
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна.
Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумын нээлтэд оролцон үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ эхэнд, “Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, өрнө дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн “Монголын их амар амгалан”-г цогцлоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй.
“Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хүний эрхийг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг ийнхүү агуулж байсныг илтгэж байгаа юм.
Тэгвэл манай улс энэхүү түүхэн уламжлалаа орчин цагт бататган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, анхдугаар Үндсэн хуулиасаа эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байхыг тунхаглан, ардчилсан шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг нэг мөр баталгаажуулж чадсан билээ” хэмээн онцоллоо.
Хүний эрхийн олон улсын “Фрийдом Хаус” байгууллагаас эрхлэн гаргадаг судалгаагаар Монгол Улс иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилтийн байдлаараа бүс нутагтаа “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд тогтмол багтаж ирсэн.
“Дэлхийн эдийн засгийн форум”-ын жендерийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол Улс нэг жилийн дотор 20 байраар урагшлан 65 дугаар байрт орсноор Ази, Номхон далайн бүс нутагтаа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Гэвч дэлхий дахинд хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэлтэй хүний эрхийн нөхцөл байдалд олон шинэ сорилт, бэрхшээл тулгарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.
Цаашид хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хүний эрхийг хангах бодлогын нарийвчилсан төлөвлөгөө болох “Үндэсний хөтөлбөр”-өө шинэчлэн сайжруулах шаардлагатай байгааг тодотголоо.
Тухайлбал, цахим орчинд хүний эрхийг зөрчих, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх байдал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд тулгарч байгааг дурдав.
Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний эрх, нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал нэн чухал байгааг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн хот суурин газарт оршин суугаа иргэдийн эрх, амьдрах орчинд гарч буй сөрөг нөлөөлөл, агаар, ус, хөрсний бохирдол, хэт төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг сануулав.
Цаашид шинээр байгуулахаар төлөвлөсөн болон дахин төлөвлөлт хийх бүх хот, суурин газрыг хүнд ээлтэй, хүн төвтэй, ногоон хөгжилд суурилсан, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр, “Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргаж, төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, хөдөө аж ахуйн кластер, шинжлэх ухаан, аялал жуулчлалын төв болсон эко-ухаалаг хот болгон байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” хэмээн тэмдэглэв.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 онд шинэчилсэн бөгөөд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд тус тус баталсан. Ингэснээр Монгол Улс хүний эрх хамгаалагчийн бие даасан хуулийг батлан хэрэгжүүлж буй Ази тивийн анхны улс болсон юм.
Эдгээр хуулийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын бүрэлдэхүүн өргөжиж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах бүтцийг шинээр байгуулсан.
Цаашид Хүний эрхийн үндэсний комиссын асуудал хариуцсан гишүүдийн чиг үүрэг, механизм хоорондын уялдааг хангах, үйл ажиллагаа, тогтолцооны нэгдмэл бодлоготой байх, орон нутагт ажиллах бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөц, техник хэрэгсэл, орчин нөхцөлийг Парисын зарчимд нийцүүлэн улам сайжруулах шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх ёстойг тэмдэглэхийн сацуу хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ ямагт сахин биелүүлэхийг төрийн байгууллага, албан тушаалтан, ард иргэдэд уриаллаа.
Энэ удаагийн форумын үеэр хүний эрхийг хангах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсаны 25 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Форумын үеэр:
“Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил”
- Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүн амын эмзэг бүлгүүд, уугуул иргэдийн эрхийн төлөв байдал
- Хүний эрх хамгаалагч – эрх хамгаалах эрхийн соёл, төлөвшил
- Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, төлөвлөлт
“Хүний эрх ба хот төлөвлөлт”
- Хотжилтоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдал
- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх (агаарын бохирдол, дуу чимээний бохирдол)
- Хүн төвтэй хот төлөвлөлт, аюулгүй байдал ба хамгаалалт, ухаалаг, хүртээмжтэй хот төлөвлөлт (гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, үер, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж)
“Хүний эрх ба бизнес”
- Хүний эрхийн мэдрэмжтэй хариуцлагатай бизнес
- Аж ахуй эрхлэх эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлууд, шийдэл
- Хүний эрхийн магадлан шинжилгээ зэрэг сэдвээр гурван салбар хуралдааныг зохион байгуулж байна.
Форумд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хүн амын бүлгүүдийн төлөөлөл оролцож байна.






УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ, хариуд нь...
Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?
У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

"Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"
А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг хэвээр байгаа цагт хеликобактери буурахгүй байна
Гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
Туулын хурдны зам Л.Оюун-Эрдэнийн худ Т.Өгөөдэйбаатартай холбоотой нь баримтаар нотлогджээ
ЕБС-н спорт заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах тогтоолыг НИТХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав ИЗНН-д элсэв
Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
ТОЙМ: Улстөрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /4/
ТАНИЛЦ: Удахгүй явган хүний зам шинэчлэх ажил хийгдэх байршлууд
МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог
Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ТАНИЛЦ: Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд
Эцэг эхийн зөвлөл нэрээр баяр тэмдэглэж, мөнгө хураахыг хориглоно
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
“Тод Мөр-IV” Эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна
Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ
ҮНЭ ХАНШ: Ямааны арьс 60 мянга бол хонины нэхий 3000, ноолуур 170.000-208.000 төгрөг байна
Сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Паспортын дамчин” нэвтрүүлэгтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамаатай ямар баримтуудыг ил болгов?
Шатаж байсан гэрээс цагдаагийн алба хаагч А.Баярхүү, Д.Даваадаш нар хоёр иргэнийг гарган авч амь насыг нь аварчээ
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй үзэж зөвөлгөө өгч байна
Эхнэрээ зодсон иргэн Цагдаагийн шаардлага биелүүлээгүй учир резинэн сумтай буугаар буудсан
“СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” ӨДӨРЛӨГ ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛИАС ЭХЭЛЛЭЭ
УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.