6-9-р ангийн хичээлийг ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэх асуудлыг судалж байна

11 сар 25. 16:40

6-9-р ангийн хичээлийг ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэх асуудлыг судалж байна

Ханиад, томуугийн тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан зарим эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг амраах шаардлагатай хэмээсэн. Мөн Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтын 14 хоногоор урагшлуулах санал гаргасан ч  БШУЯ уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэх хариултыг өгсөн билээ.

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Судалгаагаар 0-15 насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 80 хувийг эзэлж буй. Тиймээс нийслэлийн төвийн дүүргүүдэд 6-15 настнууд буюу 6-9-р ангийн хичээлийг ирэх долоо хоногоос цахим шилжүүлэх асуудлыг судалж байна" гэжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.