Бямба гарагаас Скай Резорт руу нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ

12 сар 1. 15:33

Бямба гарагаас Скай Резорт руу нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал өдөр бүр Сүхбаатарын талбайгаас Скай Резортын чиглэлд нийтийн тээврийн автобусааар үйлчлэхээр болжээ.

Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн Х:23 Сүхбаатарын талбай-Скай Резорт чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ.

НТБГ-аас "Автобусны цагийн хуваарь болон бусад мэдээллийг удахгүй хүргэх болно" гэв.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.