Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисан байсныг уушгины дурангаар авчээ

12 сар 2. 14:41

Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисан байсныг уушгины дурангаар авчээ

11 настай хүүхэд балны таг залгисан байсныг уушгины дурангаар гадагшлуулах ажилбарыг амжилттай хийж гаргаж авчээ.

Өмнөговь аймаг дахь Х.Шаравын нэрэмжит БОЭТ-ийн дурангийн эмч Б.Баясгалангаар ахлуулсан баг 2025 оны 11 сарын 20-ны өдөр 11 настай хүүхэд үзгэн балны таг залгисны улмаас баруун уушгины гуурсан хоолойд тээглэсэн байхыг уушгины дурангаар гадагшлуулах ажилбарыг амжилттай хийжээ.

Хүүхдүүд санамсар болгоомжгүй байдлаас болж гадны биет залгих нь элбэг тохиолддог ба ихэвчлэн ходоод руу ордог байна. Ховор тохиолдолд амьсгалын замд орж цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойд тээглэж хүүхэд амьсгалын дутагдалд орж эндэх эрсдэлтэй байдаг.

Иймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэх шаардлагатайг БОЭТ-ийн зүгээс анхааруулж байна.

 

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.