
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн юм.
Сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдах үеийн санхүүжилт, үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, гэрчүүдээс тайлбар авлаа.
Өчигдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн байлаа.
2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ хэрхэн байгуулагдсан талаар болон энэхүү гэрээнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү хэрхэн яаж туссан мөн 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хэрхэн яаж тодотгосон болон зээлийн хүү хэрхэн туссан талаар хянан шалгах шинжээч дүгнэлтээ танилцуулсан юм.
Шинжээчийн дүгнэлт: Гэрээний төслийг боловсруулахдаа ил тод явуулна гэсэн ч хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа нууцад авчээ
Хамгийн анх хөрөнгө оруулалтын гэрээ 2007 оны долдугаар сарын 9-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. 2008 оны арванхоёрдугаар сарын 4-нд УИХ-аас үндсэн зарчим удирдамж баталснаар энэхүү гэрээг дахин Засгийн газар руу буцсан. Үүнээс гурван сарын дараа Засгийн газраас дахин боловсруулаад УИХ-д гуравдугаар сарын 4-нд өргөн барьсан. Дөрвөн сарын дараа УИХ-ын 57-р тогтоол гарч, дахин сайжруулах эрх олгож дахин буцсан. Засгийн газраас 57-р тогтоолтой холбогдуулж дахин 2009 оны аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм. 2006 онд Сангийн сайд болон Уул уурхайн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийг тухайн үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар ахалж байсан.
Энэхүү гэрээ боловсруулах ажлын хэсэг ажиллаж байх явцад 2007 оны долдугаар сарын 6-ны 27-р тогтоолоор Оюу Толгой бүлэг ордыг стратегийн ач холбогдолтой бүлэг орд гэж үзэн энэхүү тогтоолыг гаргасан. Засгийн газраас энэхүү гэрээний төслийг боловсруулаад 2007 оны тавдугаар сарын 15-ны өдөр ҮАБЗ-д танилцуулсан. Дараа нь 2007 оны долдугаар сарын 3-ны өдөр ҮАБЗ өөрийнхөө өгсөн зөвлөмжийг хэрхэн яаж бэлдсэн талаар дахин хэлэлцсэн. Ингээд тус өдрийн тэмдэглэлээр Засгийн газар, УИХ-д тодорхой чиглэлүүд өгсөн. Чиглэл гарснаас хойш зургаан хоногийн дараа Засгийн газраас УИХ-д Оюу Толгой бүлэг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцүүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Анхны гэрээний төсөлд Монголын Засгийн газар шууд Оюу Толгой бүлэг ордыг түшиглэн байгуулсан ААН-ийн 34 хувийг шууд эзэмшинэ. Гэхдээ 34 хувьдаа таарах хөрөнгө оруулалтыг гүйцэтгээгүй тохиолдолд Айвенхоу Майнз Оюу Толгой Лимитед төлбөрийг гүйцэтгэж, зээл хэлбэрээр ногдол ашгаас эргүүлэн төлүүлэхээр тусгасан. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хувийг тухайн үед lIBOR + 3.3 хувь буюу 8.8 хувь гэж заасан. Анхны хөрөнгө оруулалтын гэрээний хэмжээ 2.7 тэрбум ам.доллар байсан.
Анхны хөрөнгө оруулалтын гэрээний төсөл
Анхны гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн барьснаас хойш УИХ ямар арга хэмжээ авсан талаар танилцуулъя. УИХ-ын 24-р тогтоолоор Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Мөн 2008 оны гуравдугаар сарын 14-ний өдөр УИХ-ын зарим гишүүд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Нийт 19 УИХ-ын гишүүн 5.5 зүйлд стратегийн ач холбогдол бүхий орд газарт түшиглэн байгуулсан ААН-ийн 51 хувиас доошгүй хувийг эзэмших зохицуулалтыг тусгах энэхүү хуулийн төслийг өргөн барьсан.
Сарын дараа УИХ-ын дөрвөн гишүүн АМтХ-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү өөрчлөлтөөр бүтээгдэхүүн хуваах зарчмыг тусгах шаардлагатай гэсэн байдлаар холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ 2008 оны сонгууль болсны дараа аравдугаар сарын 9-нд УИХ-ын даргын 103-р захирамжаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх мөн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх ажлын хэсгийг байгуулсан. Ингээд 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар хэлэлцүүлсэн байдаг. Мөн энэхүү өдөр 40-р тогтоолыг гаргасан. Энэхүү 40-р тогтоолоор өмнөх АМтХ-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслүүдийг буцаах шийдвэр гарсан.
УИХ-ын 40-р тогтоолын хэрэгжилт: Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах мөн төслийг боловсруулахдаа 34 хувийг шууд эзэмшинэ, хөрөнгө оруулагчид зээл олгоно гэх хувилбарыг сонгож байжээ. Мөн 34 хувьд таарах хөрөнгө оруулалтыг оруулаагүй тохиолдолд зээлээр өөрт ноогдох ашгаар эргүүлэн төлнө гэж тусгасан. Олон улсын нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ авах гэдэг дээр Goldman Sachs, Lovells гэх компаниудыг сонгож 250 мянган долларыг төлж зөвлөх үйлчилгээ авсан ч зөвлөмжийг дагаагүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах болон хэлэлцээр хийх ажлыг ил тод явуулна гэсэн боловч хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа нууцад авсан.
Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлт гаргах ажлын хэсэг:
Засгийн газраас Оюу Толгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байсан. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Г.Занданшатар ахалж байсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ боловсруулаад байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр,
1. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний төслийг боловсруулаагүй
2. Монголын талын эзэмшлийн 34 хувь ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрлүүлж ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай
3. Эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлгээ, дүгнэлт гаргаагүй нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй
4. Цаашид нэмэлт нөөц илрэх бүрт түүнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт тодотгол хийх
5. Үйлдвэрийн ашиглалтад оруулах хугацаа болон хөрөнгө оруулалтын хуваарь зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авах
6. Нөөц баялгаа үнэлж, урьдчилан худалдах, стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад алтан хувьцаа эзэмших эрх зүйн орчин бий болгох
7. Гэрээний төсөлд АМтХ 30.1 заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хавсаргасан байх, 30.2 шаардлагыг хангасан эсэхийг хянах, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр геологийн хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэн нөөцийг бүртгүүлэх санал гаргасан байна.
УИХ-ын 57-р тогтоол
1. Төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох
2. ХөОГ байгуулахыг Засгийн газарт даалгав
3. Төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх
4. Тогтоолд хяналт тавих үүргийг ЭЗБХ-нд даалгав.
Гэрээ буцаагдахаас өмнө нэг хоногийн өмнө хуралдаж зөвлөмж гаргасан. ҮАБЗ-өөс хянан шалгах түр хороонд баримт бичиг огт ирүүлээгүй байна.
Анх 2007 онд Засгийн газраас өргөн барьсан анхны гэрээний төслөөр lIBOR 3.3 бюу 8.8 хувь байсан. 2009 оны аравдугаао сард хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулахад USCPI 9.9 буюу 9.9 дээр тогтворжуулсан хүүг тооцсон. 2011 онд байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон гэрээгээр lIBOR 6.5 хувь буюу 6.8 болсон. Гэрээний дагуу санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн нийт дүнгээс улирал тутам хүү тооцож байжээ.
Н.ЭНХБАЯР “2009 оны сонгууль хуйвалдааны шинжтэй болж Монгол Улсад ашиггүй гэрээг баталсан”
Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарт хандсан асуулт байна. Анхны гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Тухайн үед ямар зарчим баримталж, ямар шаардлагууд тавьж байсан бэ. Ялангуяа зээлийн хүүтэй холбоотой асуудлуудыг хэрхэн хэлэлцэж, ямар чиглэл өгч байв? 2009 оны аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан. Үүнээс нэг өдрийн өмнө, аравдугаар сарын 5-нд ҮАБЗ хуралдсан байдаг. Тухайн өдрийн хурлын тэмдэглэл болон гаргасан зөвлөмжтэй холбоотой баримтыг бид хүссэн боловч Хянан шалгах түр хорооны жагсаалтад багтаагүй. Иймд тухайн үед юу яригдсан талаар тэр үеийн ҮАБЗ-ийн гишүүдээс тодруулмаар байна. Хоёрдугаарт, бид ихэвчлэн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьдаг. Гэвч өнөөдөр хөндөгдөж буй зээлийн хүү, засаглал зэрэг олон асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээнээс бус, тухайн өдөр хамт батлагдсан Хувь нийлүүлэгчийн гэрээгээр зохицуулагдаж байна. Тэгэхээр тухайн үед Хувь нийлүүлэгчийн гэрээний талаар хэрхэн хэлэлцэж, ямар түвшинд авч үзэж байсан бэ?" гэж асуулаа.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Миний хувьд Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн үйл явцыг, ялангуяа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг сайн мэднэ. Учир нь тэр үед би Ерөнхийлөгчөөр сонгогдон, ҮАБЗ-ийг тэргүүлж ажиллаж байсан. Бид энэ асуудлыг ҮАБЗ дээр хэд хэдэн удаа хэлэлцэж, нухацтай хандаж, Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих хатуу байр суурийг баримталж байсан. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орших стратегийн ач холбогдолтой том орд учраас Үндсэн хуулийн зарчмын дагуу Монголын тал 51 хувийг үнэ төлбөргүй, ямар нэгэн өр зээлгүйгээр эзэмших санал дэвшүүлсэн.
Харин “Рио Тинто”-гийн тал үүнд санал нийлэхгүй, “бид ордыг өөрсдөө олсон тул 51 хувийг шууд өгөх боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ийм нөхцөлд бид уян хатан хандаж, олон улсын жишигт тулгуурлан, цаашдын хэлэлцээрийн үр дүнгээр Монгол Улс дийлэнх хувийг эзэмших боломж нээгдэнэ гэдгийг хэлж байсан. Энэ байр суурийг би ҮАБЗ-ийн хуралдаанаар төдийгүй гадуур холбогдох талуудтай уулзах үеэр ч удаа дараа онцолж байсан. Ингэснээр төр засгийн бодлого тодорхой болж, “Монгол Улс ирээдүйд 51 хувиас доошгүй хэмжээг эзэмших чиглэл баримталж байна” гэсэн ойлголт талуудын хооронд бүрэлдсэн байсан.
Гэтэл 2009 онд болсон хуйвалдааны шинжтэй сонгуулийн дараа миний баримталж байсан энэ байр суурь, тавьж байсан шаардлагуудыг эсрэгээр нь эргүүлсэн буюу Монгол Улсад ашиггүй гэрээг хийсэн" гэх хариултыг өглөө.
УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан "Оюутолгойн гэрээ байгуулагдаад монголын хөгжил суга үсрээд л гараад ирнэ гэсэн романтик мөрөөдөлтэй л байсан. Хоногт 10 тэрбумын зээлийн хүү төлж байна гэхээр цус харвачих гээд байна. Тухайн үед өдөрт нэг цэцэрлэгийн мөнгө орж ирнэ гэсэн танилцуулга хийж байсан. Сая шинжээчийн дүгнэлтийг сонсоод тухайн үеийн зүйлсийг нэлээд сэргээн саналаа. 2010 онд би дурсамжийн ном бичсэн. Тэр номд сэтгэл зовоож, чөмөг дундалж байж шийдсэн асуудал бол яах аргагүй энэ гэрээ байсан гэж бичжээ, би.2008 онд эдийн засгийн хямрал тулчихсан, ганц Эрдэнэттэй, хоёр гурван саалийн үнээтэй байхгүй бол болохгүй нь гээд энэ асуудалд бүгд анхаарч, оролцсон.
Тэр үед парламентын засаглалын дархлаа харагдсан гэж би боддог. Ганц хүн биш олон талаас нь яриул дархлаанд хэрэгтэй гээд бүгд хэлэлцсэн.Хэлэлцэж, хэлэлцэж Монголын төр 34 хувийг авах хувилбарыг сонгосон тохиолдолд Монголын төрд ногдох өгөөж нь 74 хувь, нэрлэсэн үнээр 53 хувь. Харин 34 хувь эзэмшихгүй хувилбарыг сонгох буюу бүтээгдэхүүн хуваах тохиолдолд Засгийн газарт ногдох өгөөж нь тэр үеийн үнэ цэнээр 66 хувь, нэрлэсэн үнэ нь 41 хувь гэсэн зүйлийг бидэнд танилцуулж байсан. Ажлын хэсэг гэхээр С.Баярцогт сайд зэрэг хүмүүс гэсэн үг. Миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлж байгаа асуудал бол тэр үед хоёр орчим тэрбум ам.доллар гэж байсан зардал одоо бараг 20 орчим тэрбумд хүрсэн гэв үү, тэгж сонслоо. Энэ бүр арай хэтэрхий" хэмээн ярилаа.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "Хувь нийлүүлэгчийн гэрээ гэж жижиг төсөл дагаж явж байсан. Үүнийг Засгийн газрын түвшинд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хэлэлцэх нь зүйтэй гэдэг зарчмыг барьсан. Засгийн газрын шийдэх асуудлыг УИХ шүүрч авах нь буруу, та нар энэ гэрээг өөрсдийн түвшинд авч үз гэдэг чиглэл ч өгөгдсөн. Үндэсний аюулгүй байдлын 10 дугаар сарын 5-ны хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт асуудал оруулсан, үүнийг би тодорхой санаж байна. Энэ өдөр Ерөнхийлөгч нар солигдсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод анх удаа авч хэлэлцсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр энэ. Энэ шийдвэрээр ганцхан л зүйлийг тогтоож өгсөн. Энэ нь Монголын Засгийн газар "Айвенхоу Майнз" компанитай хийсэн гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэж хэлсэн. Энэ бол УИХ-ын Засгийн газарт гэрээ байгуулах чиглэл өгснөөс хоёр сар гаруйн хугацааны дараа гарсан шийдвэр. Энэ хугацаанд Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийг бүрэн тусгасан гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж байна гэж С.Баярцогт танилцуулж байсан. Гэтэл тэр гэрээнд гарын үсэг зурах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс авсны дараа гэрээнүүдийг хараад байхад УИХ болон Монгол Улсын хуулийн нэлээд зүйл, заалтыг үл хэрэгссэн гэрээ хийгдсэн байна, үүнийг залуу гишүүд шалгах хэрэгтэй шүү" гэсэн юм.



Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ
Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстойг нотлон тогтоож чадвал сонсголын үр дүн гарна
Маргааш "3улын-25" тохионо
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Улаанбаатарт өдөртөө -15 градус хүйтэн
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Байр суурь: Өнөөдрийн сонсголын "гэрчүүд" юуг онцлон өгүүлэв
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Таван сарын өмнө таазанд тулсан мөнгөтэй гэсэн Б.Жавхлан өнөөдөр данс улайснаа ярих эрхгүй
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож танхайрсан охидыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
Согтуурсан үедээ дахин машин барьсан бол 3 жил хорих ял онооно
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
Байр суурь: Хамгийн олон удаа томилолтоор явсан гэх тэд тайлбар хийлээ
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Булган аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
Н.Энхбаяр: 2009 оны сонгууль хуйвалдааны шинжтэй болж Монгол Улсад ашиггүй гэрээг хийсэн
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү
Ирэх онд 189 мянган хүүхдэд сүү өгөхөөр 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ
Эдийн засгаа аврах "гурван сайд"-ын мэдэгдэлтэй танилц
Д.Батбаяр: Асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх хэрэгтэй
Солонгост хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуусыг баривчилжээ
Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна
Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 148кг өргөж алтан медалийн болзолоо хангалаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.