
Дэлхийн улс орнуудаар аялж, нийгэм, иргэдийн аж амьдралыг нь бодитоор харуулахыг зорьдог юүтүбэр, аялагч Б.Мөнхцэлмэг хэдий нь ээ бидний эчнээ танил болсон.
Тэрээр энэ удаад БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальон байрлах Бэнтью хотод зочиллоо. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Сайн явж ирэв үү, та? Алс холын Африк тивд Монголынхоо цэргийн баазад ирсэн сэтгэгдлийг тань сонсъё?
-Би сүүлийн гурван жил гаруйн хугацаанд нийт 72 орноор аялсан. Гэхдээ анх удаа л ингэж сэтгэл их хөдөлж, огшиж, эх орноороо бахархсан гайхалтай мэдрэмжийг авсан улс нь Өмнөд Судан боллоо. Энд ирэхийн өмнөх төсөөлөл тэс өөр байсан.
Тэгвэл энэ хоромхон хугацаанд таны төсөөлөл хэрхэн өөрчлөгдөв?
-Ямартаа ч намайг машинтай хүн тосоод, цэргийн баазад ирсний дараа багийн захирагчийг нь хайж олно доо л гэж битүүхэндээ төсөөлсөн. Гэтэл онгоцны буудал дээр буухаас эхлээд яг л улсын Ерөнхийлөгч бууж байгаа мэт л VIP хамгаалалттай цуваа тосож монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэж буй баазад ирэхэд батальоны удирдлагууд, цэргийн хөгжмийн цоглог маршийн аянд угтаж авсан. Тэр үед сэтгэл маш их хөдөлсөн. Харагдсан хүн бүрийг тэврээд авмаар санагдсан. Энэ бол монгол хүний зочломтгой занг харуулсан хамгийн бодит жишээ. Энгийн иргэн ч бай, дарга сайд ч бай ингэж сайхан найрсаг угтаж, хүлээж авдаг шүү. Надад ингэж хандсанд маш их баяртай байна.
Аялагч хүний нүдээр харахад Монголынхоо энхийг сахиулагч цэргүүдийн үүрэг гүйцэтгэлт ямар санагдаж байна?
-Шууд нүдэнд туссан нэг бус зүйл бий. Энд зохион байгуулалт, сахилга, дэг журам, нэгдсэн удирдлага гэдэг зүйл хамгийн чухал, бүр гол зүйл нь гэдгийг ойлголоо. Тэр тусмаа аливаа нэг мэдээ мэдээллийг дамжуулах, солилцох хурд. Энэ өрөөнд бид хоёр ярилцлага хийгээд сууж байгааг ганц гар станцаар хэлэхэд л бааз даяараа мэдчихэж чадна шүү дээ. Цаашлаад үүрэг гүйцэтгэж байх үеийн аюулгүй байдал, дүрэм журмыг ягштал баримталдаг байдлыг ярих илүүц биз.
Эндхийн иргэд буу агссан хүнийг хараад айх бус харин ч монгол цэргүүдээ хараад баярладаг, сайн ханддаг юм билээ. Гол нь ийм хэмжээнд итгэл өгчихсөн, өөрсдийг нь хамгаалах найдвартай ар тал байгаа юм гэдгийг сайн ойлгуулсан байна.
Таны урт удаан аяллын нэг зогсоол БНӨСУ болж байна. Өмнө аялсан улсуудыг бодоход энэ орны онцлог нь юу байв?
-Хэрвээ энэ оронд манай монгол цэргийн бааз байдаггүй сэн бол дан ганцаараа аялал хийж зориглохооргүй юм байна. Гардныхан бичлэг хийхийг хориглосон хууль байдаг учраас эндхийн цагдаа нарын хувьд бидэн шиг влоггерууд нүдэнд орсон өргөс л гэсэн үг.
Гаднын алдартай юүтүбчид ч энэ газар дээд тал нь 15 минутын л бичлэг хийж чадсан байх жишээний. Цаашлаад энэ оронд аюулгүй байдал үнэхээр сул. Монгол цэргүүдийнхээ үүрэг гүйцэтгэлтэй танилцаад явж байхад хүүхдүүд нь цэргүүдийн гар чийдэн, гар, толгойдоо зүүсэн эд хэрэгслийг нь булаах гээд л зүтгэчихдэг юм билээ. Олон цэрэг явж байхад ийм байгаа юм чинь ганц би алхаж явбал юу ч үгүй хоцрох биз. Харин би энэ улсаас бараг нэг цаг орчмын бичлэгтэйгээр дараагийн улсаа зорих гэж байна.
Ер нь орон орноор аялах болсон тань юунаас эхлэлтэй вэ?
-Дэлхийн улс орнуудаар аялахыг би бүр хүүхэд байхаасаа л мөрөөддөг байлаа. Монголоосоо гадаад руу экстрэм аялал хийсэн хамгийн анхны хүн нь Монгол бадарчин нэрээрээ алдаршсан Амай ах шүү дээ. Бичсэн номыг нь бас, вэб сайт руу нь зочилж блогийг нь уншдаг байв. Тэр үеэс эхлээд аялагчид ч ихэссэн. Харин би өөрийнхөө аяллыг гурван жилийн өмнө Африкийн Зимбабве Улсаас эхлүүлж байлаа.
Сонирхуулахад цэргийн багийн захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэ ахыг өмнө нь Сьерра Леонд үүрэг гүйцэтгэж байхад нь Монгол бадарчин Амай ах бас очиж таарсан гэнэ. Сонин давхцал байна шүү гээд намайг халуун дотноор сайхан хүлээж авсан шүү.
Би ч үүнийг их сайхан бэлгэшээсэн.
Цаашдын зорилго тань юу вэ?
-Их амархан. Дэлхийг бүтэн тойрох нь яг одоо өмнөө тавьсан зорилго маань. Энэ зорилгынхоо төлөө явж байна.
Дэлхийг бүтэн тойроод дуусчихвал яах вэ?
-Дэлхийгээр бүтэн аялсан туршлагаасаа хүмүүст хуваалцахыг төлөвлөж байгаа.
Цахим орчинд цаг, минут тутамд л олон төрлийн влог бичлэгүүд орж, цацагддаг. Харин таны аяллын влогууд яг л өнөө экстрэм гэдэгтээ нийцсэн эрсдэл өндөр, бодит байдлыг илэн далангүй, яг л байгаагаар нь харуулдаг учраас үзэгчдийг илүүтэй татдаг болов уу гэж бодож байна...
-Тэгэлгүй яах вэ. Улс орнуудаар аялъя гэж бодоход наанадаж санхүү хэрэгтэй. Харин санхүүгээ хэрхэн босгох вэ гэхээр аль болох л олон хүний сонирхол, анхаарлыг татсан зүйлийг сэдэж байж л ивээн тэтгэгчдээ олно. Хэрвээ Зүүн Өмнөд Азийн аль нэг оронд очоод далайн эрэг, дэлгүүрүүдээр нь зугаалсан талаараа бичлэг хийгээд байвал үзэгчид тоож үзэхгүй шүү дээ. Харин багагүй эрсдэлтэй, хүмүүсийн төдийлөн мэддэггүй тэр ертөнцийг харуулах нь миний гол зорилго. Энэ төрлийн бичлэгүүдийг тогтмол давтамжтайгаар оруулаад байвал хүмүүс ч сонирхоод, сабскрайб, фоллов хийгээд, тогтмол үзэгчидтэй болоод эхэлдэг юм билээ. Одоогоор Юүтүб хуудас маань 180 мянга гаруй, Фэйсбүүк 300 мянга гаруй дагагчтай болсон байна.
Багаасаа аялах мөрөөдөлтэй таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Аав маань Хэнтий аймгийн Галшар сумын хүн, ээж маань Архангай аймгийн Жаргалан сумынх. Харин би Улаанбаатар хотод төрж, өссөн. Манай гэр бидний хэлж заншсанаар Таван шард байлаа. Аав, ээж хоёр маань IV цахилгаан станцад ажилладаг байсан. Намайг хүүхэд байх үеийн Монгол орны нөхцөл байдал өнөөдрийнхтэй харьцуулшгүй байсан гэж боддог. Гудмаар дүүрэн гэр оронгүй хүүхдүүд, нэгнийгээ дээрэмддэг, тонодог. Тийм нийгэмд захын хороололд өсөж торнино гэдэг чинь өөрөө экстрэм аялал шүү дээ. Бараг Африкийн зарим улсаас ч эрсдэл өндөр байсан. Таван шараасаа гарлаа гэхэд л дээрэмдүүлэх нь тодорхой. Тийм нийгмийг мэддэг, өөрөө өсөж торнисон болохоороо ч тэр үү энд тэндхийн эрсдэл өндөр орноор аялахад баримжаатай хандаж байгаа юм.
Адаглаад нөхцөл байдал эвгүй болбол яаж зугтахаа мэднэ шүү дээ.(инээв) Би Таван шарынхаа 12 дугаар сургуулийг дүүргээд ХААИС-ийг төгссөн. Үргэлжлүүлэн тус сургуульдаа ажиллаж байгаад Боловсрол, шинжлэх ухааны яам, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ын Үйлдвэрчний эвлэлд ажилласан. Харин хувиараа гэвэл 10 жилийн сурагч байхаасаа эхлээд л ширээний теннис тоглуулдаг газар, оюутан байхдаа хэрчсэн гурилын бизнес эрхэлж үзсэн. Хожим Солонгост очиж ажиллаад олсон хэдэн төгрөгөөрөө Монголдоо дэлгүүр ажиллуулж, зарим хүнс, барааны зүйлсийг урдаас экспортоор оруулж ирдэг байсан. Харин одоо миний хийж байгаа зүйл бол аялал гэхээсээ илүү контент бүтээгээд, ивээн тэтгэгчдээсээ санхүү босгодог, ер нь бол бизнес гэж хэлж болохоор зүйл.
Цахим орчинд Таны нийтэлж байгаа бичлэг, контентуудыг бүх насны олон хүн үздэг. Тэгэхээр та тэр хүмүүсийн хувьд инфлюнсер болж байгаа. Та ямар мессеж хүргэхийг зорьдог вэ?
-Миний хувьд эерэг аль эсвэл сөрөг гэдгээсээ илүү энэ орчлон хорвоогийн бодит байдал нь ямар юм бэ гэдгийг хүмүүст хүргэхийг зорьдог. Жишээ нь, манай залуу үеийнхний яриаг сонсоод л байвал Монголынхоо ирээдүйг үгүйсгэсэн, хөгжих боломжгүй, их л хар бараан нийгэм байгаа мэт ярих нь элбэг юм билээ. Аль болох л гадаадад, сайхан оронд очиж амьдрах юм сан гэж мөрөөдсөн хүмүүс их болчихсон.
Энэ дэлхий дээр НҮБ-д бүртгэлтэй 193 орноос гадна тусгаар тогтнолоо зөвшөөрүүлж чадаагүй олон улс бий. Ингээд энэ бүх улсын нэг хүнд ноогдох ДНБ, хүний хөгжлийн, ардчиллын гэх мэт дэлхийн хэмжээнд яригддаг тоон үзүүлэлтүүдэд манай монгол орон яг л дунд нь явдаг. Бид ямартаа ч 100 гаруй улсаас хөгжлөөр илүү л гэсэн үг. Энэ юуг хэлээд байгаа вэ гэхээр олон хүний муулаад байгаа Монгол Улс чинь ирээдүйд өсөн дэвжих бүрэн дүүрэн боломжтой юм шүү дээ. Гэтэл эх орноо хайрлах сэтгэлгүйгээр элдвээр хэлэх хэрэг байхгүй гэдгийг л ойлгуулахыг зорьдог. Заавал бид дэлхийн том гүрнүүд, топ мегаполис хотуудтай өөрсдийгөө дүйцүүлж бодох шаардлагагүй. Хөгжил гэдэг тийм ч түргэн хугацаанд шийдэгддэг зүйл биш. Бидний мөрөөдөөд байдаг Норвеги, Швейцарь, Швед гээд л аз жаргалын индексээрээ тэргүүлдэг орнуудад яваад очиход өнөөх хар тамхи, архидалт, ажилгүйдэл, залхуурал гээд асуудлууд нүдэнд ил байж л байдаг юм билээ. Та ч мөн энэ оронд алба хааж байгаа хүний хувьд анзаарч л байгаа байлгүй.
Та олон орноор аялж, олон үндэстэн дунд байж үзсэн хүний хувьд өөрийн гэсэн эх оронтой байхын давуу талыг юу гэж дүгнэсэн бэ?
-Ерөөсөө энэ Өмнөд Суданд ирсэн Мөнхцэлмэгээс л бүх зүйл харагдаж байна. Эх оронтой би бээр энд ирэхдээ цэргүүдийнхээ хамгаалалтад, яг гэртээ байгаа юм шиг тайван сайхан хонолоо. Харин энэ цэргийн баазаас дөнгөж гараад л дүрвэгсдийн хуарангийн амьдралаас эх оронгүй хүний зовлонг бэлхнээ харчхаж болно.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Дараагийн аялалд тань амжилт хүсье.
Ахлах дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин


Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ
Бидний араншин...
Сар шинийн баяраар зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алджээ
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлуудтай танилц
“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?
"126 авлигач ба нэг лидер"
Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ
АНУ, Израилын агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг ерөнхийлөгч Трамп зарлалаа
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв
Т.Баасансүрэн: Ю.Цэдэнбал дарга “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэсэн үгэндээ үнэнч явсаар ирлээ
Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
"БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа
Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
О.Чойдог: Байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй шүгэл үлээсэн гэтэл ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халчихлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Баярлалаа ээжээ" тоглолтод урьж байна
Сэрэмжлүүлэг: Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ
ТОЙМ МЭДЭЭ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.