Б.Очир
Ороо бусгаа хэдэн сар болсон улс төр нэг үеэ бодвол харьцангуй тогтвортой болжээ. Намууд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуулийг дотооддоо яриад эхэлжээ. Гэхдээ сонгуулийн нэр дэвшилт, түүний өмнөх улс төрийн эрх мэдлийн хуваарилалтаасаа болоод АН л гэхэд дажинтай байна.
Байнга л улс төрийн “гоцлол” хийж явдаг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг “…О.Цогтгэрэл тааруухан ажиллаасай гээд сууж байгаа” гэх яриа намд нь, гадуур ч таржээ. “…Яагаад” гэсэн чинь Б.Пүрэвдорж “…Хоёр сонгууль тулсан ч өмнө нь яаж ийж байгаад АН-ын дарга болчих боломжтой” гэж үзэж байгаа гэнэ. Тэгээд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшчих санаатай юм байна. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл АН-ын дарга байхдаа өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэж Б.Пүрэвдорж үзэж буй бололтой.
Тиймээс ч тэр үү, Б.Пүрэвдорж АН-ын даргад хүч үзээд О.Цогтгэрэлд ялагдсан ч сүүлийн үед улс төрийн томоохон бодлого дээр нь байнга сөрж зогсдог болсон.
Хоёр ч тийм асуудал бий. Уг нь тэр хоёр асуудал О.Цогтгэрэлийн гэхээсээ АН-ын улс төрийн шийдвэр байдаг юм.
АН-ын дарга, УИХ дахь Ан-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2025 оны есдүгээр сарын 29-нд “…АН-ын бүлгийн ээлжит хурал боллоо. Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл, бүлгийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН-ын бүлэгт лс төрийн үйл ажиллагаа явуулах хоёр заалт бүхий чиглэлийг өглөө. Нэгдүгээрт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсч байна. Хоёрдугаарт, МАН-ын Бага хурлын шийдвэрийг харахад өнөөгийн Засгийн газрын эрх зүйн чадамжийн асуудал яригдах хэмжээнд хүрчлээ. УИХ-д өргөн баригдсан 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэхээс хойшлуулах, төслийг эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна” гэв. Мөн 2025 оны аравдугаар сарын 13-нд “…УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаараа гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Нэгт, Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлагыг АН-ын бүлгээс тавьж байна. энэ нь хоёр албан тушаалтны асуудал биш. Нэг намын асуудал институци хоорондын асуудал боллоо. Багш, эмч нар нь мөнгө төсөвгүй Төв талбай дээрээ жагсаж байна. Эрчим хүчний салбар нь лаа шүдэнзээ бэлдэх түвшинд хүрсэн байна. Тийм учраас энэ бүхэнд цэг тавьж, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэх ёстой. Улс орны асуудал болж хувирах нөхцөл байдалд очиж байна. Аль нэгийг нь дангаар хэлэлцэх ёсгүй. Хоёрт, АН-ын бүлэг асуудлыг хэлэлцээд, нэгдсэн чуулганы санал хураалтыг хүртэл байр сууриа нэгтгэж, олон нийтэд зарлахгүй. Бид тэр үедээ л нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Тэрнээс өмнө АН-ын гишүүд тодорхой итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж болно.
Гуравт, эрх баригч нам хоёр тал болж байна. Энэ хуралдааныг цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга чуулганыг ахалж, хуралдуулах ёстой. АН нь УИХ-ын ТББХ-ны хуралдаанд суухгүйгээр бойкотлосон зүйл байхгүй” гэсэн юм.
Түүнчлэн 2025 оны аравдугаар сарын 16-нд “…“Энэ хоёр хүний асуудлыг нэг өдөрт зэрэгцүүлэн шийдвэрлэх ёстой, эс бөгөөс энэ байдал засагдахгүй. Тиймээс бид бүхэн хамтад нь асуудлыг хэлэлцэх ёстой” гэж долоо хоногийн өмнөөс АН-ынхан үзсэн. “…УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдэж, огцруулж Монгол Улсыг хямралт байдлын босгон дээрээс гаргах ёстой” гэх саналыг АН-ын бүлэгт танилцуулах болно. Хэрэв асуудлыг үргэлжлүүлж, нийгмийн хямралт байдлыг даамжруулвал АН-ын бүлэг аливаа асуудалд нь оролцохгүй. Магадгүй цаашид гарах үр дагаварыг, Үндсэн хуулийн зөрчил болон эмх замбараагүй байдлын үр дагаварыг өнөөгийн эрх баригчид, МАН бүрэн дүүрэн хариуцах ёстой гэж үзэж байна. Одоо УИХ-ын даргын өрөөнд очно. Бид шаардлагаа тавина. “…УИХ-ын даргын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж өнөөдрийн хэлэлцэх асуудлыг байнгын хороо болон нэгдсэн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг огцруулах, 67 гишүүнээр өргөн баригдсан асуудлыг яаралтай оруулан, зэрэгцүүлж өнөөдөртөө шийдвэрлэх ёстой” гэх байр суурийг АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулахаа мэдэгдэж байна” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сар гаруйн өмнө “…УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг хамта нь огцруулах ёстой” гэсэн АН-ын байр суурийг гурван ч удаа нийтэд мэдэгдэж, мэдээлсэн.
Харин 2025 оны аравдугаар сарын 24-нд АН-ын хэсэг гишүүний хамт чуулганд оролцож УИХ-ын дэд даргын хувьд хуралдааныг удирдаад Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байв.
Түүнээс гадна, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 205 оны арваннэгдүгээр сарын 17-нд бүлгийнхээ хуралдааны дараа “…УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ төслийн агуулга нь УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай, тодруулбал олон улсад парламентын дарга нь намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг жишиг байдаг. Тиймээс УИХ-ын дарга нь зөвхөн намын дарга бус хүн байгаад зогсохгүй намын гишүүнчлэлээсээ татгалзсан, нам бус хүн байх ёстой гэсэн заалт хуулийн төсөлд бий. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэж үзээд хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ” гэж мэдээлсэн.
Харин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “…УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болно шүү дээ. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийг дэмжихгүй байна. Эргэж харах хэрэгтэй” гэсэн юм.
Уг нь, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хоёрын дунд хэрэлдэж муудалцаад байхаар томоохон шалтгаан огт дуулдалгүй өнөөг хүрсэн юм. АН талцаж маргаад хүндхэн байсан 2022 оны үед Б.Пүрэвдорж “…С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талууд аль аль нь МАН-ын дарга нарын үүдээр гүйгээд манай намын асуудлыг шийдээд өг гэж ярьж болохгүй шүү дээ” гэж байсныг эс тооцвол бие биеэ шүүмжилж шордоод явж байсныг мэдэхгүй юм. Харин О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар 2025 оны наймдугаар сарын 31-нд намынхаа Их хурал дээр намын даргад өрсөлдөж байв. Тэгэхэд эхний санал хураалтаар О.Цогтгэрэл 196, Б.Пүрэвдорж 82 санал авч, хоёр дахь шатнаас нь Б.Пүрэвдорж нэрээ татсан байдаг. Тэгэхдээ “…О.Цогтгэрэлийн үйл ажиллагаа илүү зөв явна гэж итгэж байна. Намынхаа даргыг дэмжиж ажиллана” гэж байсан юм. Тэдний харилцааны түүх нэг иймэрхүү байдаг юм. Харин сүүлийн үед болж буй үйл явдлуудаас “…Б.Пүрэвдорж АН-ынхаа сөрөг хүчин болсон уу, аль эсвэл О.Цогтгэрэлийгээ сөрөөд байна уу” гэдэг асуулт гарч ирж буй бололтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 222 (7719)



Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.