
Цахим технологи хууль сахиулах үйл ажиллагаанд өргөн хүрээнд нэвтэрч байгаагийн нэг жишээ цахим гав юм. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын ялын шинэчлэлийн томоохон алхам болсон ч түүнийг дагасан хүний эрхийн зөрчил гарсаар байна. Тиймээс бид энэ удаад цахим гавтай холбоотой хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг хөндөж байна.
Зорчих эрх хязгаарлах ялаар 2021 онд 1690 хүн, 2022 онд 3079 хүн, 2023 онд 2934 хүн, 2024 оны эхний долдугаар сарын байдлаар 2068 буюу нийт 9771 хүн ял шийтгүүлээд байна.
Үүнээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж эдлүүлсэн ялтны тоог 2021 онд 182, 2022 онд 429, 2023 онд 291, 2024 оны долдугаар сарын байдлаар 168, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон 1070 хүн байна.
Зөвхөн Unitel-ийн сим ашигладаг
Цахим гав нь ялын хугацаа дуустал салгах боломжгүй, хүний хувийн мэдээллийг байнга цуглуулж, хяналтын систем руу дамжуулдаг тул уг төхөөрөмжийн ялтанд нөлөөлөх байдал, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг хангах баталгааг бий болгох нь маш чухал. Хүний гарын бугуй, хөлийн шилбэ, шагайнд зүүх зориулалтай олон төрлийн байршил хянах төхөөрөмж буюу цахим гав бий.
Манай улсын хувьд гарын бугуй, хөлийн шилбэнд зүүдэг, ялтан өөрөө тайлах боломжгүй цахим гавыг БНХАУ-аас худалдан авч, ашиглаж байна. Цахим гав төхөөрөмж GPS (global position system) технологиор ажилладаг.
Өөрөөр хэлбэл, зорчих эрх хязгаарлах ял эдэлж буй ялтны байршлыг цахим гав үүрэн телефоны операторын сүлжээг ашиглан мэдээллэдэг. Уг мэдээллийг дэлхийн тойрог замд байрших хиймэл дагуулаар дамжуулан төв серверт хүлээн авч, хяналт тогтоодог. Тэгвэл одоогоор зөвхөн ЮНИТЕЛ компанийн үүрэн телефоны сүлжээг ашиглаж байна. Нэг оператор компанийн сүлжээг ашиглан хэрэгжүүлж байгаа нь ялын үр нөлөө буурах, хяналтад алдаа гарах, сүлжээний тархалтад хамаарахгүй газар оронд амьдарч буй хүмүүст энэ ялыг оногдуулах боломжгүй болж, хүнийг ялгаварлах нөхцөлийг үүсгэж байна. Энэ талаар Ховд аймгийн ШШГГ-ын алба хаагч “...Одоогоор хяналтад 22 хүн байна. Үүний долоо нь суманд байдаг. Юнителийн сүлжээ ашиглаж хяналтыг гүйцэтгэж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоож өгсөн нутаг дэвсгэрээр хяналт тавьдаг. Ялтан яаралтай тусламж, үйлчилгээ авах үед хүсэлтийг прокурорт уламжилж, зөвшөөрөл олгож байгаа.
Сүлжээтэй холбоотой алдаа заах, хяналтаас гарах тохиолдол бий. Шөнийн цагаар алдаа заалаа гэхэд хол байгаа хүн дээр очих боломжгүй учраас хянахад хүндрэлтэй. Энэ үед утсаар тодруулж, сануулга өгдөг. Утас нь холбогдохгүй үед тухайн сумын хэсгийн төлөөлөгч цагдаад ханддаг.
Ялтан малдаа яваад уул тойроход л сүлжээнээс гардаг тохиолдлууд байдаг ч тэр болгонд зөрчлөөр тооцдоггүй. Бугуйн цаг (гав) цэнэг хураахгүй байна гэх асуудал гардаг. Гэхдээ анх гав зүүж өгөхдөө нэмэлт зөөврийн цэнэглэгч, илүү батарей олгодог. Бугуйн гавыг ялтан салгасан тохиолдол одоогоор гараагүй” гэжээ. Харин Баян-Өлгий аймгийн ШШГГ-ын алба хаагч “Манай аймаг өндөр уулс ихтэй, уулын нөгөө талд гарахад л сүлжээ унаж байдаг тул сүлжээний тархцаас хамаарсан хүндрэл их гардаг. Сүлжээнээс хамааралтай зөрчил их гардаг боловч дохио нэг цагийн дараа ирдэг учраас хяналт тогтоох шуурхай арга хэмжээ авахад ч хүндрэлтэй. Нэг уул тойроод намаржиж, өвөлжиж, хаваржиж, зусдаг айл байдаг. Гэтэл намарждаг газарт нь сүлжээ барихгүй бусад газарт нь сүлжээ барьдаг бол зөрчилд шууд тооцохгүй, дараагийн сүлжээнд орж ирэхийг нь харж, хянаж байдаг.
Эрүүл мэндийн шалтгаан бусад ар гэрийн шалтгаанаас хамаарч сүлжээнээс гарсан тохиолдлууд байдаг, бид түүнийг зөрчил гэж үзэхгүй асуудлыг тодорхойлоод сануулж байгаа. Суман дээр байгаа иргэнд тогтмол хяналт тавьж чадахгүй байгаа.
Шүүх анх шийдвэр гаргаж өгөхдөө тэр сумын сүлжээний бүсээс гарж болохгүй гэдэг байдлаар тогтоож өгвөл болох юм билээ. Хууль хэрэгжсэнээс хойш нэг удаа гаваа салгаж, сүлжээтэй газар орхисон тохиолдол гарсан” гэсэн юм. Аль ч улс оронд интернэт, үүрэн телефоны сүлжээгүй бүс байдаг боловч энэ байдал нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд алдаа гарах, гажуудал үүсэх нөхцөлийг үүсгэхгүй байхад байнгын хяналт тавьж байна. Дохио дамжуулалтын хувьд Монгол Улсад ашиглаж буй цахим гавын төхөөрөмжүүд ноцтой алдаа гарах харьцангуй бага магадлалтай, хиймэл дагуулын зураглал зэргээс хамаарч байршил “үсрэх”, өөр байршилд заах тохиолдол гардаг боловч ийм тохиолдолд дохио дамжуулалтын алдааг зөрчилд тооцож, хорих ялаар сольсон тохиолдол гараагүй болохыг ШШГЕГ-аас мэдээлсэн юм.
Цахим гав нь цэнэгээ 4-6 цаг барьдаг
Насанд хүрсэн хүн хоногт найман цаг унтахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэтэл уг цахим гав нь 4-6 цаг цэнэгээ барьдаг ажээ. Үүнээс үүдэж тухайн хүн шөнө сэрж төхөөрөмжөө цэнэглэх эсвэл төхөөрөмжийг цэнэглэж хонуулах зэрэг асуудал тулгардаг байна. Мөн цахилгааны хязгаарлалт, цаг уурын нөхцөл байдал, суралцах, хөдөлмөр эрхлэх зэрэгт төхөөрөмжийг тогтмол богино хугацаанд цэнэглэх нь эргээд ял эдэлж буй ялтны хувьд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгодог байна. Энэ талаар ял эдэлж буй Ц хэлэхдээ “Цахим гавын цэнэг хурдан дуусдаг. Би гадаа ажилладаг.
Өвлийн улиралд цэнэг нь илүү хурдан дуусаж, ойр ойрхон цэнэглэх шаардлага үүсдэг. Хөлийн цахим бугуйвч хүйтний улиралд түрүүтэй гутал өмсөхөд хүндрэл үүсгэдэг. Биеэсээ салгахыг хориглодог тул түүнийг цэнэглэх процесс нь хүндрэлтэй байдаг.
Тодруулбал, бүрэн цэнэглэгдэх хүртэл барьж суудаг, бугуйвч цэнэглэхэд халаад гар түлчих гээд байдаг. Үүнээс үүдэж бугуйвчаа нэг солиулж, батарейг нь хоёр удаа солиулж байсан. Мөн гар, нүүрээ угаах, усанд орох зэрэгт саадгүй, ус чийг ихтэй ажлын байрны орчин, байгаль цаг уурын нөхцөлд хэвийн ажиллах боломжтой, ус, тоосны хамгаалалттай байх шаардлагатай байна” гэсэн юм. Ярилцлага хийх үед төхөөрөмжийн төмөр хийц нь төмрийн харшил үзүүлсний улмаас хэрэглэх боломжгүй болж бугуйвчийг солиулж байсан болон усанд норгосноос болж гэмтсэн гаваа үзүүлсэн юм. Усанд норгохгүй байх зорилгоор хүнсний гялгар цаасаар ороож усанд ордог тухайгаа ярьж байлаа. Тиймээс цахим гавыг ашиглахад төхөөрөмжийн цэнэгээ барих чадвар, ялангуяа Монгол Улсын эрс хүйтэн өвлийн улиралд найдвартай, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна.
Цахим гавыг цэнэглэж, байнгын ажиллагаатай байлгах нь нэг талаас ялтны хариуцлага мөн боловч нөгөө талаас шаардлага хангасан төхөөрөмж хэрэглээнд нэвтрүүлэх нь төрийн үүрэг юм.
Энэ талаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг “ХҮЭК-оос ял эдлүүлэх ажиллагаанд ашиглаж байгаа GPS хяналтын төхөөрөмжийн тэжээлийн үзүүлэлтүүдийн харьцуулсан судалгаагаар Монгол Улсад ашиглаж буй цахим гавын цэнэгээ барих хугацаа нь бусад улс оронд ашиглаж буй ижил зориулалт бүхий төхөөрөмжүүдээс бага байна. Мөн цахим гавыг хүний гарын бугуй, хөлийн шилбэнд авах боломжгүйгээр бэхэлдэг тул төхөөрөмж хүний өдөр тутмын үйлдэл, ердийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг үнэлж, хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлахгүй баталгаа, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Шилбэ, шагайнд зүүдэг төхөөрөмж нь бугуйны төхөөрөмж шиг ил харагдахгүй, жин, хэмжээний хувьд том учраас тэжээлийн багтаамж сайн байх давуу талтай байна. Харин ийм төхөөрөмж хүйтний улиралд гутлын түрийнд багтахгүй зэрэг сул талтай.
Сүүлийн үед ухаалаг цагнаас төдийлөн ялгаагүй загвартай, эсхүл хөлийн шилбэнд оосорлож зүүдэг хяналт төхөөрөмж бий болсныг судлах, технологийн шинэчлэлд анхаарах шаардлагатай.
Мөрдөх ажиллагааны шатанд яллагдагчийн хувийн байдлыг сайтар тогтоох, гэр бүл, үр хүүхэдтэйгээ холбоотой өдөр тутмын үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь шаардлагатай зорчих чиглэлийг зөвшөөрөгдсөн маршрутад нэмж тогтоолгох хүсэлт гаргах зохицуулах шаардлагатай байна. Ялтан үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, гэр бүлийн гишүүдийг эмнэлгийн тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх, сахиураар хамт байх зэрэгт хүндрэлтэй талаар хүмүүс ярьдаг. Шүүхийн практикт ихэвчлэн ялтны оршин суух сум, баг, хороо, дүүргээс гарч явахыг хориглож, ялын нөхцөлийг тодорхойлж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад багагүй хязгаарлалт бий болж байна” гэсэн юм. Ял эдлэх явцдаа ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, нийгмээс тусгаарлагдахгүй байх нь зорчих эрх хязгаарлах ялын үндсэн зорилго юм. Тиймээс ялын нөхцөлийг зөвхөн оршин суугаа баг, сум, аймаг, дүүргээр тогтоож байгаа нь засаг, захиргааны өөр нэгжид байрлах ажлын байр, зайлшгүй шаардлагатай бусад газарт очиж, амьдралаа ердийн байдлаар үргэлжлүүлэхэд саад болж байна.
Сар бүр 39-42 мянган төгрөг төлж байна
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан холбогдох зардлыг өөрөө хариуцах эрх зүйн зохицуулалттай байдаг аж. Заримдаа энэ төлбөр нь ялтанд эдийн засгийн болон сэтгэлзүйн дарамт, ачаалал болдог байна. ХЭҮК-ийн судалгаанд хамрагдсан ялтнууд цахим бугуйвчны төлбөртэй холбоотой бэрхшээл тулгардаггүй, өдөрт 1500 орчим төгрөгийн төлбөр төлж байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэдэггүй гэжээ.
Харин энэ талаар иргэн С “Цахим бугуйвчны хэрэглээнд сард 39-42 мянган төгрөгийн ашиглалтын зардал төлдөг. Өдрөөр нь тооцвол 1300-1500 төгрөгийн зардал төлдөг. Энэхүү төлбөрт цахим бугуйвчны болон үүрэн холбооны сүлжээний ашиглалтын зардал багтдаг” гэсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журмыг Засгийн газрын 2021 оны 94 дүгээр тогтоолоор баталсан байна. Уг журмаар асран хамгаалах хүнгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 60 ба түүнээс дээш насны хүн, эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон хүн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, гурав хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, бүтэн өнчин хүүхдийг зорчих эрх хязгаарлах ялын зардлаас чөлөөлөхөөр зохицуулжээ.
Эцэст нь, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, уг ялыг эдлүүлэхэд хүний эрхийг хангах үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүхийн практикт ялыг ялгамжтай тогтоож буй байдлыг засаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох шаардлагатай байна.
Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа тав хүртэл жил байхаар хуульчилсан нь дэлхий жишгээс хэт урт байна. Энэхүү ялыг оногдуулах хугацааг улс орнууд богино хугацаагаар буюу хэдэн долоо хоног, дунд хугацаагаар буюу хэдэн сараас нэг жил хүртэлх, урт хугацаагаар буюу хоёрт жил хүртэлх хугацаагаар тогтоожээ.
Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд нийслэлээс, тодорхой дүүргээс, хорооноос, аймгаас, сумаас, багаас гарч явахыг хориглох зэрэг байдлаар бүсчлэлийг хэрхэн тогтоосноос энэхүү ялын үр нөлөө хол зөрүүтэй байгааг анхаарч зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтооход илүү объектив шалгуур тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. Учир нь ялтан шаардлагатай үйлчилгээнүүдийг авахад бэрхшээлтэй байгаа юм. Энэ тухай эрхээ хязгаарлуулсан иргэн С энэ асуудлыг “Миний зорчих эрхийг хязгаарлаж бүсчлэл тогтоосон. Миний оршин суудаг Хөтөл сум нь Орхон аймгийн нутаг дэвсгэртэй хиллэдэг. Гэтэл харьяаллын эмнэлэг маань Орхон аймгийн бүс нутагт байрладаг. Бага насны хүүхдүүдтэйгээ эмнэлэг орох шаардлага гарвал яахаа мэдэхгүй байгаа...” гэсэн юм.
Өөр нэг иргэн “...Зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлж зорчих бүсээ хязгаарлуулсантай холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад тухайлбал MRI шинжилгээ өгөх гэхэд бугуйвчтай учраас өгч болохгүй.
Энэ талаар шийдвэр гүйцэтгэгч, прокурорын зөвшөөрлөөр түр салгах боломжтой. Мөн хязгаарлуулсан бүсээс өөр газраас эмнэлгийн тусламж авах шаардлага үүсэхэд хүндрэл үүсдэг...” гэсэн юм. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нь давуу талтай ч хүний эрхийг хангасан буюу зорчих бүсийг тухайн хүнд тохируулж, амьдарч буй газарт нь байгаа үүрэн телефоны сүлжээг ашиглуулах, өөрийн улс орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон байх зэргээр зохицуулж хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад анхаарах хэрэгтэй юм.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




“Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
Маргаашаас эхлэн Скай ресорт руу нийтийн тээврийн автобус том хүнд 1,000 хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ
Төв аймгийн Лүн сумын ЭМТ-ийн эмч, сувилагчид бие нь хүнд байгаа иргэнд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг аварчээ
“Хүүхэд юм чинь” гэж хууль зөрчсөөр байх уу, ажил олгогчид оо!

Х.Булгантуяа нарыг яллагдагчаар татаж, Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж шалгаж эхэлжээ
Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Халтирч унаж, гэмтсэн иргэн цасаа цэвэрлээгүй байгууллагаас 1.6 сая төгрөгийг нэхэмжлэн авчээ
Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан хүчингийн хэрэгт буруутгагджээ
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог
Цахим гавын цаана зөрчигдөх хүний эрх
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
УИХ-ын ТБХ-ны даргаар Н.Наранбаатар томилогдоно
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслааТөрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
Галд өртсөн Б.Амин-Эрдэнэ охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирлаа, хандивын аянаа зогсоож буйгаа ар гэр нь мэдэгдлээ
Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг шалгаж байна
Энэ сард шатахууны нийлүүлэлт тасрахгүй гэв
Шинэ клип: Дуучин Наагий & Жожо хамтран шинэ жилийн дууны жагсаалтад хөг нэмлээ
Б.Идэр-Од: Баялагийн хулгайч ах нар бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож сенсациа дардаг болжээ
Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна
Төсвийг мөшгөе: Баянбүрдийн тойргийн уулзварын шатсан хөшөөний зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ
"FOODEX JAPAN 2026" олон улсын хүнсний үзэсгэлэнд оролцогчийн сонгон шалгаруулалт болж байна
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
ХҮН-аас гарсан Ж.Золжаргал 28414 сонгогчийн саналаар анх удаа УИХ-ын гишүүн болжээ
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал дахин хойшлогдлоо
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.