УИХ-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар ээжтэйгээ дэндүү адилхан Б.Төгсбаяр томилогдохоор болжээ

11 сар 25. 15:40

УИХ-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар ээжтэйгээ дэндүү адилхан Б.Төгсбаяр томилогдохоор болжээ

УИХ-ын дарга Н.Учрал Тамгын газрынхаа бүтцийг өөрчилж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаяр томилогдохоор болсон тухай чих дэлслээ. Тэрбээр сэтгүүлч Э.Дагиймаагийн хүү юм. Түүнийг олон нийт ээжтэйгээ дэндүү адилхан юм аа гэлцдэг. 

Б.Төгсбаяр нь 2020 онд Баянзүрх дүүрэгт хэлтсийн даргаар төрийн албаны ажлын гараагаа эхлүүлж байжээ. Тэр БНСУ-ын томоохон их дээд, сургуулийг улс төр судлал, олон нийттэй харилцах чиглэлээр төгссөн аж. Ээжтэйгээ эндүүрмээр адилхан тэр Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, тэргүүн шадар сайдын албыг хашиж байхад хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг нь хариуцаж байсан нэгэн юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.