
О.Хангай аваргыг давхар тохож, Ц.Бямба-Отгон арсланг давхар ачсан сумын заан Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсууриар манлайлуулсан 128 бөх уран мэхийг уралдуулж, улсын арслан Э.Батмагнай түрүүлсэн юм. Харин улсын заан С.Сүхбат хоёр дахиа үзүүрлэлээ. Тэрээр өнгөрсөн жил мөн улсын харцага Э.Даштай үзүүр түрүү булаалдаж байв.
Аварга, арслан, заануудын магнайн чимэг гялалзаж, хүчит бөхчүүдийн сүр жавхаа, түмэн олны уухайн түрлэгээр Бөхийн өргөө дүүрч, нэгийн даваа эхлэхэд хоёр сумын заан зодоглосон юм. Бөх сонирхогчид түрүү бөхийн таамагт барилдааныг нь үзэх дуртай эсвэл уран хурц мэхтэй улсын том цолтой бөхчүүдийг нэрлэх нь элбэг.
Тэгвэл энэ удаа бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр таамаг зөрж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан М.Мандахбаяр Дархан аварга Н.Батсуурийг, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулга О.Хангай аваргыг өвдөг шороодуулсан юм. М.Мандахбаяр энэ оны есдүгээр сард Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж, манай сонины “Дугаарын зочин”-оор уригдаж байв. Харин Д.Мөнхтулгын хувьд сумын заан цолоо хоёр ч баталчихсан, 2001 оны залуу бөх юм. Түүнчлэн өв тээсэн бөхийн удам аж.
Улсын харцага М.Дармаабазарын хөвгүүд
О.Хангай аваргыг давхар тохож, Э.Оюунболд арслангийн тахимдах мэхнээс үлдэж, Ц.Бямба-Отгон арсланг давхар ачиж бөх сонирхогчдыг суудал дээр нь өндөлзүүлж, шуугиан тарьсан тэрээр дөрвийн даваанд Ц.Содномдорж арсланд унаж, элэг бүсээ тайлав.
Энэ оны гуравдугаар сард Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдааны шөвгийн дөрөвт үлдэж байсан тэрээр үндэсний бөхөөс гадна жүдо, самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд өнгөрсөн жилийн Самбо бөхийн улсын аварга юм.
Цаашлаад өнгөрсөн жил Эрдэнэт хотод болсон буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн "УАШТ"-ний -100 кг жинд мөнгөн медалийг зүүсэн билээ. Түүнчлэн 16 насандаа үндэсний бөхийн улсын аварга болж байсан тэрээр улсын харцага М.Дармаабазарын хүү юм. Хутагт хувилгаадын өлгий нутаг хэмээгддэг Завхан аймаг улсын аварга С.Шагж тэргүүтэй хүчтэнүүдтэй. Харин Эрдэнэхангай сумаас төрсөн гурав дахь улсын цолтон нь М.Дармаабазар билээ. Тэрээр 1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн үндэсний их баяр наадмаар улсын заан Ж.Ганболдоор зургаа даван дунд шөвөгт Дархан аварга Б.Бат-Эрдэнэд унаж улсын өсөх идэр начин цолтон болжээ. Харин 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол хүртэж байсан тэрээр удам залгасан сайхан хөвгүүддээ бөхийн ур ухаанаа өвлүүлжээ.
Д.Мөнхтулгын дүү Д.Нарантулга нь үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад хэдэнтээ түрүүлсэн сумын заан юм.
17 насандаа Завхан аймгийн Завханмандал суманд начин, удаах жил нь Улиастай суманд заан цолны болзол хангажээ. Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд мөн удаа дараа шөвгөрсөн өсөж яваа залуу бөх билээ.
Сайн хүний үр, сүүт гүүний унага хол явах учиртай.
П.Лхагважаргал


ТАНИЛЦ: Монгол улсын хамгийн өндөр боловсролтой бөх М.Намхайринчэн
Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АШТ ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Ц.Магалжавыг 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгожээ

“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Б.Пүрэвдагва: Татвар, төлбөр огт нэмэхгүй, хүндээ ээлтэй хотын төлөө ажил хийе
Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг зургаадугаар сарын 1-нээс эхлэн өвлөгчид шилжүүлнэ
БАЙР СУУРЬ: МАН & АН-ын дарга нар юу өгүүлэв
МЭК-ийн судалгаа Х.Нямбаатар дээр үнэмшилгүй байлаа...
САНГИЙН БОЙПОРЫГ ТАМХИНЫ ИШЭЭР ДҮҮРГЭХ ҮҮ?!
Ирэх Даваа гарагт бүх нийтээр амарна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв
Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээ
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ
ТАНИЛЦ: Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томилогдож, тамгаа авсан Х.Батжаргал
"Хүүхдүүддээ мөнгө хадгалах нь зөв, гэхдээ нөгөө талдаа ирээдүйн өв сангийн хүүгийн орлогоос нь одоо үедээ хөрөнгө оруулалт хийе"
ИТАЛИ ДИЗАЙНЫ ТӨГС ШИЙДЭЛ: “ИХ ХҮРЭЭ” РЕЗИДЕНС БОРЛУУЛАЛТАА НЭЭЖ, ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар мэдээллүүд...
Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглоно
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?
ТАНИЛЦ: "Улаанбаатар марафон 2026" гүйлтийн цагийн хуваарь
Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг
Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо
З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.