
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьж байсан түүхтэй.
Аливаа улсын тусгаар тогтнол нь үндсэн хуулиараа баталгааждаг бөгөөд, анхдугаар үндсэн хуулиа баталснаар, өөрийн гэсэн Засаг төрийг байгуулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, эрх чөлөөтэй амьдрах үндэс болдог бөгөөд дэлхийд гайхуулах бахархалт түүхтэй бид энэ өдөр чин сэтгэлийн гүнээс омогших ёстой өдөр мөнөөс мөн.

Харин энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 36-р тогтоолын хүрээнд байгуулсан хамгийн том, хамгийн отгон бүтээн байгуулалт болох “Өв Соёл” үйлдвэр нь Монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа компанийнхаа байранд залж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг амжилттай гүйцэтгэлээ.

“Өв соёл үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тулгаа:
Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхүүлэн дэмжиж, Төрийн далбаагаа ёс төртэйгөөр хүндэтгэн залах тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бид өнөөдөр Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа.
Хүнсний аюулгүй байдал гэдэг бол өөрөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул бид Итали улсын CEPI компанитай хамтран гуравласан цогц систем буюу хадгалалт-тээвэрлэл-үйлдвэрлэлийн дамжуулалтыг хаалттай горимоор цогцоор шийдэж өгсөн нь Монголд төдийгүй олон улсад өрнөж буй томоохон төсөл болсон юм.
“Өв соёл үйлдвэр”-ийн хувьд Монгол Улсын түүхэнд тодоор тамгалсан үйлдвэр болохын тулд хичээнгүйлэн ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэхүү хүндэтгэлтэй үйл ажиллагаанд Төрийн далбааг нэгэн цагт дэлхийд гайхуулан таниулж байсан хүнтэй эрхмүүд уригдан ирсэн бөгөөд өнөөгийн төрийн далбааны эх загварыг гаргаж байсан УГЗ, Төрийн соёрхолт зураач Додийн Чойдог гуайн хүү Гал, 2008 онд Монгол Улсдаа Төдийгүй Ази тивд хамгийн том төрийн далбааг 52м өндөрт өргөн мандуулж байсан УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, 2011 онд Эверестийн оргилд гарч төрийн далбааг мандуулсан анхны эмэгтэй уулчин МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, Их Британи, Унгар, Франц, Монгол улсын хамтарсан хамгийн том төсөл болох 1242 Өрнөдийн замд УСК-ны продюсер, найруулагч Б.Баяр нар хүрэлцэн ирж, Төрийн далбааг өргөн заллаа.

УГЗ, Төрийн соёрхолт зураач Додийн Чойдог гуайн хүү Гал:
Өөрийн улсынхаа түүхийг мэдэх, соёлыг мэдэх нь хамгийн чухал. Үүний нэг илрэл нь төрийн далбаа юм. Ерөнхийлөгчийн төрийн далбаагаа хүндэтгэн залах зарлиг бол маш зөв шийдвэр гэж боддог. 1990-ээд оноос хойш Монгол Улс бол жинхэнээрээ биеэ даасан улс болж чадсан гэж би үздэг. Бид бол өв соёлоо хамгаалах ёстойгоор барахгүй хойч үедээ уламжлан дамжуулах ёстой гэж боддог.
Ийм ч учраас өнөөдөр энэ “Өв соёл” компанийн арга хэмжээнд ирж, Төрийн далбаа өргөх ёслолд оролцсондоо баяртай байна. Миний эцгийн бүтээсэн далбаа өдгөө 80 жил болж байгааг мэдээд их баяртай байна.
“Өв соёо” үйлдвэр улсынхаа нарийн боовны 50 хувийг хангах боломжтой гэдгийг сонсоод үнэхээр бахархаж байна. Энэ бүтээн байгуулалт бол улсынхаа төлөө хийж байгаа хамгийн том ажил гэж бодож байна. Үйлдвэртэй танилцаж байхдаа манай ирээдүй үнэхээр сайхан ирээдүйтэй байгаа юм байна хэмээн бодож суулаа.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
Монгол Улсын төрийн далбаа бол Монгол түмний их түүх , эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл мөнөөс мөн. Анх бид 2008 онд 10,5м өргөнтэй 21м урттай Монгол Улсын Төрийн далбааг 52м өндөрт мандуулж байсан. Харин өнөөдөр Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд бий болсон үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт ийнхүү Улс тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулж, Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаагаа ийнхүү ёс төртэй залж байгаа нь үнэхээр бахархам үйл явдал хэмээн харж байна. Бусад ААН, байгууллагуудад мөн дүүгийн зүгээс харуулж буй том үлгэр дуурайлал хэмээн бодогдож байна.

Найруулагч Б.Баяр:
Аливаа улс үндэстэн бүр өөр өөрийн онцлог хүнс, хоолны соёлоо дэлхийд гайхуулж байгаа харагддаг. Манай Монголчуудын хувьд нэн эртнээс хүнсээ хэрхэн хадгалах, хэрхэн хэрэглэх тухай нарийн мэдээллийг эртний сударт бичсэн харагддаг. Тэр битгий хэл гаднын улс гүрнээр явахад Монголчуудын идээ ундааны талаар бичиж үлдээсэн байдаг.
Өнөөдөр Улсын хэмжээнд 30 орчим угсаатан байдаг. Тэр бүрд өөр өөрсдийн онцлог шинж чанарыг харуулсан хоолны соёл, хэрэглээтэй. Тэдгээрийн хэв шинжийг илэрхийлсэн, үндэсний өв соёлоо эрхэмлэсэн ийм сайхан үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улсын төрийн далбаагаа өргөж байгааг хараад үнэхээр их бахархаж байна.

МУГТ, ОУХМ Б.Гангаамаа:
Хүнсний отгон үйлдвэр болсон “Өв соёл” үйлдвэр төрийн далбаагаа ёслол төгөлдөр залах ёслолын ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Компани бүр Төрийн далбаагаа ингэж ёс төртэй хүндэтгэн залж байвал их зүгээр юм хэмээн бодож суулаа.
ӨВ СОЁЛ гэдэг бол тухайн улс үндэстний оршин тогтнох, халдашгүй дархан байх хамгийн чухал зүйл. Нэг үгээр илэрхийлэх аргагүй өргөн хүрээтэй үг гэж боддог. Харин энэ сайхан нэрийг өндөрт өргөн Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан “Өв соёл” үйлдвэрийн хамт олныг хараад бахархаж байлаа. Ингээд бодохоор уг үйлдвэрийн хамт олон маань өөрсдөө өв соёл тээгч болж байгаа юм байна.
Хүнс гэдэг хүн амын суурь хэрэглээ байдаг учраас Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар чухал зүйл юм. Иймээс “Өв Соёл Үйлдвэр” ХХК нь Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлдвэрийг бий болгохын тулд 2022 оноос хойш АНУ-ын TROMP, БНЧУ-ын J4, Итали улсын CEPI, БНХАУ-ын AOCNO гэх мэт олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлж, хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ хүргээд эхэлжээ.

Өв Соёл Үйлдвэр 100% ашиглалтад орсноор улсын хэмжээнд талх, гурилан бүтээгдэхүүний 50 хувийг үйлдвэрлэх буюу хоногт 80тн талх, нарийн боов үйлдвэрлэх хүчин чадалтай, 500 гаруй ажлын байр бий болгох боломжтой бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлээд буй жил хүрэхгүй хугацаанд 1000 гаруй харилцагч, 100 гаруй ажилтантай болж, хэдийн үнэнч хэрэглэгчтэй болоод амжжээ.

Ийнхүү монгол инженерийн ур ухаан, монгол технологичийн ур чадвар шингэсэн “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” улс тунхагласан түүхэн өдрөөр МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГАА ЁС ТӨРТЭЙГӨӨР ХҮНДЭТГЭН МАНДУУЛЖ, монгол түмнээ түүх, өв соёл, уламжлалаараа дайлж эхэллээ.







Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ
Бидний араншин...
Сар шинийн баяраар зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алджээ
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлуудтай танилц
“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?
"126 авлигач ба нэг лидер"
Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ
АНУ, Израилын агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг ерөнхийлөгч Трамп зарлалаа
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв
Т.Баасансүрэн: Ю.Цэдэнбал дарга “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэсэн үгэндээ үнэнч явсаар ирлээ
Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
"БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа
Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
О.Чойдог: Байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй шүгэл үлээсэн гэтэл ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халчихлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Баярлалаа ээжээ" тоглолтод урьж байна
Сэрэмжлүүлэг: Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ
ТОЙМ МЭДЭЭ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.