Төв замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж эхэллээ

11 сар 27. 15:43

Төв замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж эхэллээ

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Иймд жолооч Та бүхэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний хуулийн 11-р бүлгийн 10-р зүйлийг чанд мөрдөн, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.