“Админерал” компанид давуу байдал олгосон албан тушаалтнуудыг торгох ялаар шийтгэжээ

12 сар 4. 10:17

“Админерал” компанид давуу байдал олгосон албан тушаалтнуудыг торгох ялаар шийтгэжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал, Ү.Наранбямба, Г.Бацмаа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна.

Шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Дашрамд дурдахад, “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг "оргон зайлсан", "урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.