Бичлэг: Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар Ж.Мишээлийг “Найрамдал II ” одонгоор шагнажээ

11 сар 25. 12:13

Бичлэг: Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар Ж.Мишээлийг “Найрамдал II ” одонгоор шагнажээ

Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев зарлиг гаргаж, "Silk Way Star" шоуны ялагч И.Мишээлийг хөгжмийн салбарт гаргасан өндөр амжилт, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдлын II зэргийн одон”-гоор шагнажээ.

И.Мишээл нь Казахстан Улсад гурван сар үргэлжилсэн "Silk Way Star" тэмцээнд амжилттай оролцон, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчдыг тэргүүлсэн билээ. 

 

Ж.Мишээл удахгүй казах хэлээр шинэ дуу гаргах бэлтгэл ажилдаа орсон бөгөөд энэ бүтээлээ нийт Казах ард түмэнд хүргэх болно гэдгээ хэллээ. Мөн Казах ард түмний ёс заншил, соёл уламжлалын гоо сайхан, үнэ цэнийг бахдан ярьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.