Херо Энтертайнмент”-ийн Ерөнхий найруулагч Б.Баатартай ярилцлаа.
-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тантай холбоотой асуудлыг хэвлэлд гаргаж, Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явууллаа гэж мэдэгдсэн. Зарим нэг хүнийг хорьсон тухай ч яриад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Засгийн газрын талаар шүүмжлэл хэлэх нь ардчилсан нийгэмд хэвийн үзэгдэл, хууль бус зүйл биш шүү дээ. Би энэ улсыг ардчилсан орон хэвээрээ байгаа гэж итгэж байгаа. Одоогоор ийм асуудлаар хоригдсон хүн алга. Харин хэд хэдэн зүйл дээр шалгаж буй зүйлс бий. Бид хууль, шүүхийн байгууллагатай хамтран, шаардлагатай бүх мэдээллийг өгөөд явж байна.
-Ер нь их олон жил таныг улс төр зохицуулдаг, зохиолыг нь гаргадаг гэж ярьж ирсэн. Та улс төрд үнэхээр ийм өндөр оролцоотой юу?
-Аль, аль намтай нь сонгуулийн үед пи-ар, коммуникацийн чиглэлээр мэргэжлийн хүрээнд ажиллаж байсан болохоос төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй. Ерөнхий сайдын ч тэр, Ерөнхийлөгчийн ч тэр бүхэл бүтэн төрт институци жижигхэн студиэр бодлогоо заалгаад явна гэж байхгүй биз дээ.
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ та хоёр ингэхэд ер нь яг ямар холбоотой юм. Одоо та хоёрын харилцаа хэр байгаа вэ?
-Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол миний төрсөн дүү. Энэ нь ч олон нийтэд нээлттэй мэдээлэл. Манай гэр бүлийн хувьд хүндэтгэж хүлээж авахаар түүхэн үйл явдал байсан. Тэр утгаараа энэ том хариуцлагыг буруу зүйлд хутгаж, хулгай зэлгий хийх, улс орныхоо эсрэг юм хийж сэвтээнэ гэдэг байж болшгүй зүйл. Төрд ажиллах хугацаанд нь ёс ёмбогор, төр төмбөгөр гэсэн утгаар ах, дүүгийн хувьд би хүндэтгэлийн зайгаа барьж, ажил, хувийн амьдрал хоёрыг ялгаж хүндэтгэж ирсэн. Одоо ч хэвийн, хүндэтгэсэн харилцаатай.
-Тантай холбоотой 15 давхрын асуудал байнга яригддаг. Үнэхээр та пи-ар баг гаргаад ингэж ажилладаг хэрэг үү?
-Би дээр хэлсэнчлэн үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай сонгуулийн үеэр мэргэжлийн пи-ар, сурталчилгааны ажил хийж ажиллаж байсан. Тэр утгаараа одоо ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ялалтад ч тэр, одоо засаг барьж байгаа МАН-ын ялалтад ч тэр бид өөрсдийн хувь нэмрээ мэргэжлийн түвшинд оруулсан гэж боддог. Энэ бол кампанит ажлын хугацаанд явагддаг богино хугацааны мэргэжлийн үйлчилгээ. Харин байнгын улс төрийн пи-ар баг гэж ойлгох нь ташаа зүйл.
-“Монгол хаан” жүжигтэй, жүжигчидтэй холбоотой мэдээлэл маш их гардаг. Улсаас санхүүжүүлсэн, гол дүрийн эмэгтэй гэх зэрэг олон зүйл ярьдаг шүү дээ. Үүн дээр та тодорхой хариулт өгөөч?
-Нэгдүгээрт, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяын яриад байгаа шиг “Монгол хаан” төсөл нь улсын төсөв, Эрдэнэс Тавантолгой, бусад аль ч төрийн байгууллагаас ямар ч санхүүжилт аваагүй. Яг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл юм. Английн төсөл нийт хоёр сая паундаар бүтэж, 1.8 сая паундын орлого олсон буюу 200 мянган паундын алдагдалтай дууссан. Энэ бүх тоо баримтыг шалгах ёстой газарт нь би урьд өмнө ч шалгуулж байсан. Одоо ч дахин шалгуулж л байна. Арга ядахдаа л та бүхэнд санхүүгийн задаргаагаа хүртэл ярьж байх вэ дээ. Санхүүжилтийн бүтэц нь нэг сая паунд Модерн Номадс, 500 мянган паунд “Херо Энтертайнмент”, 500 мянган паунд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдаас гарсан. Миний оруулсан хөрөнгө бол банкны зээл болон Хөх Хотын тоглолтын орлогоос бүрдсэн. Ер нь уг жүжиг Англи-Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ажил огт биш. Хувийн, бизнесийн зарчмаараа явж буй төсөл. Анх 2023 онд биднийг Англид тоглох жил хугацааны хувьд тэгж давхцал таарсан. “Монгол хаан” төсөлд төр засаг нэг ч тус дэмгүй бөгөөд бодлогын дэмжлэг ч төдийлөн олигтой өгч байгаагүй. Гэсэн хэдий ч дэлхийд 100 мянган үзэгчид хүрсэн. Монгол Улсаа чадлынхаа хэрээр сурталчилж буй энэ жүжгийг дахин, дахин улс төрийн зорилгоор гүтгэн доромжилж, дэлхийд гарч буй бүрэн хэмжээний ганц театрын төслөө хүчээр харлуулж байгаа нь маш харамсалтай байна. Энэ төсөл өөрөө олон улсын хамтарсан төсөл учраас гадны хөрөнгө оруулагчид, олон улсын продюсеруудтай ярилцан уг гүтгэлгийн асуудлыг цаашид шийдэх хэрэгтэй гэж үзсэн учраас бид шүүхэд хандсан байгаа. Цаашдаа ч шаардлагатай тохиолдолд олон улсын шүүхэд хандах бодолтой байна. Засгийн газрын тэргүүн нь надтай хамаарал бүхий этгээд гэдэг утгаар өнгөрсөн таван жилд манай төслөөс болж Засгийн газар, Соёлын яам хэл аманд орох вий хэмээн үргэлж цэрвэж ирсэн. Гэсэн хэдий ч хуучин Засгийн газрын бүрэн эрх дуусангуут энэ мэтээр улс төрийн зорилгоор гүтгэгдэж, хардагдаж, дахин надаас гадна олон залуус хэлмэгдэх, тэднийг улс төрийн бохир пи-ард шалтгаангүйгээр татан оруулж байгаа нь маш харамсалтай зүйл болж байна. Үүний тод жишээ нь жүжигчин О.Дөлгөөнтэй холбоотой асуудал. Манай төслийн ард 90 гаруй залуу уран бүтээлч ажилладаг. Жүжигчин О.Дөлгөөнтэй Л.Оюун-Эрдэнэ эр, эмийн ямар ч холбоогүй бөгөөд сайн таних ч үгүй улсууд. Бүхэл бүтэн эмэгтэй хүнийг энэ олон жил ингэж гүтгэж харлуулж байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд хүний эрхийн маш том зөрчил болж байна. Дахин хэлэхэд, би Оюу толгой болон улсын төсвөөс энэхүү төсөлд ямар нэгэн санхүүжилт авсан бол 100 хувь хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа.
-Одоо та яг ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Монголын тайзны урлаг дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой гэдэг судалгааг үндэслэн дараагийн бүтээлээ бэлдэж байна. Дэлхийн чиг хандлага ч амьд, тайзны контент руу эргэж байгаа. Тиймээс бид шинэ тайзны бүтээл дээр төвлөрч ажиллаж байна.
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ төрийн нэр барьж Рио Тинто группийг дарамтлан 20 сая ам.доллар авлигад авсан гэсэн яриа байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Миний мэдэхээр Монгол Улс Оюу толгой төсөл дээр 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, гүний уурхай нь ч зогссон байсан асуудлыг Л.Оюун-Эрдэнэ хэлцэл хийж Монгол Улсын энэ их өрийг тэглэж байсан. Тэр их авлагаа цуцлуулсан хүмүүс Л.Оюун-Эрдэнэд мөнгө өгөх үү. Энэ мэтчилэн үнэхээр Эрдэнэс Тавантолгой “Монгол хаан”-д ямар нэгэн замаар мөнгө өгсөн юм бол тэр мөнгө авсан санхүүгийн баримт зэргийг Б.Энхбаяр сайд хамгийн түрүүнд үзүүлэх ёстой байх. Төрийн байгууллагаас санхүүжилт өгсөн гэх баримт байвал түүнийг олон нийтэд нээлттэй танилцуулах ёстой. Бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газар бүтэн кабинетаараа ярьж тохироод, Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх гэх мэт стратегийн томоохон ажлууд дээрээ олон улсын зөвлөх компани авч ажиллуулж, төрийн ажлаа хийлгэчхээд, дараа нь жүжиг санхүүжүүлсэн гэх мэт ямар ч логикгүй гүжир гүтгэлгийг удаа дараа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Дахин хэлэхэд би Рио тинто мөн Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг ямар ч төрийн байгууллагаас ямар ч мөнгө, дэмжлэг авсан түүх байхгүй.
-Та улс төрд орох уу?
-Би улс төрд орохгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр гуайтай орсон нэвтрүүлэгтээ улс төр, уул хоёрыг холоос харах хэрэгтэй гэж хэлсэн дээ. Би ажил, уран бүтээлдээ төвлөрч ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлээрээ л ажиллана.
Эх сурвалж: Өдрийн сонин


Б.Эрдэнэсүхийн хүү: Миний мөрөөдөл, хобби, дуртай зүйлийг та дэвсэлсэн
Ө.Энхбаяр: Хүүг минь тогонд цохиулж нас барсан байхад зүрхний шигдээс хэмээсэн Эрчим хүчний салбарын удирдлагуудад маш их гомдолтой байна
УИХ-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар ээжтэйгээ дэндүү адилхан Б.Төгсбаяр томилогдохоор болжээ
Бичлэг: Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар Ж.Мишээлийг “Найрамдал II ” одонгоор шагнажээ

Өнөд өвлөгдөх үндэсний брэнд “Өв Соёл" үйлдвэр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн мандууллаа
Ж.Энхбаярыг сайдын ёндоотой хүн хэмээн цоллов
6-9-р ангийн хичээлийг ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэх асуудлыг судалж байна
Эцэг эхчүүд хүүхдээ утаат тамхинаас гаргахын тулд электроныг хэрэглэхийг зөвшөөрч, бага ангийнхан хүртэл хэрэглэх болсон гэв
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна
УИХ-ын шинэ дарга Н.Учралын нарийн бичгийн даргатай танилц
Ардын багш С.Дулам Хөдөлмөрийн баатар боллоо
Physical Asia-т түрүүлсэн БНСУ-ын багийн тамирчин Ян Ен Сил Монголд иржээ
Шимтгэлээ хугацаанд нь төлөхгүй байгаа байгууллагуудаас болж "ажилгүйдлийн тэтгэмж"-ийг олгож чадахгүйд хүрчээ
Ээмэг, бөгж худалдан авах гээд залилуулжээ
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?
Б.Пүрэвдорж АН-ынхаа сөрөг хүчин болсон уу, аль эсвэл О.Цогтгэрэлийгээ сөрөөд байна уу?
Аварга, арслангуудыг давсан удамт бөх
Г.Занданшатар ирэх 7 хоногоос өвчлөл буурахгүй бол цахимд шилжүүлэхийг үүрэг болгов
Найман дүүргийн уртасгасан цагаар ажиллах өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршилтай танилц
Ж.Энхбаярыг ЭЗХ-ийн, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилно
Тав хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай гэв
Б.Энхбаяр: Монголын сэтгүүлчид МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан тэр хүндээ гомд
“Нислэгийн тийз захиалж өгнө“ гэх зараар холбогдож залилуулжээ
Шийдлийн эрэлд: Утаа & Ханиад томуу сургууль, цэцэрлэгийг хааж боохоор асуудал шийдэгдэх үү?!
БНХАУ гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг энэ сарын 20-ноос нэвтрүүлжээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй
Сайд асан Т.Мөнхсайхан ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүгийн асуудлаар АТГ-т ханджээ
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир АН-ын дарга О.Цогтгэрэл Бүлгийн даргаараа үлдэхээр болжээ
Чуулган: Н.Учралыг 80 гишүүн УИХ-ын дарга болоход нь дэмжлээ
УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.