Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг шалгаж байна

12 сар 4. 15:24

Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын арванхоёрдугаар сарын 03-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс “автомашинд хүүхэд мөргүүллээ” гэсэн дуудлага ирснээр алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллажээ.

Шалгалтаар Лексус маркийн автомашин жолоодож явсан жолооч явган хүний гарц дээр зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Гэвч бодит амьдрал дээр энэхүү энгийн дүрмийн зөрчлөөс болж хүүхэд, өндөр naстан, жирэмсэн эхчүүд төдийгүй хэн ч эрсдэлд орох нь хэвийн үзэгдэл болсоор байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас жолооч нарт явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа заавал багасгаж, анхаарал болгоомжоо сулруулахгүй байх, хөдөлгөөнд хариуцлагатай оролцох, харанхуй үед гэрэлтүүлэг болон замын нөхцөлд тохируулан явдалдаа анхаарах шаардлагатайг сануулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.