.
Гэвч, үүнээс ердөө гурав хоногийн дараа 20-ны өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж “…Намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлье” хэмээн тогтож, үдээс хойш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Үүний дараа О.Цогтгэрэл “…МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир би Бүлгийн даргаараа үлдэх нь зөв юм байна” гэчихсэн нь АН-ынхны гол лидерүүдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэлийг хүлээгээд байна. Тэд намын даргынхаа “шийдвэр”-ийг дурамжхан бөгөөд таагүй хүлээж авах томоохон тодорхой шалтгаантай. Учир нь, УИХ-ын хэд хэдэн гишүүн “…УИХ дахь АН-ын бүлгийн дарга болно” гэж намраас хойш яваад байсан юм.
Цаашлаад АН-ын жирийн гишүүд дунд ч “…Бид ер нь байсгээд л сүртэй мэдэгдэл хийдэг ч түүндээ хүрдэггүй намын даргатай Ерөнхийлөгчийн 2027 оны, УИХ-ын 2028 оны сонгуулийн ард гарч чадах уу” гэлцээд эхэлжээ.
Мөн “…МАН-ынхан Н.Учралыгаа нөөж байгаад 2028 онд Ерөнхий сайдаар гаргаж ирэх гэж байна. Гэтэл манай намын дарга наад хэдтэй нь зэрэгцэж явж байгаад тэр хүртэл хуучирч, солигдох болзлоо хангачих гээд байна. Гэтэл он гараад Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. МАН-ынхан эв нэгдэлтэй байгаа гэдэг мессеж өгөөд уналаа” гэж байгаа тухай тус намынхан ярьж байна. Ер нь бол, шинэ жил гэж ирэх өдрүүдэд бужигнаад шинэ он гарна. Он гарангуут Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орчихсон байх болно. Үүнийг ч улс төрийн намууд мэдрээд аль хэдийнэ ажиллаад эхэлжээ. Мэдээж, МАН-ынхан дээр хэлсэнчлэн “…Бид эв нэгдэлтэй байна” хэмээгээд намынхаа Нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл, Бага хурлын бүрэлдэхүүнийг ирэх сонгуулиудад зориулан байгууллаа.
Тус намын хувьд, сүүлийн үед нам дотроо том хөдөлгөөн хийхдээ дараагийн залгамжаа “үе давуулж шиддэг” гэлцээд байх болсон. Гэхдээ л, өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнийг унагаад, залгаад МАН-ын даргын төлөөх зодоон гээд нэлээд шарх авсан.
Хамгийн гол нь, энэ бүхний эцэст Н.Учралд 2016-2024 оны түүчээлсэн гурван ялалт дээр нэмээд дөрөв дэх ялалтыг явах хатуу үүрэг хүлээлгээд байна. АН ч бас тэр талаар хуралдаж шийдвэрээ гаргав. Тус нам энэ жилийн Монгол бахархлын өдрөөр АН-ын дээд шагнал “Их эзэн Чингис хаан” одонг Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хүртээв. Ингэхдээ тус намынхан “…Н.Алтанхуяг нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ-ын сонгууль, 2012 оны Нийслэлийн сонгууль, 2012 оны аймаг, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн Ардчиллын ялалтыг дархалсан таван ялалтын эзэн юм” гэснийг санаандгүй дүгнэсэн явдал бус бөгөөд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбож ойлгохоор байна.
Ер нь бол, МАН-ын дарга Н.Учрал ч, АН-ын дарга О.Цогтгэрэл ч тэр хоёулаа л намынхаа шинэ залуу удирдлагууд юм. Нэг талаасаа энэ. Нөгөө талаасаа МАН ч, АН ч ирэх Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд шинэ удирдлагатай орохоор болж байна.
Энэ сонгууль хүртэлх богинохон хугацаанд Монголын улс төрийн тайз дээр хэн нь хэрхэн тоглохоос ялалт хаашаа вэ гэдэг хамаарна. Улмаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс УИХ-ын 2028 оны сонгууль ч шууд шалтгаална.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.