
18 нас хүрээгүй хүүгийн ирүүлсэн бичлэг сэтгэл эмзэглэм. Тэдний хашаа хоёр давхар байшинг нурааж газар дээр нь 10 давхар байшин барих гээд отож байгаа барилгын компанийн дүр зураг. Өнөөдөр эрдэм номынхоо мөрийг хөөгөөд үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн сурч мэдэхийн төлөө явах хүүхэд насан дээрээ ийнхүү гэрээ булаалгах айдаст автан суух хүүгийн ирээдүй бүрхэг байна. Хүүгийн ард гурван айлын найман ам бүл мөн ийм байдалтай тус хорооны 20 өрхийн 80 орчим хүний хувь заяа айдаст дунд байна. Дайн байлдаангүй энх цагийн орон биз дээ. Яагаад хашаа хороо, гэр орноо сүйдлүүлэх дээрээ тулав.
Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн нөхөн олговрын үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүйгээс тэд ийнхүү ялгаварлан гадуурхагдаж айдас дор өдөр хоногийг өнгөрөөж байна.
Түүнчлэн эрхээ хамгаалахаар шийдсэн ээжийг нь тагнах, Иргэний бүртгэлээс газар өмчлөх эрхийг нь хаах оролдлого хийсэн гээд хүний амьд явах, өмчийн эзэн байх эрхэд хүртэл халдсан үйлдэл гарчээ. Энэ байдал Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын .... тоот гудамжинд одоо ч өрнөж байна. Тэгвэл Японы төв гудамжинд том шилэн барилгууд дунд хувийн хоёр давхар хаус, цэцэрлэгт хашаа авто машин орж гарах замтай харагдаж буй нь энэ улс дахин төлөвлөлтөөс өмчөө хамгаалж үлдсэн иргэнийхээ эрхийг хүндэтгэн газар дээр нь үлдээсэн нь ийнхүү эрдэнийн шигтгээ мэт үнэ цэнтэй харагдана.
Флиппин улс хөл бөмбөгийн талбай байгуулахаар болж нөлөөлөлд өртсөн иргэдийнх нь амьдрах орон байр болох сүрлэн овоохойг нь нураах эрхгүй тул төслийг хойшлуулж байсан гээд бусад орны төр, засаг хүний эрхийг дээдэлсэн байдаг.
Харин манай улсад гэр хорооллын дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийн амьдрал дордохгүй, дээрдэх ёстой гэсэн Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагын шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн заалтуудыг хүлээн зөвшөөрсөн орон гэж Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн хуульч, судлаач Р.Очирбал онцолсон байдаг. Тэгвэл манай улс энэхүү заалтаа зөрчсөөр байна.
Тухайлбал, сүүлийн 10 гаруй жилд нүүлгэх нэрээр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдийн эхний хохирогчид арван жил болж байхад дараагийнх нь үе залгамжлан үргэлжилсээр байгааг дор өгүүлье.
2012-2016 онд хотын дарга асан Э.Бат-үүл хотын утааг шийдэх орон сууцжуулах хөтөлбөрийн дор гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлснээр өмчөө булаалгаж орох оронгүй айл хэдэн зуугаар тоологдож тухайн үед Хохирогчдын холбоог төлөөлсөн нэр бүхий иргэд эрх ашгаа хамгаалуулахаар хороо, гудмаараа нэгдэж төрийн шат шатны байгууллагад хандаж сүүлдээ цагдаа, шүүх дээрээ тулж Хүний эрхийн комисс гэж явсаар өнөөдөртөө золгосон байдаг. Гэвч тухайн үед гэр хорооллын дахин төлөвлөлт утааг бууруулна гэсэн нэртэй боловч хотын төвүүдийн үнэ цэнтэй газрыг иргэдийн мэдээлэл дутууг ашиглан үнэгүй шахам авах гэсэн арга байсныг иргэний нийгмийнхэн хэлдэг. Гэтэл өнөөдөр тэр үед хямд үнээр өгсөн газрынх нь үнэ хэд дахин өссөн. Эдгээр иргэдийн 10 жилийн хохирлыг зөвхөн эдийн засгийн эрхийн хүрээнд шууд болон дам нөлөө, үржүүлэгчийн нөлөөгөөр тооцвол нэлээд өндөр тоо гарна гэж эдийн засагчид хэлдэг.
Дахин төлөвлөлтийн дунд үеийн хохирогчдын түүх
2018-2024 оны хооронд мөн л үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй гэдгээр ялгаварлагдсан тэдэнд өвлийн хүйтэнд Цагаан сарын битүүний өдөр нүүх мэдэгдэл өгч байсан гэдэг. Тэгвэл Дулааны тухай хуульд хөрсөн дээр хасах хэмтэй үед жил бүрийн аравдугаар сарын 1-ээс ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл иргэдийг дулаанаар хязгаарлахыг хориглосон хуультай. Түүнчлэн дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн өрхийн нүүлгэлтийн төлөвлөгөөнд хориглосон журам, стандарттай аж.
Тодруулбал, Сэлбэ дэд төвийн нөлөөлөлд Чингэлтэй дүүргийн Зургаан буудлын 2100 нэгж талбарын газрыг чөлөөлсөн. Эдгээрээс хамгийн ихээр хохирсон газар болон байшин, амьжиргааны эх үүсвэр бүхий бизнесийн үйл ажиллагааг нь дутуу үнэлсэн гомдолтой 119 иргэдийг төлөөлж иргэн Ц.Оюунтөгс “Зургаан буудал” ТББ-ыг байгуулсан аж.
Тэр хөлөө хүрэх газар болгоноор явсны эцэст уг төслийн хөрөнгө оруулагч болох Азийн хөгжлийн банкныхныг хөдөлгөснөөр арай, чамай нөхөн олговроо авсан байна. Хамгийн хачирхалтай нь энэ эмэгтэйг хэл ам их хийсэн гэдгээр түүний хохирлын мөнгийг /бусдад нь өгчихсөн хэр нь/ гурван сарын дараа олгосон аж. Тэд эрхийнхээ төлөө нэгдэж тууштай тэмцсэний хүчинд нөхөн төлбөрөө нэмэгдүүлж авч чадсан юм. Тухайн үед үнэлгээг шууд хүлээн зөвшөөрч газраа чөлөөлсөн иргэдийн 70 хувь мөнгөө авсан байдаг. Гэвч тэдний газрыг хямдаар үнэлсэн. Тэгэхээр иргэд өөрийнхөө шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийнхээ төлөө илүү олноороо нэгдэж оролцоотой байж чадвал үр дүнд хүрдгийг бид харуулсан гэж Хүний эрхий хөтөч Ц.Оюунчимэг ярьж байсан юм.
Эдгээр өрхийн газрын үнэлгээг м/кв- ыг нь 80 мянган төгрөгөөр жижиг бизнесийн үйл ажиллагаатай зам дагуу байрлалтайг нь 380 мянган төгрөг, гол хэсэгт байрлалтайг нь 240 мянга, зах хэсгийг нь 120 мянган төгрөгөөр үнэлж дунджаар нэг өрх м/кв тутмыг 4-6 орчим сая төгрөгөөр үнэлүүлж нөхөн олговор авчээ.
Түүнчлэн аж ахуйн нэгжтэй өрхийн бизнесийг сүүлийн таван жилд төлсөн татварын дундаж мөнгөн дүнгээр үнэлж олгох байсан ч сүүлийн татварын тайлангийн дүнгийн дундаж болох 180 мянган төгрөгөөр тооцсон аж. Энэ үнэлгээг НИТХ-аас баталсан ч бодит байдал дээр шударгаар хэрэгжүүлдэггүй жишээ олон. Мөн газрын үнэлгээнд нэг ноцтой мэдээлэл гарсан байдаг. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны үнэлгээгээр нэг м /кв газрыг 80 мянган төгрөгөөр тооцох байсныг төсөл хэрэгжүүлэгчид 60 мянгаар тооцож зөрүү 20 мянган төгрөгийг завшсаныг илрүүлж, зөрчил бий болгосон этгээдэд хариуцлага тооцсон байна. Түүнчлэн нүүлгэх төлөвлөгөөний дагуу гарах зардал болох 250 мянган төгрөгийг өрх бүрд нөхөж олгосон байдаг.
Дараагийн дахин төлөвлөлт мөн л нулимс, айдас дагуулсаар
2023-2025 оны мөн л түгжрэл, утааг бууруулах “20 минутын хот” нэртэй санаачилгыг Хотын дарга Х.Нямбаатар гаргаж Засгийн газраас баталсны дагуу Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Төслийн газар чөлөөлөлтөд 158 га талбайг хамарч 8565 өрх нөлөөлөлд өртсөн. Үүнээс нэр бүхий 80 орчим оршин суугчид эрх баригчдын тендерт шалгарсан үнэлгээний компанийн үнэлгээ нөхөн олговрын хэмжээг хүлээн зөвшөөрөөгүйгээс амьдарч буй газар болон хувийн бизнес эрхлэх орон зай, байр, байшингаа хүчээр нураалгах дээрээ тулаад байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид тэднийг айлгах, сүрдүүлэх тактик хэрэглэж өдөр, шөнөгүй дарамталж байгаа аж.
Тухайлбал, өмчлөгчийн зөвшөөрөлгүй байрны бүтцийг эвдэх, цахилгааны утсыг таслах, худгийг нь хаах, цонхыг нь авах зэрэг хууль бус үйлдэл гаргаж 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний дотор нүү гэсэн мэдэгдлийг өгөөд байгаа ажээ.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчийн эрх, аюулгүй амьдрах орчны эрх, нийгэм эдийн засгийн эрх, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг Хүний эрхийн 18 зүйл заалт бүхий эрхийг ноцтой зөрчиж буйг гэрчилж байна. Энэ талаар эрх нь зөрчигдсөн 80 гаруй иргэдийн төлөөлөл болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 3-27 тоотод оршин суугч О.Урангоо нь Орон байртай байх эрхийн төлөө Монгол Улсын бүх шатны байгууллагад хандаад тусыг эс олсон байна. Газрын эзэн О.Урангоогийнх гэхэд 291 м/кв бүхий хашаандаа аав ээж, эгчийнх нь гээд гурван айл байдаг. Энд тал харвасан аав нь буюу тэтгэврийн хоёр хөгшин сургуулийн нэг, цэцэрлэгийн нэг хүүхэд, нэг оюутан гээд найман ам бүл амьдардаг. Тэдний газрын үнэлгээг тендерт шалгарсан гэх "Ган гурван од" компани 126 сая төгрөгөөр үнэлжээ. Гэвч энэ мөнгө нь нэг өрөө байрны үнэд ч хүрэхгүй учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй аж.
Гурван айлд дор хаяж 2 өрөө бүхий хоёр байр хэрэгтэй. Үнэлгээг дахин хийлгэх компани олдохгүй байгаа гэсэн. 126 сая төгрөгөөр уулын энгэрт хоосон хашаа аваад нэг тохитой байшин барьж хүрэхээргүй. Мөн хүүхдийн сургууль, цэцэрлэг холдсон гэх мэт тэдний сурах эрх, амьжиргаа улам дордохоор байгаа гэв.
Тэрээр Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Хүний эрхийн хороо, Олон улсын Эмнести Интернэшнл байгууллага, Сэлбэ дэд төв төслийн Техник туслалцааны хөрөнгө оруулагч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Нийслэл болон дүүрэг, бага, хороо, газрын, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний хийдэг байгууллагууд гээд бүгдэд хандаад тусыг эс олсон байна. Хамгийн хачирхалтай нь тус Сэлбэ дэд төвийн төслийн хөрөнгө оруулагч олон улсын нэр хүндтэй байгууллага болох Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин энэ дахин төлөвлөлтийн төсөлд манайх хамааралгүй болохыг мэдэгдсэн захидлыг 2025 оны аравдугаар сарын 16-нд иргэн О.Урангоод ирүүлсэн явдал. Тэрээр захидалдаа “АХБ-ны санхүүжүүлсэн төслийн хүрээнд дотоод шалгалт хийхийн зэрэгцээ холбогдох талуудтай уулзалт хийсэн. Эдгээр хэлэлцүүлэг, шалгалтын үр дүнд таны гомдол нь АХБ-нд холбоогүй болохыг баталгаажуулж байна” гэсэн хариу иржээ. Гэсэн хэдий ч төсөл хэрэгжүүлэгчийн сурталчилгааны самбарт хөрөнгө оруулагч АХБ-ны лого байсаар байна гэсэн юм. Төслийн хүрээнд 113 блок барилга баригдаж 2027 онд дуусна. Энэ хэрээр газар чөлөөлөлт үргэлжлэх юм.
Х.Нямбаатар 70, 30 хувь гэсэн захирамжаа цуцалбал орон байртай байх эрхийг хангана
Монгол Улсын иргэн болж төрсний нэг давуу эрх байдаг. Амьдралдаа нэг удаа, үнэгүйгээр газар авч, үнэгүй өмчлөх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Иргэддээ ийнхүү газар өмчлөх эрхийг баталгаажуулсны зорилго нь хүний амьд явах, орон гэртэй, өмч хөрөнгөтэй, амьжиргаатай байх эрхийн суурь баталгаа юм. Гэвч Нийслэлийн захирагч Х.Нямбаатар дахин төлөвлөлтөөр чөлөөлөх талбайд хамрах нийт өрхийн 70 хувь нь зөвшөөрсөн бол 30 хувийн эрх ашгийг харгалзахгүйгээр шууд албадан нүүлгэн шилжүүлэх тухай захирамж гаргажээ.
Үүний дагуу 2025 оны А/635 тоот захирамж гаргаж Албадан нүүлгэх ажлын хэсгийг 10 гаруй хүнтэй байгуулж ахлагчаар нь өөрийнхөө нэгдүгээр орлогч Д.Даваадалайг томилжээ. Ажлын хэсгийн нөхөд эдгээр иргэдийг айлгах, дарамтлах тактик хэрэглэж байгааг хохирогчид хэлсэн.
Тэр бүү хэл, шударгаар үнэлгээ хийх компани хохирогчдод олдохгүй байгаа аж. Мега төслийг гацаагчдад үнэлгээ хийсэн компанийн эрхийг цуцална гэж дарамталсан учраас хэн ч үнэлгээ хийж зүрхлэхгүй байна. Мөн энэхүү "70, 30" гэсэн захирамжаа цуцлахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх нь. Олон улсын туршлагаар нийгмийн зайлшгүй хэрэгцээнд иргэний газрыг авахдаа төр заавал зөвшилцлийн шат дамжлагыг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн боломжит бүх хувилбарын талаар иргэдтэй нээлттэй хэлэлцэж тохиролцоонд хүрэх ёстой.Тохиролцоонд хүрсэн тохиолдолд иргэдэд нүүх хангалттай хугацаа олгох, нөхөн олговрыг нээлттэй ил тод шударгаар тогтоох нь зайлшгүй шаардлага юм.
Мөн нүүлгэн шилжүүлэлтийн улмаас иргэд орон гэргүй болох амьжиргааны эх үүсвэрээ алдах, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ тасалдах зэрэг эрсдэл үүсэхээс төр сэргийлэх үүрэгтэй гэдгийг Хүний эрхийн төлөөх “Оюутолгой хяналт” ТББ-ын төлөөлөл Д.Сүхгэрэл хэлж байна.
Хохирогч иргэн О.Урангоо УИХ-ын гишүүн Хүний эрхийн хорооны дарга С.Эрдэнэболд болон Хүний эрийн комиссын гишүүн С.Дондов нарт гомдол гаргасан. Түүний гомдлыг хүний эрхийг хангаж шийдвэрлэж өгөхийг Сэлбэ дэд төвийн төслийнхөнд албан тоотоор уламжилсан байдаг. Мөн Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төслүүд хөгжлийн банк доноруудын санхүүжилттэй хэрэгжиж байгаа. Тэдгээр санхүүжүүлэгч байгууллагуудын Байгаль орчин, Нийгмийн хамгааллын бодлогод нийцүүлэн ажиллах үүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээдэг юм. Хэрэгжүүлэхгүй байгаа хэдэн том зарчим ба стандарт байна. Үүнд, нөхөн олговор нь тухайн өмч хөрөнгийн дахин олж авахад хүрэлцэхүйц буюу өнөөдрийн зах зээлийн үнээр тооцсон болон амьжиргааг дордуулахгүй байх зарчмуудтай.Түүнчлэн санхүүжүүлэгчийн нүүлгэгчийн стандартын дагуу нүүлгэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой гэсэн хэм хэмжүүртэй.
Өөрөөр хэлбэл, нүүлгэлтэд өртөх иргэдтэй зөвлөлдөн, зөвшилцөж батлах бөгөөд тэр хэрэгжүүлэх эзэн биетэй, төсөвтэй болон хяналт тавих механизмтай байх ёстой. Эдгээр шаардлагуудын огт хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд ийнхүү үе дамжин хохирсоор байна.
Тиймээс санхүүжүүлэгч байгууллага нь манайд хамаагүй гэх үндэслэлээ тайлбарлах, төсөл хэрэгжүүлэгч нь иргэдээ дарамтлахаа больж тэдэнтэйгээ зөвшилцөх нь хүний эрхийг дээдлэх ёс зүйд нийцнэ. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй. Мөн хувийн өмч болон газартай холбоотой хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах бөгөөд хуулиас бусад хэм хэмжээгээр уг эрхийг хязгаарлахыг бүрэн хязгаарласан. Хувийн өмчийн эрхийг төрөөс бусад эрх зүйн оролцогч этгээд өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур шилжүүлэн авах боломжийг бүрэн хязгаарласан. Мөн улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эрхийг төр өөртөө шилжүүлэн авахдаа нөхөн олговор, үнийг төлөх үндсэн баталгааг тодорхой хуульчилсан болно.Иймд иргэний өмчлөлийн гэрчилгээтэй газрын өмчлөлийн эрхийг өөрчлөх, эзэмшлийн болгох, хураан авах, хүч хэрэглэн албадан нүүлгэх нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзнэ хэмээн заажээ.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


“Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
Маргаашаас эхлэн Скай ресорт руу нийтийн тээврийн автобус том хүнд 1,000 хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ
Төв аймгийн Лүн сумын ЭМТ-ийн эмч, сувилагчид бие нь хүнд байгаа иргэнд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг аварчээ
“Хүүхэд юм чинь” гэж хууль зөрчсөөр байх уу, ажил олгогчид оо!

Х.Булгантуяа нарыг яллагдагчаар татаж, Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж шалгаж эхэлжээ
Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Халтирч унаж, гэмтсэн иргэн цасаа цэвэрлээгүй байгууллагаас 1.6 сая төгрөгийг нэхэмжлэн авчээ
Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан хүчингийн хэрэгт буруутгагджээ
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог
Цахим гавын цаана зөрчигдөх хүний эрх
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
УИХ-ын ТБХ-ны даргаар Н.Наранбаатар томилогдоно
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслааТөрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
Галд өртсөн Б.Амин-Эрдэнэ охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирлаа, хандивын аянаа зогсоож буйгаа ар гэр нь мэдэгдлээ
Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг шалгаж байна
Энэ сард шатахууны нийлүүлэлт тасрахгүй гэв
Шинэ клип: Дуучин Наагий & Жожо хамтран шинэ жилийн дууны жагсаалтад хөг нэмлээ
Б.Идэр-Од: Баялагийн хулгайч ах нар бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож сенсациа дардаг болжээ
Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна
Төсвийг мөшгөе: Баянбүрдийн тойргийн уулзварын шатсан хөшөөний зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ
"FOODEX JAPAN 2026" олон улсын хүнсний үзэсгэлэнд оролцогчийн сонгон шалгаруулалт болж байна
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
ХҮН-аас гарсан Ж.Золжаргал 28414 сонгогчийн саналаар анх удаа УИХ-ын гишүүн болжээ
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал дахин хойшлогдлоо
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.