БНХАУ гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг энэ сарын 20-ноос нэвтрүүлжээ

11 сар 24. 11:39

БНХАУ гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг энэ сарын 20-ноос нэвтрүүлжээ

БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг нэвтрүүлсэн байна.

Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо дараах сувгуудаар дамжуулан хил нэвтрэх мэдүүлгийг цахимаар урьдчилан бөглөх боломжтой.

Үүнд:

  • БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын албан ёсны цахим хуудас ашиглах
  • https://s.nia.gov.cn/ArrivalCardFi.../entry-registation-home
  • 移民局12367 аппликэйшн татан ашиглах,
  • Wechat болон Alipay аппликэйшн ашиглах,
  • Гар утсаар хил нэвтрэх мэдүүлэг бөглөх QR код уншуулах.

Хэрэв цахимаар урьдчилан мэдүүлэг бөглөх боломжгүй бол:

  • Тус улсын хилийн боомт дээр очсоны дараа шалган нэвтрүүлэх цэгт байрласан QR кодыг гар утсаараа уншуулах,
  • Хилийн шалган нэвтрүүлэх цэгт байршуулсан ухаалаг төхөөрөмж ашиглах,
  • Цаасан хэлбэрийн "Гадаадын иргэд хил нэвтрэх маягт" буюу уламжлалт цэнхэр өнгийн цаасан суурьт мэдүүлгийн маягт бөглөх боломжтой байна.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.