
Ямар ч үйл, зүйл удахаараа улиг болдог. Үүнтэй дүйх нэг асуудал бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худалдаж авсан хүмүүсийн холбогдсон хэрэг юм. Олон нийт “… “Эрдэнэтийн 49”-ийнхний буюу Д.Эрдэнэбилэг нарын хэрэг” гэхээр мэддэг болсон. Энэ асуудал хоёр талаасаа тайлбарлагддаг. Нэг талаасаа, Д.Эрдэнэбилэг нарын “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан 2015-2016 оны үед “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худалдаж авсан. Үүнийг улстөрчид 2016 оны сонгуулийн өмнөхөн дэлгэж тавьсан. Тэгэхдээ “…Луйвар” хэмээн зарласан.
Үүнд, “…Тухайн үеийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах онцгой эрхээсээ татгалзсан”, “…“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн мөнгө босгосон арга нь хууль бус байсан” гэдэг хоёр зүйл үндэслэл болсон. Хамгийн гол нь энэ дуулианаар МАН тэр жилийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байв.
Тиймээс “…“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг улс төрийн шалтгаанаар буруутгасан” гэдэг юм. Харин нөгөө талаасаа, 2016 оноос хойш төрийн эрхийг барьж буй МАН-ын УИХ, Засгийн газрын нөлөө бүхий эрхмүүд тухайн үед Засгийн газраар тухайн асуудлыг хэрхэн шийдэж байсныг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар уг 49 хувийг Засгийн газарт худалдаж авах онцгой эрхээсээ яагаад татгалзсаныг нотолсон Засгийн газрын тэмдэглэлийг дэлгэсэн. Улмаар, Д.Эрдэнэбилэг нарын “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахдаа босгосон мөнгөний схемийг олон нийтэд тайлбарлаж, араас нь хууль хяналтын байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш есөн жилийн хугацаа өнгөрсөн. Гэвч, уг асуудал өнөөдрийг хүртэл аль нэг талдаа гараагүй байна. Уг нь, “…Эрдэнэтийн 49 хувийн” гэх тодотголтой 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэрэг шүүхэд шилжээд бараг гурван жилийн нүүр үзэж байна. Гэсэн ч, хэргийн учиг шалтгааныг мэдэх, шийдэх гол хүмүүс нь байхгүй учраас шүүх шууд шийдчихэж болохгүй байгаа бололтой.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжаар “…Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан түүний үйлдлүүдээс хамааран “Эрдэнэтийн 49 хувийн” гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнээд хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ. Үүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны шүүх хуралдаанаар зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад “…Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан хэргийг тусгаарлах ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Учир нь Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ” хэмээн шийдсэн.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой иргэний хэргийн маргаан Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Учир нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас “…ТӨБЗГ-аас 2017 оны зохион байгуулсан хурлаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан 01,02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “…ТӨБЗГ-аас 2017 оны зохион байгуулсан хурлаас 2017 оны хурлаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох”, “…Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох” зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргажээ. Улсын Дээд шүүхийн 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох дээрх иргэний хэргийг хянан хэлэлцээд “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгожээ. Харин “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны 06/2016 тоот “ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийджээ. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгсөн юм. Үүнээс гадна, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны есдүгээр сарын 20-ны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, ТӨБЗГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд “…Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна” гэж дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авчраад Монголын төрд хураалгасан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан эрүүгийн хэргээр шалгагдаад, шүүгдэх дээрээ тулаад байгаа ч Улсын Дээд шүүхийн Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “…Уг 49 хувийн хувьцааг хууль бусаар төрд шилжүүлсэн байна” гэх ялалтыг байгуулчихаад байгаа юм.
Ер нь бол ийм эрээлжилсэн нөхцөл дундаас “…“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу” гэдэг эргэлзээтэй асуулт хүртэл гарч ирчихээд байна. Гэхдээ, Монголд төр солигдсон. УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгуулиудад ялж, тэр хэрээр “…Эрдэнэтийн 49 хувийг төрд авч, түүнийг хийж гүйцэтгэсэн хувийн хэвшлийнхэн болон тухайн үед төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гээд зүтгээд байсан улстөрчид өдгөө албан тушаалаасаа буусан. Тэгэхээр, улиг болсон энэ асуудлаар улс төрийн байна уу, эсвэл хууль дүрмийн дагуух шийдвэрийг Г.Занданшатар Ерөнхий сайд зоригтой гаргаж, энэ асуудлыг нэг талд нь шийдэж эцэслэх цаг нь ирсэн бололтой.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


О.Цогтгэрэлийн арчаагүйгээс болж Ардчилал аюулд орлоо...
ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"
АН: Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
ТАНИЛЦ: Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна
Нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ
Т.Даваадалай нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэв
ҮНЭ ХАНШ: Үхрийн цул мах нэг килаграмм нь 31480-37800 төгрөгөөр худалдаалагдаж байна
Монгол улс гэр бүл цуцлалтын үзүүлтээрээ тавд жагсжээ
Шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсан 800 мянган доллар завшсан даргын хэргийг прокурор руу шилжүүлжээ
Хуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй
Цэрэг өөрийгөө боомилж нас барсан гэх хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
Х.Баттулга: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй
Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа
Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт багтаан олгоно
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно
Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр
ФОТО: Монгол улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан их эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц
Төв талбайн асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгана
ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд
НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.