“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид өрсөлдөнө

2 цаг 55 минутын өмнө

“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид өрсөлдөнө

“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөнө.

Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж. Монголын баг тамирчид пара хөнгөн атлетикийн төрөлд 12, пара бочигийн спортод 5, пара пауэрлифтингийн өргөлтөд 1 нийт 18 тамирчин, 16 дасгалжуулагч, асран хамгаалагч, багийн албаны хүмүүс гэсэн 32 хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд манай тамирчдын тэмцээн 10-наас эхэлнэ.

 

Манай улсын гурван спортын төрлийн баг тамирчдын бүрэлдэхүүнд хөнгөн атлетикийн

  • U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С.Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн нар,
  • U17 насны ангилалд  Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм.
  • Пара бочигийн U22 насны ангилалд  Д.Дагмидмаа, Б.Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат нар өрсөлдөнө.
  • Пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд нар тус тус оролцоно.
 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.