
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /12.12/ Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.

Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюутолгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.Өнөөдрийн сонсголд 95 гэрч оролцоно.
Сонсголд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан С.Баяр, Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал асан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Н.Цэрэнбат, “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Э.Баясгалан тэргүүтэй гэрчүүд оролцож байна.
Өнөөдрийн сонсголоор Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж, асуулт хариулт тавигдаж буй.

О.Батнайрамдал "Монголчууд бид энэ төслөөс өгөөж хүлээж байна. Та ЕС байхдаа “Бид энэ төслөөс 55 хувийн өгөөж хүртэнэ гэж УИХ-д хэлж байсан. Сарын өмнөх мэдээгээр өгөөж 37 хувь хүрэхгүй байна. Та хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа олон улсын байгууллагуудын гэрээ хэр зэрэг тусгасан бэ?" хэмээн асуулаа.
Ерөнхий сайд асан С.Баяр "Өгөөж бол аливаа төслийн гол асуудал. Хэлэлцэн тохирсон зүйлүүдээс хамаарч ТЭЗҮ өөрчлөгдөх боломжтой учир тэр үед ТЭЗҮ бэлэн болоогүй байв. Энэ гэрээ хэдийгээр 2009 оны 10-р сарын 6-нд батлагдсан боловч тодорхой нөхцөл хангагдсаны дараа гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэй байсан. Тиймээс 2010 оны 3-р сарын 31-нд хүчин төгөлдөр болсон юм.
Манай ЗГ бөгөөд энэ төсөл боловсруулахад оролцож байсан олон ажлын хэсэг байсан. 34 хувьтай байвал 34 хувьтай байвал төслийн өгөөж тэр үеийн үнэлгээгээр 53-58 хувь, хэрэв 34 хувийг авахгүй бол 70 гаруй хувьтай байхаар байсан.
УИХ-ын 57-р тогтоол гарсанд би Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан. Тогтоол нь өөрөө хуулийн зөрчилтэй гэдгийг би УИХ-ын удирдлага болон гишүүдэд хэлж байсан. Улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн талбайд 34 хувь хүртэл гэж заасан. Гэтэл 57-р тогтоол 34 хувиас доошгүй гэж заасан. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөниаий дараа төрийн эзэмшлийн хувийг 50 хүртэл болгоно гэсэн нь хуулиас давсан шаардлагыг 57-р тогтоолоор тавьсан байсан.
Овоо босгоогүй бол шаазгүй юунд суух вэ дээ гэж монголчуудын үг байдаг. Овоо нь 34 хувь юм. Бид Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн ч 34 хувийг авах болсноос явсаар байгаад энэ гэрээ Зээлийн гэрээ болсон л доо. УИХ-ын тогтоолд 34 хувийг заавал ав гэсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгох эхний алхам болсон.
Зээл, зээлийн хүү өндөр байна гэдэг асуудал сүүлийн 10 жил яригдлаа. 34 хувьтай байгаа нөхцөлд өр зээлийн тухай яриа зогсохгүй. Буулгалаа буулгалаа гээд 6-7 хувиас буухгүй шүү дээ" гэх хариултыг өглөө.
О.Батнайрамдал "Зээлийн хүү бол асуудлын нэг хэсэг нь. С.Баяр дарга Та 57-р тогтоолыг буруутгаж байна. 57-р тогтоолыг баталсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энд сууж байна. Та хууль зөрчсөн үү? " гэх асуултыг тавилаа.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "57-р тогтоолын 1 дэх заалтад “ОТ компанийн тусгай зөвшөөрлийн төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэсэн. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байсан заалт. Энэ заалт хууль зөрчсөн гэж үзэхгүй байна" гэлээ.
О.Батнайрамдал "С.Баяр дарга аа, танаас өгөөжийн талаар дахин тодруулмаар байна. Үндсэн хуульд, стратегийн ач холбогдолтой ордын нийт өгөөжийн 50-иас доошгүй хувийг ард түмэнд ногдоно гэж заасан. 16 жилийн дараа ямар алдаа гарсан гэж үзэж байна" гэж асуув.
С.Баяр "57-р тогтоол гарсан нь Ерөнхий сайд миний хувьд шоконд оруулсан мэдээ байсан. Яагаад хууль зөрчсөн ийм тогтоол гаргав. Яагаад Ерөнхий сайдын үгүйд ийм тогтоол гаргав? гэсэн асуудал бий. 34 хувьтайгаар хэлэлцээр байгуулахаас аргагүй болсон.
Бидний нэг гол алдаа бол 34 хувь. Гэхдээ 34 хувийг дэмжсэн хүмүүсийг би буруутгаад байдаггүй. Гэхдээ хууль дотроо үр өгөөжийг нэмэгдүүлэх ямар хувилбар байна вэ? Тусгай АМНАТ гэж тэр үед байгаагүй юм. Үр өгөөжийг гэрээ болон хуульдаа яв цав тусгаж, хуульчилж өгөөгүй нь манай ЗГ болон миний алдаа болов уу гэж би хувьдаа боддог" гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүн П.Ганзориг "Монгол Улсын эрх ашигтай холбоотой том асуудлыг ярьж байна. Ярьж болох материал, ярьж болохгүй нууцад авсан зүйл ч байна. Заавал үр дүн гаргах ёстой, тиймээс өнгөрсөн 16 жилийн алдаа дээр живэхгүйгээр шийдэл ярих ёстой. Оюутолгойн гэрээ байгуулагдахдаа хөрөнгө оруулалтын гэрээ гэх асуудал яригдаж байгаад, сүүлдээ хувь нийлүүлэгчдийн гэрээгээр гол зүйлээ шийдсэн нь шинжээчийн дүгнэлтэд гарлаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гол цөм нь байсан.
Өнөөдрийн үнэ цэнээр тооцвол 400 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл болсон. Энэ алдааг яаж засах вэ? " хэмээн гэрчүүдээс асуулаа.
Ерөнхий сайд асан С.Баяр "УИХ-ын 57 дугаар тогтоол баталсан УИХ-ын гишүүдийг буруутгахгүй. Засах ёстой алдаа бол Засгийн газруудын бодлогын залгамж халаа алдагдсан. Долоон Засгийн газар гарч ирсэн юм билээ. 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдсан өрийг засах, тэглэх тодорхой алхмуудыг хэрэгжүүлсэн. Өөр Засгийн газар нь залгамж чанарынхаа дагуу байгуулсан гэрээгээ хөөцөлдөж ажиллаагүй.
Нөгөө том алдаа нь төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааны хоорондын авцалдаа муу байна. Үүний нэг жишээ нь энэ сонсгол. Засгийн газар энэ асуудлаар нөгөө талтай хэлэлцээр хийж байх үед парламентын сонсгол хийх нь аль ч талаасаа буруу. Хэлэлцээрийн үед тактик нууц байж бид амжилтад хүрэх ёстой. Гэтэл олны өмнө хамаг тактикаа дэлгээд тавьчхаар хэлэлцээр хийх Засгийн газар хэцүү байдалд орно" гэж хариулсан юм.

Сангийн сайд асан С.Баярцогт "Сайжруулахын тулд эрх зүйн орчин, үе үеийн Засгийн газар гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүний хувьд хэлэхэд эрх зүйн орчин дээр дутагдалтай зүйл байсан. Тиймээс 2010 оны АМНАТ-ийг бүх төрлийн ашигт малтмал дээр оруулж батлуулсан. 2015 онд тусгай АМНАТ гэдэг зүйлийг санаачилж оруулсан. Энэ нь хувьцааг тусгай АМНАТ-өөр солих боломжийг нээсэн. Саяхан Орона-ийн хэлэлцээр хийхэд тусгай АМНАТ-ийг ашиглалаа.
Засгийн газар хүндрэл үүсгэсэн зүйл зөндөө бий. Нэгт хүүгийн асуудал өндөр байна, хоёрт менежментийн төлбөр өндөр, ТЭЗҮ дээр 53 хувийн өгөөжийг Монголын тал, 47 хувийг хөрөнгө оруулагч тал авна гэснийг заавал бичих ёстой юм байна.
Мөн Рио Тинто Хятадуудад хувиа зараад гарах гэж байна гэдэг асуудлыг ярьсан. Тиймээс Рио Тинто Монголын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлэх эрхгүй гэдэг тусгай гэрээ хийх ёстой гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Төсөл маань 70 жил үргэлжлэх учраас зээлийн хүүг долоон жил тутамд ярьдаг байх зарчмыг тавьсан. Харамсалтай нь 2018 онд хэрэгжүүлээгүй" хэмээлээ.



“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлуудтай танилц
“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?
"126 авлигач ба нэг лидер"
Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ
АНУ, Израилын агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг ерөнхийлөгч Трамп зарлалаа
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв
Т.Баасансүрэн: Ю.Цэдэнбал дарга “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэсэн үгэндээ үнэнч явсаар ирлээ
Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
"БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа
Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
О.Чойдог: Байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй шүгэл үлээсэн гэтэл ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халчихлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Баярлалаа ээжээ" тоглолтод урьж байна
Сэрэмжлүүлэг: Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ
ТОЙМ МЭДЭЭ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.