
Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэдэг нь хүн болж төрсний хувьд заяагдсан, ялгаварлалгүйгээр эдлэх ёстой үндсэн эрх чөлөө, нэр төрийг хэлдэг бөгөөд энэ нь хүн бүрийн үнэ цэнтэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангадаг, салшгүй, халдашгүй, хуваагдашгүй ойлголт юм. Үүнд амьд явах эрх, аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших, үг хэлэх эрх зэрэг олон зүйл багтдаг.
Тэгвэл манай улсад эмэгтэйчүүд болон хүүхдийн эрх хамгийн зөрчигдөж байна. Тиймээс бид энэ удаагийн “Зууны мэдээ”-гийн нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээрээ гэр бүлийн хүчирхийлэл болон эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг хөндлөө.
Хүчирхийллийн 10 тохиолдлын ес нь нуугдмал байдаг

Цахим орчинд долоо хоног бүр нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй тухайгаа нийтэлж байна. Тэднийг хамгаалах, асуудлыг нь шийдэх шийдэл байхгүйгээс аргаа барахдаа олон нийтийн сүлжээнд нийтэлж хүмүүсээс дэмжлэг хүсэх боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг улам нэмэгдэж буйг ЦЕГ-ын 102 болон 107 тусгай дугаарт хандаж буй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өдөрт 50 гаруй бүртгэгдэж байгаагаас харж болно.
Мөн улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах байрууд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдоор дүүрчээ. Тодруулбал, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв 12 ортой. Шаардлагатай тохиолдолд зургаан ор нэмж дэлгэж, 18 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тэгвэл өнөөдөр тус төвд 20 хүн хамгаалалтад байгаа аж.
Энэ талаар Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн сургалт мэдээллийн ажилтан Д.Санчир “Гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэж байна. Манай төв үргэлж дүүрэн хүнтэй байдаг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэр лүү орж байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.
Хохирогч эхний удаад цагдаад дуудлага өгснөөр хүчирхийлэгчийг торгох эсвэл хорьж шийтгэдэг. Торгуулийн мөнгийг нь төлснөөр өрхийн орлого буурч, хоригдсон хүчирхийлэгчийн дарамт улам нэмэгддэг. Үүнээс үүдэж хохирогч цагдаа дуудахаа больж, хүчирхийлэл далд хэлбэр лүү шилжиж байна” гэсэн юм.
Азийн хөгжлийн банкнаас "Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал"-ын судалгааг хийжээ.
Тус судалгаанд хот хөдөөгийн 18-49 насны 400 эрэгтэйг хамруулж, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн тархалт, шалтгааныг тодорхойлсон байна. Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн дийлэнх нь жендерийн эрх тэгш байдлыг дэмждэг ч хүчирхийллийг өөгшүүлсэн хортой хэвшмэл ойлголт, зан үйл бодитоор оршсоор байна.
Энэ талаар АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин "Судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 27 хувь нь амьдралдаа хамтрагчийнхаа эсрэг бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж хариулсан. Хамгийн түгээмэл хэлбэрийн хүчирхийлэл нь сэтгэл санааны дарамт үзүүлж байсан гэдгээ 50 хувь хэлсэн. Оролцогчдын ихэнх нь 20 нас хүрээгүй байхдаа анх удаа хүчин үйлдсэн” гэсэн юм.
Хамгийн харамсмаар хариулт нь судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь "Эмэгтэй хүн нөхрийнхөө өмнө дуулгавартай байх ёстой" гэж үздэг, 50 хувь нь зарим тохиолдолд эхнэрээ зодохыг зөвтгөсөн байна.
Гэрлэлт цуцлах журам хүчирхийллийг улам даамжруулж байна

Иргэн Ц 2021 онд гэр бүлтэй болж, жил дараалан хоёр хүүхэд төрүүлсэн байна. Гэвч нөхөр нь анхны хүүхдээ төрсний дараагаас бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж эхэлжээ. Хоёр дахь хүүхэд төрсний дараагаас гэр бүлийн хүчирхийлэл нь улам даамжирсан тул тэрээр салахаар шийдсэн байна. Энэ тухайгаа “Нөхөр маань намайг анх зодоход л би салах шийдвэр гаргаад гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн боловч бие давхар бас нялх хүүхэдтэй учир шүүхээс хүлээж аваагүй. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа хүчирхийлэл улам даамжирч зодож нүдэх нь нэмэгдэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулсан. Тиймээс өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу тусдаа амьдрах болсон” гэсэн юм.
1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хуулийн Гэрлэлт цуцлах журмын 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгвэл энэ заалт нь хохирогчийг хүчирхийллийг тэвчихээс өөр сонголгүй болгож байна.
Энэ талаар өмгөөлөгч М.Хандармаа “Гэр бүлийн тухай хуулийн Гэрлэлт цуцлах энэхүү журам нь хохирогч хүчирхийллийг тэвчихээс аргагүй байдалд оруулдаг. Тиймээс хохирогчийг тусдаа амьдрахыг санал болгодог. Хэдийгээр бичиг цаасан дээрээ салж болдоггүй юм бол биеэрээ холдоод тусдаа амьдрах нь зөв шүү дээ. Гэвч тусдаа байгаа хохирогчийг хүчирхийлэгч нь дарамтлах, сүрдүүлэх зэргээр өөрийг нь төдийгүй гэр бүлийнхнийг нь хамт хүчирхийлсээр байна. Энэ нь манайд хохирогчийг хамгаалах механизм сул байгаагийн илрэл” гэсэн юм.
Хохирогчийг хамгаалах механизм сул байгааг эрүүл мэнд, амь насаараа хохирсон эмэгтэйчүүдийн тоон судалгаа харуулж байна. Тодруулбал, 2017-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж, 8394 хүн гэмтжээ.
Харин 2025 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх долоон жилийн дундажтай ижил байна. Үүний жишээ бол Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг юм. Хохирогч эмэгтэй гэр бүлээ цуцлуулах хүсэлтээ өгсөн ч, шүүхээс өгсөн эвлэрүүлэх зургаан сарын хугацаанд ийнхүү амиа алдсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь эцэстээ амиа алдах эсвэл шоронд орох гэсэн сонголтод хүргэдэг байна.
“Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүл мэнд, амь насаа алдсан харамсалтай тохиолдол олон бий. Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ, хэн нэгэнд давуу эрх байхгүй.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь цоожтой хаалганы цаана, гэр бүлийн дотоод орчинд хүүхдүүдийнх нь дэргэд үйлдэгддэг. Түүнчлэн хүчирхийллийн эхэн үед хүчирхийлэгч хохирогчийг хяналтдаа байлгах зорилгоор шүүмжилдэг, доромжилдог, бусад байдлаар сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг. Дараагийн үед хүчирхийлэл илүү ноцтой болж хүчирхийллийн олон хэлбэрээр үйлдэгддэг.
Сүүлийн шатанд хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчоос уучлал хүсдэг, гэмшдэг, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэж амлалт өгдөг. Өөрийнхөө үйлдлийг чамд хайртай учраас ийм үйлдэл хийсэн мэтээр ойлгуулдаг. Энэ үед хохирогчид итгэл төрж, дахин хүчирхийлэл үйлдэгдэхгүй, гэр бүлийн харилцаа хэвийн үргэлжилнэ гэсэн найдвар төрдөг. Гэвч хэсэг хугацааны дараа дахин хүчирхийлэл эхэлж, даамжирч, өмнөх үедээ эргэн орж, хүчирхийлэл нь тойрог хэлбэрээр үргэлжилдэг. Энэ бүхэн эцэстээ хохирогч амиа алдах, эрүүл мэндэд нь хохирол, хүнд хор уршиг учрах нөхцөл байдалд хүргэдэг” гэж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Н.Одонтуул ярьсан юм.
Хуулийн шинэчлэл хөрсөн дээрээ буусан уу
Монгол Улс 1999 онд Гэр бүлийн тухай хуулийг баталсан. 26 жилийн дараа энэ хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн бариад байна.
Шинэчилсэн найруулгын 13.13-т “Гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд хүндээр өвчилсөн гэрлэгч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.
13.14.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.
13.15.Энэ хуулийн 13.13, 13.14-т заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэлт цуцлах нэхэмжлэл дахин гаргаж болно.
Мөн тусгай журмаар 14.1-т Шүүх дараах тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.
14.1.1.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол” гэж нэмж оруулсан нь өмнөх хуулийг сайжруулсан мэт боловч илүү ойлгомжтой болгон нарийвчлах шаардлагатайг хүний эрхийн хамгаалагчид онцолж байлаа.
Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн дарга, хуульч Н.Арвинтариа “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс саналаа хүргүүлсэн. Жишээлбэл, гэрлэлт цуцлах журамд хүчирхийлэл үйлдэгч нь хүндээр өвдсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглодог. Гэтэл ямар өвчнөөр өвдсөн хүнийг хүнд өвдсөн гэж үзэхийг тодорхой заагаагүйн улмаас хүчирхийлэгчид цөсний хагалгаанд орох эсвэл эмнэлэгт хэвтэж гарч ирэнгүүтээ хүндээр өвдсөн гэж шалтаглан гэрлэлтээ цуцлуулдаггүй.
Мөн эхнэр нь жирэмсэн эсвэл нялх хүүхэдтэй бол гэрлэлт цуцлахыг хориглосон заалт нь хүчирхийлэлд өртөж буй хүнийг улам эрсдэлд оруулдаг. Тиймээс дээрх заалтыг тодорхой болгох эсвэл хүчингүй болгох санал өгсөн. Шинэчилсэн найруулгын төсөлд хохирогчийг хүчирхийлэлд өртсөн гэдгээ нотолж байж гэр бүлээ цуцлуул гэсэн шаардлага оруулсан нь хүчирхийлэгчид давуу байдал олгох юм. Энэ бол маш буруу зүйл.
Тиймээс хүчирхийллийн хохирогчид дунд ажиллаж буй байгууллагуудын саналыг тусгаж байж бодитой хууль батлагдана шүү дээ. Мөн Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд манайх саналаа өгсөн. Нэгэнт гэр бүлийн шүүх гэж бие даасан шүүх байгуулагдаж байгаа юм бол эрүү болон зөрчлийн хэргийг хамтад нь шийдэж өгөхгүй бол аргаа барсан, амь нас нь эрсдэлтэй байгаа хүнийг олон тийш явуулахгүй хэргийг нь хурдан шуурхай шийдвэрлэж өгдөг байх хэрэгтэй” гэсэн юм.
Технологид суурилсан хүчирхийлэлд зориулсан эрх зүйн орчин алга
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг технологи ашиглан үйлдэх гэмт хэрэг их гарч байна. Тухайлбал, “Манай нөхөр миний явсан газрыг онлайнаар мөшгөж мөрдөөд олчихдог. Одоо ороод ирж магадгүй” гээд яриад сууж байтал нөхөр нь араас нь орж ирсэн тохиолдол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд болжээ. Энэ нь хохирогч ямар өндөр аюулын эрсдэлд амьдарч байгааг харуулж байна. “Ийм төрлийн хохирогчдод хэрхэн, яаж туслах, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан” хэмээн Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн ажилтан ярьсан юм.
Энэ мэтчилэн сүүлийн үед технологийн хөгжлийг даган эмзэг мэдээллийг нь цуглуулж түүгээр нь сүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, элдвээр заналхийлэх, ялгаварлан гадуурхах, хууль бусаар мөрдөж мөшгөх зэрэг гэмт хэргүүд ихсэж байна.
Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй.
Технологид суурилсан гэмт хэргийн хүчирхийлэл нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлдэгдэж, хохирогчийн мэдээлэл нь маш хурдан хугацаанд өргөн хүрээнд тархаж, айдас, түгшүүрт автах, сэтгэл зүйн дарамтад орох, улмаар амиа хорлох сэдлийг төрүүлдгийг хамгийн сүүлд олны анхааралд өртсөн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэрэг харуулж байна. Тэрээр эхнэрээ хүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж буй зураг бичлэг хийгээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлдэг байсныг хохирогч хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярьсан. Энэ мэтээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн арга технологийн хөгжлийг даган улам нарийсаж, хохирогчийг сэтгэлзүйн дарамтад оруулсаар байна. Үүнийг шийдвэрлэх хууль эрхзүйн зохицуулалт байхгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь эр эмийн хоорондын маргаан зөрчил мэт боловч хор уршиг ихтэй нийгмийн томоохон асуудал юм. Тиймээс яаралтай Гэр бүлийн тухай хуулийг амьдралд ойртуулан шинэчилж, хууль эрхзүйн тогтолцоог сайжруулж, салбар хоорондын уялдааг бий болгож хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалдаг болох хэрэгтэй байна.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 232 (7729)


“Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү
Төв аймгийн Лүн сумын ЭМТ-ийн эмч, сувилагчид бие нь хүнд байгаа иргэнд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг аварчээ
“Хүүхэд юм чинь” гэж хууль зөрчсөөр байх уу, ажил олгогчид оо!

Байр суурь: Хамгийн олон удаа томилолтоор явсан гэх тэд тайлбар хийлээ
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Булган аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
Н.Энхбаяр: 2009 оны сонгууль хуйвалдааны шинжтэй болж Монгол Улсад ашиггүй гэрээг хийсэн
Ирэх онд 189 мянган хүүхдэд сүү өгөхөөр 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ
Эдийн засгаа аврах "гурван сайд"-ын мэдэгдэлтэй танилц
Д.Батбаяр: Асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх хэрэгтэй
Солонгост хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуусыг баривчилжээ
Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна
Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 148кг өргөж алтан медалийн болзолоо хангалаа
З.Энхболд: Үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ
ТОЙМ: Өнөөдрийн сонсголын "ОНЦЛОХ" гэрчүүд юу ярив
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилжээ
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Дубайн Азийн залуучуудын наадам өрсөлдөх пара бочи багийнхан ангилалдаа амжилттай орлоо
Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа
Олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна
Танилц: МИАТ ТӨХК-ийн шинэхэн захирал Т.Тэлмэн
Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?
Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм
Н.Алтанхуяг: “Монголыг алаад өгнө” гээд байсан компани өнөөдөр 12 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан байна
Улаанбаатарт ялимгүй цас орно
Энэ оны эхний 11 сард нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирчээ
Ц.Баатархүү: Монгол Улс нүүрсний асар их баялагтай атлаа Хятадаас 1 тонн хагас коксыг 1 сая 130 мянган төгрөгөөр авч байна
АТГ 3 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, улсын төсөвт төвлөрүүлсэн гэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.