-
Б.ГарьдСар шахмын өмнө “…Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаас чөлөөлсөн сайд Т.Мөнхсайханы тушаалыг шүүх хүчингүй болголоо” хэмээн эх сурвалжууд мэдээлж байв. Тийм явдал болжээ. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны аравдугаар сарын 7-нд “…Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы 2025 оны тавдугаар сарын 2-ны Б/33 дугаар Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй” гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулан нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “…Тус шүүхээс ирүүлсэн Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Үүний дагуу шүүх дээрх хялбаршуулсан журмаар хянаад дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин үүнийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эсэргүүцэж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, мөн АТГ-т гомдол гаргаж ханджээ.
Тэрээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд хандахдаа “…Энэхүү хэрэгт Эрүүл мэндийн сайдыг бүрэн төлөөлж оролцож буй этгээдийн болох төрийн албан хаагч М.Хулан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ЭМЯ-ны эрх ашиг, сонирхлыг үл хүндэтгэлээ. Би Эрүүл мэндийн сайд байхдаа Н.Эрдэнэхүүг албаны үүргээ хангалтгүй биелүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, төсөв захиран зарцуулахтай холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авалгүйгээр худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн. ХСҮТ-ийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Эрдэнэхүү нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад ороогүй, тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн адил сонгон шалгаруулалтаар томилогдоогүй, ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайдтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдаж байсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч юм. Иймд гомдол, мэдээлэлд дурдсан асуудлын дагуу хяналт, шалгалт явуулж, энэхүү хэргийн харьяалал зөрчсөн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаантай холбоотой асуудалд анхаарал хандуулж, шүүгчийн захирамжид хуулийг зөв хэрэглэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж өгнө үү” гэжээ.
Мөн АТГ-т “…Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЭМЯ-ны ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн М.Хулангийн энэхүү үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон энэхүү санаатай үйлдлийн улмаас хэргийг дараагийн шат буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй байдлаар эцэслэн шийдвэрлүүлсэнд харамсаж байна. Энэхүү хэрэг, маргааныг шийдвэрлүүлэхэд хамгийн их нөлөөлсөн этгээд болох Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээд найз, нэг анги, нэг курс, хамт суралцаж байсан Н.Эрдэнэхүүгээ дэмжиж, төрийн жинхэнэ албан хаагчид хууль бусаар нөлөөлж, дарамталсан энэхүү үйлдэл нь төрийн албан хаагчийн хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь дээрх шүүхийн шийдвэр болон цахим орчинд түгээсэн мэдээлэл зэрэг баримтаар нотлогдоно. Иймд төрийн албан хаагч болох М.Хулангийн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой асуудал, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн энэхүү шүүхийн хэрэг маргаанд өөрийн найз, нэг курст, нэг ангид хамт суралцаж байсан иргэн Н.Эрдэнэхүүд боломж олгож, нөлөөлсөн хууль бус үйлдэл байгаа тул эрх зүйт төртэй улс орны иргэний хувиар нийтийн албан тушаалтуудын хууль бус үйлдэл, давуу байдал бий болгосон асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн байна.Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 221 (7718)



Өнөд өвлөгдөх үндэсний брэнд “Өв Соёл" үйлдвэр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн мандууллаа
Ж.Энхбаярыг сайдын ёндоотой хүн хэмээн цоллов
6-9-р ангийн хичээлийг ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэх асуудлыг судалж байна
Ө.Энхбаяр: Хүүг минь тогонд цохиулж нас барсан байхад зүрхний шигдээс хэмээсэн Эрчим хүчний салбарын удирдлагуудад маш их гомдолтой байна
УИХ-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар ээжтэйгээ дэндүү адилхан Б.Төгсбаяр томилогдохоор болжээ
Эцэг эхчүүд хүүхдээ утаат тамхинаас гаргахын тулд электроныг хэрэглэхийг зөвшөөрч, бага ангийнхан хүртэл хэрэглэх болсон гэв
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна
УИХ-ын шинэ дарга Н.Учралын нарийн бичгийн даргатай танилц
Бичлэг: Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар Ж.Мишээлийг “Найрамдал II ” одонгоор шагнажээ
Ардын багш С.Дулам Хөдөлмөрийн баатар боллоо
Physical Asia-т түрүүлсэн БНСУ-ын багийн тамирчин Ян Ен Сил Монголд иржээ
Шимтгэлээ хугацаанд нь төлөхгүй байгаа байгууллагуудаас болж "ажилгүйдлийн тэтгэмж"-ийг олгож чадахгүйд хүрчээ
Ээмэг, бөгж худалдан авах гээд залилуулжээ
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?
Б.Пүрэвдорж АН-ынхаа сөрөг хүчин болсон уу, аль эсвэл О.Цогтгэрэлийгээ сөрөөд байна уу?
Аварга, арслангуудыг давсан удамт бөх
Г.Занданшатар ирэх 7 хоногоос өвчлөл буурахгүй бол цахимд шилжүүлэхийг үүрэг болгов
Найман дүүргийн уртасгасан цагаар ажиллах өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршилтай танилц
Ж.Энхбаярыг ЭЗХ-ийн, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилно
Тав хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай гэв
Б.Энхбаяр: Монголын сэтгүүлчид МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан тэр хүндээ гомд
“Нислэгийн тийз захиалж өгнө“ гэх зараар холбогдож залилуулжээ
Б.Эрдэнэсүхийн хүү: Миний мөрөөдөл, хобби, дуртай зүйлийг та дэвсэлсэн
Шийдлийн эрэлд: Утаа & Ханиад томуу сургууль, цэцэрлэгийг хааж боохоор асуудал шийдэгдэх үү?!
БНХАУ гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг энэ сарын 20-ноос нэвтрүүлжээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй
Сайд асан Т.Мөнхсайхан ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүгийн асуудлаар АТГ-т ханджээ
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир АН-ын дарга О.Цогтгэрэл Бүлгийн даргаараа үлдэхээр болжээ
Чуулган: Н.Учралыг 80 гишүүн УИХ-ын дарга болоход нь дэмжлээ
УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.