
Оюу толгой төсөл ойрын өдрүүдэд тал бүрээсээ “мөлжүүлж” байна. Угтаа, энэ сайн хэрэг юм. Учир нь, “...Төрийн нууц”, “...Түшээдийн цээжинд үлдсэн нууц”, “...Хөрөнгө оруулагчийн бизнесийн нууц” гээд өнгөрсөн 16 жилийн туршид Оюу толгой үндсэндээ нууцын дардастай явж ирснийг ил болгох цаг нь ирсэн. Яг үнэндээ, эдгээр нууцаар халхавчилснаас үүдээд Оюу толгойн гэрээний эргэн тойрон дахь нууцыг Монголын ард түмэн байтугай, төр ч мэдэх ёстойгоо мэддэггүй байна.
Ямартай ч, 16 жил явсны эцэст Оюу толгой төслийг тойрсон эрх ашгийн “трио” буюу гурван тал хоорондоо мөргөлдөж байна. Энэхүү эрх ашгийн “трио” нь эхлээд Оюу толгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”, удаах нь Оюу толгойн гэрээг хийсэн Монголын Засгийн газрын түшээд, гуравт нь Оюу толгойн эзэд бөгөөд энэ орд, төслөөс хувь ашиг хүртэх учиртай Монголын ард түмэн юм. Өнөөдөр хөрөнгө оруулагчид нэгэнт хангасан эрхээ хангасан хэвээр үлдэхийг, уг гэрээг хийсэн түшээд “...Монголд ашигтай” гэж итгүүлсээр байхыг, харин Монголын ард түмэн 16 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн Оюу толгойн ордоос хувь хүртэхийг хүсэж байгаа юм. Тиймээс Оюу толгойн гэрээг 2009 онд байгуулахдаа, түүнээс хойш бага зэрэг хөндөх бүртээ дэлхийд хэрэглэдэг жам ёсны хуулийн дагуу хийсэн үү. Ер нь энэ гэрээ онолд хэрхэн нийцдэг вэ. Ийм асуудлууд зүй ёсоор хөндөгдөж байна.
Уг нь, Монгол Улс 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Эхэндээ “…Энэ бол улс орны эдийн засагт асар их боломж авчрах төсөл” хэмээж байсан. Гэвч 16 жил үргэлжилсэн олборлолт, ашиглалтын дараа Монголын талын 34 хувийн эзэмшлийн бодит өгөөж “тэг” хэвээр л байна. Ухаад үзвэл, энэ нь хөрөнгө оруулалтын эхний зардлыг Монголын талын өр хэлбэрээр тооцсон санхүүгийн бүтэц, зардлын хэтрэлт, мэдээллийн ил тод бус байдал, арбитрын дарамт, тогтвортой байдлын заалтаар дамжсан хууль тогтоох бүрэн эрхийн хязгаарлалт зэргээс болжээ. Харамсалтай нь, эдгээр хүчин зүйл нь “…Оюу толгой төсөл зөвхөн эдийн засгийн төдийгүй геополитикийн болон улс төрийн эдийн засгийн бие биедээ нөлөөлсөн асимметрик бүтцийг агуулсан” гэдгийг нотлон харуулж буй юм.
Ер нь бол, Оюу толгой төсөл нь Монголд одоогоор “…XXI зууны хамгийн эхний бөгөөд хамгийн том зэс, алтны хөрөнгө оруулалт болсон. Гэсэн хэдий ч уг гэрээг байгуулсан Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” группын хоорондын түншлэлийн эдийн засаг, улс төрийн бүтэц олон жилийн турш маргааны гол сэдэв байсаар ирлээ.
Хэдийгээр “Рио Тинто”-г “…Оюу толгой ордыг хүчээр түрэмгийлэн ашиглаж, тухайн улсад эдийн засгийн болон улс төрийн тогтолцоо албадан байгуулсан империалист хүч” гэж шууд нэрлэх боломжгүй ч уг ордыг ашиглах хэлэлцээ, санхүүжилт, мэдээллийн урсгал, арбитрын стратеги, “тогтвортой байдлын заалт”-аар дамжуулсан бүрэн эрхийн хязгаарлалт зэрэг нь орчин үеийн корпорацийн нео-империализмын онолд тодорхойлогддог шинжүүдийг тодорхой хэмжээнд агуулсан байгаа юм. Тодруулбал, төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Рио Тинто”-гийн Оюу толгойтой холбоотой бүхий л шийдвэрүүд Монгол Улсын бодлогын маневрын орон зайг системтэйгээр хумьж, санхүүгийн хамаарал үүсгэж, мэдээллийн тэгш бус байдлыг бий болгосон. Үүнийг “…Оюу толгойн гэрээ нь нео-империалист бүтцийн тод шинж хэлбэртэй байна” гэж үзэхээр болсон байна.
Бүр цаашлаад, онолын талаасаа “Рио Тинто”-гийн Оюу толгой дахь үйл ажиллагаа нь уламжлалт империализм, нео-империализм, төв–захын харилцааны онолын хаана нь харьяалагдахыг харах нь чухал юм. Уламжлалт империализмын тухайд нутаг дэвсгэрийн эзлэн түрэмгийлэл, улс төрийн шууд хяналт, цэргийн хүчээр дэмжигдсэн нөөцийн олборлолт, колонийн ашиг сонирхолд нийцсэн захиргааны шинжээр илэрдэг. Гэхдээ “Рио Тинто” нь Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагчаар орж ирснээр Монгол Улсын нутаг дэвсгэр эзлээгүй, улс төрийн шууд хяналт тогтоогоогүй, цэргийн хүчин ашигладаггүй юм. Иймээс уламжлалт утгаар “империалист” гэж нэрлэх боломжгүй гэсэн үг. Гэхдээ, империализмын функциональ шинж, тухайлбал нөөцийн төвлөрсөн олборлолт, эрх зүйн ялгаатай дэглэм тогтоох, эдийн засгийн хамаарал үүсгэх зэрэг нь орчин үеийн корпорацийн түвшинд дахин илэрч байгаа юм.
Харин нео-империализм ба хамаарал-структурын онолын тухайд, эдийн засгийн давамгайлал, улс төрийн шууд бус хяналт буюу колони тогтоохгүй ч гэрээ, санхүү, хууль эрх зүйгээр дамжуулан тусгаар улсын бодлогын орон зайг хязгаарлах, хамаарал бий болгох механизм буюу өрийн дарамт, мэдлэгийн дангааршил, технологийн хяналт, зах зээлд нэвтрэх хязгаарлалт, мөн орчин үеийн корпорациудын “квази-сөрөг эрх мэдэл” буюу томоохон корпорациуд заримдаа жижиг улсуудаас ч илүү хууль эрх зүйн нөөцтэй, санхүүгийн хүчтэй, мэргэжлийн чадавхтай, мэдээллийн монопольтой байдаг. Энэ нь төв–захын загварын бүтцийг хуулбарладаг. Төв буюу ашиг шингээх, зах буюу нөөц нийлүүлж, эрсдэл хүлээнэ гэсэн үг.
Ер нь бол, томоохон олборлогч корпорациудын үйл ажиллагааг сүүлийн 10 жилээр нь харахад, Эквадорт орчны бохирдол, арбитрын дарамт, Индонезид бүрэн эрхийн хязгаарлалт, Танзанид төлбөрийн маргаан, татварын хөнгөлөлт зэрэг тохиолдлууд дэлхийн хэмжээнд анхаарал татсан. Үүгээрээ, “коопоратив нео-империализм”-ын жишээ болж академик судалгаанд орсон байна.
Гэтэл “Рио Тинто”-гийн Оюу толгой дахь үйл ажиллагаа дээрхтэй структурын түвшинд төстэй механизмыг илэрхийлж буй юм.
Үүнээс гадна, Оюу Толгойн гэрээг нарийчвлан шинжилсэн дүгнэлтүүдээс харахад, тогтвортой байдлын заалтаар дамжсан бүрэн эрхийн хязгаарлалт хийсэн. Ингэхдээ “Рио Тинто” нь Оюу толгойн гэрээгээр Монгол Улсаас татварын шинэчлэл хийх, байгаль орчны стандарт чангатгах, ашигт малтмалын бодлогоо өөрчлөх зэрэг үндсэн бүрэн эрхүүдээ олон арван жилээр “царцаах”-ыг шаардсан. Тодруулахад, тогтвортой байдлын гэрээ нь хөрөнгө татахад ашиглагддаг ч ядуу орнуудад энэ нь улс төрийн бүрэн эрхийг хязгаарлах корпорацийн механизм болж хувирдаг талтай.
Мөн Арбитрын стратеги ба “хуульчилсан дарамт” үүссэн. “Рио Тинто” компани татварын маргаан бүр дээр олон улсын арбитр ашиглахаа зарлаж, дотоодын шүүхийн эрх мэдлийг тойрч, түүгээрээ Монголын улс төрийн шийдвэр гаргагчдыг дарамталсан. Үүнийг академик судалгаанд “…Эмзэг орны нийгмийн гэрээг эвдэх засаглалын механик” гэж нэрлэдэг байгаа юм.
Дээрээс нь, өрийн бүтэц ба хамаарлын тухайд Монголын 34 хувийн парадокс бий болсон. Монголын тал ийм хэмжээний хувь эзэмшлийнхээ төлөө хөрөнгө оруулалтын зардлыг “Рио Тинто” компанитай байгуулсан өрийн гэрээ, компанийн өөрийн оролцоотой зээл, хүү, зардлыг нөхөх бүтэц болж хувирсан. Ингэснээр Монголын тал ашиг хүртэх хугацаа олон арван жилээр хойшлоход хүрсэн. Зардлын хэтрэлт бүр Монголын өрийг нэмэгдүүлдэг. Тэр өрийн дарамт нь улс орны бодлогын хараат байдлыг нэмэгдүүлдэг. Шууд хэлэхэд, энэ нь өрийн колоничлолын орчин үеийн хэлбэр гэж үзэж болохуйц бүтэц юм.
Түүнчлэн мэдээллийн монополь, геологийн дата ба техникийн ноёрхол бас нэмэгдэнэ. “Рио Тинто” нь төслийн геологийн загварчлал, техник, инженерийн шийдэл, төсвийн хэтрэлтийн тооцоо, олборлолтын график, ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын хурдыг бүрэн хянадаг. Энэ нь Монгол Улс төслийн бодит өгөгдлийг бие даан баталгаажуулах техникийн болон хүний нөөцийн хүчин чадалгүйгээс болсон. Ингэж ассимметрик мэдээллийн орчин бий болсон гэсэн үг.
Эдгээр дээр Монголын улстөр-эдийн засгийн эмзэг байдал бас тодорхой нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Оюу толгойн гэрээ байгуулагдах үед Монгол Улс санхүүгийн хувьд хөрөнгө татах өндөр хэрэгцээтэй, уул уурхайн аудитын чадавх сул, улс төрийн тогтворгүй байдалтай, олон улсын корпорациудтай харьцах туршлага муутай байсан. Энэ нь хэлэлцээнд асар их асимметрийг бий болгосон байдаг.
Тиймээс “Рио Тинто”-г “…Онцгой муу тоглогч уу” гэх асуулт гарч ирнэ. Судалгаануудаас үзэхэд “…“Рио Тинто” бол системийн нэг хэсэг юм. Тэд дэлхийн олборлох корпорациудын нийтлэг стратегийг ашигладаг. Тэр нь корпорацийн системийн структурын тэгш бус байдалд оршдог” гэж болохоор байна. Гэхдээ “…“Рио Тинто” нь уламжлалт империализмын утгаар империалист компани” гэж нэрлэх боломжгүй юм. Учир нь, тус компани түүхэндээ аль нэг улсын нутаг дэвсгэрийг эзэлж, улс төрийн албан захиргаа тогтоож үзээгүй байгаа юм. Гэвч, Оюу толгойн төсөл дээр тогтвортой байдлын заалтаар Монгол Улстай хамтарсан бүрэн эрхийг хязгаарласан. Өрийн механизмаар Монголын талын өгөөжийг хойшлуулсан. Мэдээллийн монополь бий болгосон. Арбитрын дарамтаар бодлогын орон зайг шахсан. Ашиг хуваарилалтыг асимметрик бүтцээр зохион байгуулсан. Эдгээр стратегиудыг баримталж хэрэгжүүлсэн. Энэ нь шууд утгаараа, орчин үеийн корпорацийн нео-империализм юм. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” нь колоничлолын уламжлалт хэлбэрийг бус, харин нео-империалист эдийн засаг, эрх зүйн бүтцийг Монгол Улсад хэрэгжүүлсэн байна. Хамгийн гол нь энэ дүгнэлтийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон экспертүүд хийжээ. Тиймээс, эхэнд хэлсэнчлэн эрх ашгийн “трио”-гоос ганц “Рио Тинто” л ханатал хангасан болж таарч байна. Үүнийг дагаад, уг гэрээг байгуулсан, дараа нь хөндсөн зассан Монголын төр, засгийн үе үеийн улстөрчид хаяагаа манаж, өөрсдийгөө цагаатган авч гарахыг оролдож байна. Харин Монголын ард түмэн “…Оюу толгойгоос хэзээ нэг цагт ашиг хүртэнэ” гэх итгэлтэйгээр олон сая хувьсагчтай тооны хичээлд суусаар л өнөөдрийг хүрлээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 232 (7729)


Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Ц.Болорчулуун: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлсэн, тариалалтаас өмнө амжина
Бага насны хүүхдийг зодож амийг нь хохироосон Д-д бүх насаар нь хорих ял оноолоо
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэв үү?!
АН “ардчиллын дайсан” болов уу?!
Маргаашаас эхлэн нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг сайтаар энэ сарын 24-27-ны хооронд бүртгэнэ
ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардаж жагсаж байна
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?
Танилц: 2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…
IV, V, VI сарын цаг агаарын төлөвтэй танилц
Өвлийн Паралимпын наадмын Америкийн шигшээ багт багтсан Монгол БҮСГҮЙ
Б.Жавзандорж: АН иргэдийн хувийн мэдээллийг яаж авсан бэ? гэдгийг шалгах ёстой
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ
“Өргөө“ амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдэхээр болов
ГХЯ: Ойрхи Дорнодын улс орнуудад байгаа иргэдэд зориулан энэ сарын 10-нд нислэг үйлдэхээр төлөвлөсөн
ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр: Дундаж цалин нь эрэгтэйчүүдийнхээс 521.4 мянган төгрөгөөр бага байна
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг олгох хуваарь
Ц.Энхбат: Бид шинжлэх ухаанаасаа илүү төрийн бензинд мөнгө зарцуулж амьдардаг
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ
12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.