
МАН даргаараа 80 оны сүүл үеийн залууг сонголоо. Ингэснээр удаан бужигнасан улс төр тогтов. Та ингэж бодож байна уу. Тэгвэл үгүй. Өнгөрөгч хавраас эхэлсэн МАН-ын доторх тулаанд 80 оныхон ялагдаж, 70 оны ах нар нь ялсан. 70 оныхон 50 гарсан, 50 орчим настай гишүүд.
Улс төрд ид нас. Ерөнхийлөгчийн ойр тойрныхон, Ерөнхий сайд, Засгийн газрын хэд хэдэн сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн өмчийн том компанийн захирлууд гээд 70 оны мандаж яваа улстөрч МАН-д олуулаа. Ерөнхийдөө л МАН-ыг 70 оныхон базаад авсан.
Одоо яг онилогдоод байгаа МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар, С.Мөнгөнчимэг, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн нар, МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, Баянхонгор аймгийн Засаг дарга, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, өчигдөр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд болсон Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, Б.Уянга, Ч.Номин, М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Б. Хэрлэн нар, УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э. Батшугар, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн, С.Мөнгөнчимэг нар, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх А.Энхзул, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны нийслэлийн салбар хорооны дарга Б.Ану-Үжин, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөх Б.Жавзандорж, ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батцэцэг нарын 39 хүн болбоос 70 оныхны тохиргоог хийгчийн хийсэн томилгоо гээд л ойлгочиход болно. Нэр нь гарсан энэ 40 гаруй хүн бол Монгол Улсыг 28 он хүртэл удирдах багийнхан. Эд нар улс төрийн шийдвэр гаргана. Тэр нь шууд төрийн шийдвэр болж бууна.
МАН-ын Их хурлаас хойш хэд хонолоо. МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга боллоо. Яагаад Ерөнхий сайд болсонгүй УИХ-ын дарга руу зүтгэв ээ. Уул нь нэгэнтээ МАН-ын дарга болсон юм чинь Ерөнхий сайд болохоос өөр гарцгүй. Тэгж байж 27 он, 28 оны сонгуулиудад яаж орохоо шийднэ. Улс төр хийнэ. Гэтэл үг дуугүй УИХ-ын дарга болоод явчихлаа. Сөрөг хүчин ч гэсэн АН-ынхан маань улс төрийн энэ зарчмаас гажуудуулахгүй гэсэндээ: Ингэж болохгүй ээ гэж үзэв. Тоосонгүй. Уул нь УИХ-ын даргыг сонгодог ч МАН-ынхан маань Н.Учралыг томилоод тавьчихлаа. Зөвхөн УИХ-ын гишүүд л нэр дэвшүүлэх Үндсэн хуулийн хатуу заалтыг МАН-ынхан сөрөөд улс төрийн томилгоо хийчихлээ. Уулаасаа Н.Учрал өөрөө шийдэхгүй 70 оны ах нар нь ингээд шийдээд өгчихлөө. Гэвчиг энэ бол Н.Учралд хохиролтой. Тэрээр Ерөнхий сайд л болох хэрэгтэй. Тэгэхгүй бол 27 онд нэр дэвшигч нь ялагдвал, 28 онд нам нь унавал Н.Учралын улс төрийн карьерт асуудал үүснэ. Энэ бол наахнуурх улс төр. Харин бүхний цаахнуур шаал өөр улс төр явагдаж байна. Тэрний гол дүрүүдэд дандаа л 70 оныхон байна.
Өчигдөр Н.Учралын оронд Ж.Энхбаяр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар дэвшлээ. Ж.Энхбаярын оронд Дорнодын Х.Бадамсүрэн ХХААХҮ-ийн сайд боллоо. Х.Бадамсүрэн бол У.Отгонбаярын фракц, бараг л шадар цэрэг нь.
Уул нь Н.Учралыг МАН-ын даргаар тодрохын өмнө 70 оныхон болоод тохиргоо хийгчийн зүгээс Ж.Энхбаяр дээр тогтоод байсан. Ж.Энхбаяр МАН-ын дарга болсноор олон юм өөрчлөгдөхөөр төлөвлөгдсөн байв. Харин Н.Учралаар солигдсоноор төлөвлөгөө ч өөрчлөгджээ. Ямар ч нөхцөлд юмнаас зуурч үлдэхүйц хүчтэй байсан Л.Энх-Амгалан мултарчихлаа. Ялангуяа УИХ-ын дарга дээр эртнээс яригдсан. Намынхаа Их хурлын өмнө “Системийн туйлдал” гэдэг ном хүртэл гаргасан. Нээлтээ хийсэн. Гэсэн нь үр дүнгээ өгсөнгүй. Бас С.Бямбацогт байна. МАН-ын Их хурлын дараахан ердөө саяхны чуулган дээр О.Амгаланбаатар: С.Бямбацогт УИХ-ын даргад их л бэлдсэн дээ гэж хэлсэн. Басхүү Ж.Энхбаяр 27 оны сонгуулийн штабаа байгуулсан байна.
Эдгээрээс харах нь ээ. МАН 70 оныхонд багтдаг 50 орчим, 50 гаруй настнууд наахнуураа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад сайдын суудал руу зүтгээд байгаа мэт. Гэвчиг цаахнуураа бол ердөө л 27 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд тэмцэлдэцгээж байна.
Базах нь ээ: 27 онд Ерөнхийлөгчид дэвшихийн төлөөх МАН-ын 50 настнуудын тэмцэл явж байна. Нэр дэвших хамгийн шаанстай нь Ерөнхий сайд Г.Занданшатар. Гэвчиг намаа авч чадаагүй. Энэ суудалдаа арайхийн тогтож үлдсэн. Байж байгаад МАН-ын дарга Н.Учрал нь гэнэт Ерөнхий сайдаа авмаар болох юм бол түүнийг аваад залчихаж магад. Сөрөг хүчин АН бол Г.Занданшатарыг унагах улс төрийн шийдвэрээ аль эрт гаргасан. Тэрийг хэрэгжүүлэх нь цаг хугацааны л асуудал.
Мөнхүү 27 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших туйлын хүсэлтэй МАН-ын 70 оны Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар лавтай галын дэмжлэг үзүүлэх нь ойлгомжтой. Уулаасаа: Улс төрд нэг нүүртэй байх албагүй л…
Ө.Билэг


ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
АН: Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов
О.Цогтгэрэлийн арчаагүйгээс болж Ардчилал аюулд орлоо...
Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"

Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
ТАНИЛЦ: Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна
Нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ
Т.Даваадалай нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэв
ҮНЭ ХАНШ: Үхрийн цул мах нэг килаграмм нь 31480-37800 төгрөгөөр худалдаалагдаж байна
Монгол улс гэр бүл цуцлалтын үзүүлтээрээ тавд жагсжээ
Шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсан 800 мянган доллар завшсан даргын хэргийг прокурор руу шилжүүлжээ
Хуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй
Цэрэг өөрийгөө боомилж нас барсан гэх хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
Х.Баттулга: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй
Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа
Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт багтаан олгоно
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно
Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр
ФОТО: Монгол улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан их эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц
Төв талбайн асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгана
ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд
НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.