Уг нь “...Оюу толгой төсөл Монголд ашигтай, ашиггүй” гэдэг дээр маргах ямар ч шаардлагагүй юм. Оюу толгойн ордыг ашиглаад 16 жил өнгөрлөө. Монголд ашиг өгөөгүй л байна. Ашиг байтугай, өнөөдөр “Рио Тинто”-гийн бараг л “банк бус” зарчмаар өгсөн хүүтэй зээлийн өрөнд баригдаад баларч сууна.
Ерөөсөө л, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх 2009 онд байгуулахад л ийм том төслийн мэдлэг, туршлагагүй монголчуудад “…Мэддэггүйд эрээн цоохор” л байсан байгаа юм.
Гэхдээ, “…Энэ том ордоо яаж өөрсдөдөө ашигтайгаар ашиглахаа монголчууд нухацтай бодож, шийдэх учиртай”, “… Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд нарийвчилсан үнэлгээг дахиж хийлгэх шаардлагатай” гэдэг дээр хатуу зогсож байсан УИХ-ын гишүүд, улстөрчид бас бий.
Гэвч, лав л жирийн монгол иргэдийг, дээрээс нь тухайн үеийн улстөрчдийг “Дэлхийн өсөлт” гэдэг байгууллагын шугамаар ирсэн АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарт зөвлөгөө өгдөг байсан шинжээч, судлаач гэсэн тодотголтой эрхмүүд 2009 оны туршид ухуулан сэнхрүүлж байжэээ. Тэд Монголын улстөрчид, иргэдийн хэн ч танилцаж мэдээгүй ч хэзээ мөдгүй батлагдах дөхсөн Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг янзын рекламддаг. Байсгээд л томоохон хэвлэлийн хуудаснаа далбайсан ярилцлага нийтэлдэг. Тус байгууллагын тэргүүн Алан Оксли л гэхэд “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нь Монголд хэр чухал, ямар ач холбогдолтой юм бэ гэдэгт л олон нийт, парламентын гишүүд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна” хэмээн зорилгоо шуудхан хэлж байсан. Мөн тус “Дэлхийн өсөлт” байгууллагын шугамаар ирсэн Элчин сайд, хатагтай Нэнси Содерберг “…Хөрөнгө оруулалтын гэрээг батлах талаасаа аль болох яаравчлах хэрэгтэй. Магадгүй улс төрийн болон бусад шалтгаанаас үүдэн удааширч байгаа биз. Гэхдээ Монголын төр, засгийн удирдлагууд зоригтой алхам хийх хэрэгтэй” хэмээн анхааруулж байв. Түүчнлэн Брукингсийн хүрээлэнгиин судлаач, доктор Роберт Ж.Шапиро гэгч ирж 2009 оны турш ятгасан. Түүгээрээ “…Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол Улс, монголчуудын хувьд алдаж болохгүй алтан боломж юм. Энэ гэрээ Монголд ашигтай, шударга” хэмээн рекламдаж байв. Түүний нэг л тийм ярилцлагаас эшлэхэд “…Оюу толгой төслийг нэлээд хэдэн сарын өмнөөс судалж үзлээ. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсыг эдийн засгийн хувьд шинэчлэх боломжийг гаргаж өгөх үр дүнтэй юм байна. Гэрээний талууд тодорхой хэмжээгээр нэгэндээ буулт хийж өгсөн нь илт байна. Ер нь, томоохон төслийн гэрээ хэлэлцээрийг хийхэд буулт хийх, бие биеийнхээ ашиг сонирхлыг харгалзах нь зайлшгүй чухал байдаг. Тэгэхээр одоогийн Оюу толгой төсөл хөрөнгө оруулагч төдийгүй Монголын Засгийн газар талдаа ч ашигтай шударга гэрээ болжээ. Тиймээс энэ гэрээг баталж хэрэгжүүлэх үйл явц удааширч цаг авах нь Монголын эдийн засагт ихээхэн алдагдалтай”, “…Гэрээг байгуулснаар Монгол Улсын ДНБ жилд дунджаар 1.5 тэрбум ам.доллараар өсч, 2000 гаруй орон тооны ажлын байр нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр улсын төсвийн орлого 385 сая ам.доллараас доошгүй хэмжээгээр өснө”, “…Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшээд, хөрөнгө оруулагчдын зүгээс цаашдаа зэс хайлуулах үйлдвэрийг барих боломжийг эрэлхийлэх нь Монголын талд ашиггай гэрээ болжээ”, “…Монголын татварын хувь хэмжээ бусад орны уул уурхайн салбарын татвартай харьцуулахад хамгийн өндөр буюу 68 хувьтай байгаа шуү дээ. Ийм өндөр татварын системтэй байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчийн зүгээс 29.9 хувийг давсан нөхцөлд нэмэлт дахин татвар өгнө гэдгийг зөвшөөрсөн нь Монголын Засгийн газрын талд нэлээд хожоотой наймаа болжээ”, “…Ер нь бизнес хийхдээ урьдчилгаа төлбөр авах тогтсон зарчим байдаггүй юм. Гэхдээ Монгол Улсын Засгийн газарт урьдчилгаа мөнгө хэрэгтэй байгааг ойлгож байна”, “… ТЭЗҮ-ийн судалгаа өөрөө их зардал шаарддаг. Энэ нь үндсэндээ 250 сая ам.доллар шаардлагатай болж байгаа. Хэрвээ би хөрөнгө оруулагч байсан бол ийм дэлгэрэнгүй судалгаа хийж мөнгө их зарахгүй. Энэ бол их эрсдэлтэй алхам. Гэрээг байгуулахаас өмнө тодорхой хэмжээнд хоёр тал үндэслэлийг судалсан байгаа. Түүн дээр л тулгуурлан ажиллах ёстой”, “…Энэ нь Монгол Улсад сүүлийн 60 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй ховор боломж юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ нөхцөлд хөрөнгө оруулагчаа олсон нь азтай хэрэг шүү. Тиймээс Монголын талаас энэ гэрээг батлахаа яаравчлах хэрэгтэй” гэж байв.
Ер нь бол, ийм ятгалга, рекламаар тархиа угаалгаж байгаад Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсголоор улам тодорлоо. Сонсголд оролцсон Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг мэдэх үе үеийн улстөрчдийн зарим нь тухайн үеийнхээ үнэнийг ярьж байна. Бас, тус сонсголыг олны анхаарлаас гаргаж хаях сонирхол нэг хэсэгт байгаа нь анзаарагдлаа.
Ер нь бол, Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг анх 2009 онд зурж баталгаажуулахын өмнө, гэрээг зурах үед, гэрээний дараа их олон зүйл хөшигний ард өрнөжээ. Түүнийг үе үеийн улстөрчдийн УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсгол дээр ярьж байна. Тэдгээрээс зарим нэг асуудал асар их анхаарал татав. Тодруулбал, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулах үед томоохон албан тушаалд хашиж, уг төсөлд оролцоо үүсгэсэн улстөрчид “...Бид тэр үед учрыг нь сайн мэдэхгүй байсан. Зарим нэг маань Австрали явж ирээд бидэнд юм ярьж өгдөг байсан. Тэндээс дүгнэлт хийгээд шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий зүйлүүдийг ярьж байх юм.
Түүнчлэн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “…Оюу толгой дээр монголчууд хожно, ашигтай байна гэж худлаа ярьсан. Оюу толгойн гэрээн дээр хоёр тал хоёулаа хариуцлага хүлээх ёстой” гэснийг бас л анхаарал татна. Гэхдээ, түүний тухайд ярих зүйлээ дутуу ярьсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой авлигын асуудал домог болтол яригдсан. Монголын хууль хяналтын байгууллага 2016 оноос хойш шалгаж тогтоогоод, шүүх хүртэл энэ асуудлаар шийдвэр гаргаж, зарим албан тушаалтныг шийтгэсэн. Одоо ч Лондоны арбитрын шүүх дээр Оюу толгойн авлигын асуудал шийдвэр хүлээж байна. Олон жил яригдаж байгаа Оюу толгойн авлигын “домог”-оос дурдахад, 2009 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уг гэрээнд нухацтай хандах байр суурийг илэрхийлж байсан цөөн улстөрчийн нэг байдаг. Эцэстээ түүнийг “…Огцруулна” гэж шахаж байгаад УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж баталсан тухай ярьдаг. Мөн “…Тухайн үед Д.Дэмбэрэл даргын байр суурийг дэмждэг байсан улстөрчид Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжиж батлахын тулд авлига авсан 20 гаруй гишүүний нэрийн жагсаалтыг гаргаад байсан, “…Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжүүлэхээр авлигын асуудлаар Хэрэг эрхлэхийн сайдын арын өрөөнд шийдвэр гардаг байсан” ч гэсэн яриа бий. Тиймээс энэ бүхнээс өнөөдөр “…Нэг талаас, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ авлигын дэмжлэгээр батлагдсан. Нөгөө талаас, “...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ” гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Өнөөдрийн бодит байдал ч үүний нотолгоо болж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 234 (7731)
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn


Популистууддаа л “…Баяртай” гэе!
Баялгийн хараал тусчихав уу?, эсвээс ер оршин байж чадах нүүр царай маань энэ үү?
Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

Х.Баттулга: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй
Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа
Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт багтаан олгоно
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно
Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр
ФОТО: Монгол улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан их эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц
Төв талбайн асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгана
ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд
НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.