Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлэн амиа алджээ

11 сар 27. 13:57

Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлэн амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад:

Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг ТЦА-нд шалгаж байна. Анхан шатны шалгалтаар явган зорчигч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан гэх дүгнэлт гараад байгаа аж. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.