
Гавьяат эдийн засагч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Сангийн сайд асан Э.Бямбажавтай Оюу толгойн сонсголын хүрээнд ярилцлаа.
-Төр түшилцэж явсан ахмад хүний хувьд яг одоо болж байгаа Оюутолгой орд газар, түүнтэй холбогдох гэрээ, хэлэлцээрүүдтэй холбоотойгоор таны байр суурь ямар байна вэ. Энэ сонсгол цаг үеэ олсон гэж бодож байна уу?
-Миний хувьд энэхүү сонсголыг хоёр гараа өргөөд бүх талаар дэмжиж байгаа. О.Батнайрамдал гадаадад сурч, төгссөн, ярьж хэлж байгааг нь харахад овоо давгүй залуу байна уу гэж харсан. Мөн түүнтэй хамт УИХ-ын гишүүд уг асуудлаар зөв зүйтэй санал, асуултуудыг тавьж байна лээ.
Энэ сонсгол цаг үеэ олох нь битгий хэл харин ч хоцорч болж байна. УИХ-аас 2019 онд энэхүү гэрээнд Монголын эрх ашгийг хангуулах тухай тогтоол гаргаж байсан. Яг тэр үед энэхүү сонсголыг зохион байгуулсан бол өнөөдөр асуудал арай гайгүй байх байсан болов уу гэж боддог. Сонсголд оролцогчид ихэнх нь урьд болсон асуудлаа ярьж байна. Нэгэнт болоод өнгөрснийг байнга яриад байх гэхээс илүү цаашдаа бид яах вэ гэдэг л чухал. Өмнө нь байгуулсан гэрээг өөрчилж сайжруулахгүйгээр тус ордыг цааш үргэлжлүүлэн ашиглах боломжгүй гэж олон нийт, эрдэмтэд, эдийн засагчид, жирийн малчин ч ярьж байгаа. Тиймээс Оюу толгой ордын ашиглалттай холбогдсон зарчмын асуудлуудыг сайтар нээлттэй хэлэлцэж, шийдэх арга зам, чиглэл, боломжийг тодорхойлох нь чухал байгаа юм. Нөгөөтэйгүүр сонсголд оролцогчид нэг зүйлийг огт ярихгүй байна. Тэр нь хөрөнгө оруулалтын болоод хувь нийлүүлэгчийн гэгдэх тэрхүү хоёр гэрээ ямар зарчмаар байгуулагдсан бэ. Энэ хоёр гэрээ өнөөдөр яагаад болохгүй байна вэ гэж. Үүнийг л ярих ёстой.
-Таны хувьд Оюу толгойн гэрээг ямар зарчмаар байгуулсан гэж бодож, дүгнэж байгаа вэ?
-Дэлхий дахинд бүр 1870-аад оноос хэрэглэж байсан “Нимгэн капиталжуулалтын дүрмүүд” гэсэн зарчмаар энэхүү гэрээнүүдийг байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл, нөгөө тал голдуу Африкийн жижиг улс орнууд, Европ, Америк тивийн зарим улсад хэрэглэж байан зарчмаар манай улстай энэхүү хоёр гэрээг байгуулсан гэж үздэг. Африкийн орнууд яагаад ийм ядуу байна вэ. Яагаад баялаг ихтэй атлаа улс орон нь ядуурчихав.
Африк тивийн зарим орнууд од газрын нөөц, ашиглалт муугаас бус энэхүү “нимгэн капиталжуулалтын дүрмүүд”-ийн зарчим нөхцөлөөс болж өрөнд ороод хоцорсон. Тэгэхээр яг энэ зарчмаар бидэндтэй бас гэрээ хийчихсэн учраас үүнийг нэн яаралтай засах ёстой. Энэ гашуун туршлагыг Монгол Улс шинэ зууны үед давтах ёсгүй. Тэгэхээр энэ зарчмыг л өөрчилж чадвал Монгол Улсад Олон улсын валютын сан ч тэр Дэлхийн банк ч тэр баяр хүргэнэ.
-Таны хэлээд байгаа “нимгэн капиталжуулалтын дүрмүүд” гэдэг нь ямар учиртай үг юм бэ?
-Юуны өмнө энд таван үндсэн зарчим багтаж байгаа юм. Энэхүү зарчмуудыг зөвхөн үндэстэн дамжсан корпорациуд хэрэгжүүлдэг. Тухайн орд газрын эзэн улс оронд хамгийн бага татвар төлөх, ногдол ашиг хуваахгүй байх, өрийн дарамтыг нь нэмэгдүүлэх, зээлээ төлж дуустал алдагдалтай ажиллуулах зарчмуудад суурилсан энэ ойлголтыг л хэлж байгаа юм. Нэгдүгээрт, уурхайн эзэн улс орон өөрийнхөө оролцоо хувьцаанд ногдох бүтээгдэхүүнийхээ борлуулах зах зээл, үнэ тогтооход ямар ч оролцоогүй байлгах. Мөн оногдох бүтээгдэхүүнээ худалдах, ашиглах эрхийг өгөхгүй байх зарчим юм. Үүнийг зөвхөн Рио Тинто шийднэ гээд гэрээндээ заачихсан. Хоёрдугаарт, бүх шийдвэрийг илүү хувьцаа эзэмшигч буюу гадаадын хөрөнгө оруулагч гаргах.
Өөрөөр хэлбэл, ордын эзэн орныг уурхайн үндсэн болон өдөр тутмын үйл ажиллагаанд оролцуулдаггүй байх зарчим юм. Гуравдугаарт, өртөг зардлыг өсгөдөг зарчим. Үүнийг яаж өсгөдөг гэхээр уурхайн хөрөнгө оруулалт, өдөр тутмын ашиглалтын зардлыг үндэстэн дамнасан копорациуд дамжуулан өсгөхийн хамт хооронд нь хольж хутган ордын эзэн оронд хяналт тавих боломжгүй болгох замаар хөрөнгө оруулалтын хэмжээ болон ашиглалтын зардлыг дураараа өсгөдөг. Ялангуяа биет бус хөрөнгийн зардал нэрээр нэмэгдүүлж, өртөг зардал өсгөдөг. Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулагч гадаадын этгээд дээрх байдлаар өсгөсөн хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлаа ордын эзэн орны өр зээл болгохын хамт хүүгээс хүү тооцон АНУ-ын мужуудын үнийн дундаж өсөлтөөр уг хүүг өсгөн нэмэгдүүлэх арга хэрэглэдэг. Тавдугаарт, дээр дурдсан аргуудаар хөрөнгө оруулалт, өртөг зардлыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагаа явуулж буй ордын эзэн улсад хамгийн бага татвар төлөх, татвараас суутгах зардлыг олон арга, нэрээр өсгөх, групп компаниудын хоорондын тооцоогоор татвар бууруулах, хөрөнгө оруугчтай хамаарал бүхий этгээдийн татварыг ордын эзэн орон төлөх зарчмаар ажилладаг. Эцэст нь тухайн ордын эзэн улсыг өр зээлтэй, бага татвар авдаг, ногдол ашиг олгохгүй ийм хамгийн харгис хоцрогдсон, дэлхийд бараг хэрэглэхээ больсон “нимгэн капиталжуулалтын дүрмүүд” гэдэг зарчмаар Оюу толгойн ордын гэрээнүүд байгуулагдсан.
-Таны хувьд энэхүү гэрээг анх байгуулсан цагаас эхлээд л өөрийн хэмжээндээ санал, шүүмжлэлээ хэлж байсан байх. Таны саналыг тухайн үеийн шийдвэр гаргагчид хүлээн авч, анхаарч байв уу?
-Миний хувьд Оюу толгойн гэрээ хэлэлцээрт биечлэн оролцож байгаагүй боловч ордын ашиглалтын талаарх хэлэлцээрүүдийн төслийн үеэс нь саналаа бичиж, бас шүүмжилж ирсэн. Бараг 20 гаруй удаа хэлэлцээрийн заалт бүрд чухам яагаад Монголын эрх ашигт тохирохгүй байгааг тайлбарлаж, өөрчлөх хувилбарыг боловсруулан санал болгож байсан. Миний санал, шүүмжлэлийг Ерөнхий сайд, салбарын сайд, шийдвэр гаргагчид зүйтэй санал байна гээд хүлээгээд авдаг ч ажил хэрэг болгосон нь ховор. Яагаад миний гаргаж байгаа саналыг зүйтэй гэж үзчихээд цааш ажил хэрэг болгохгүй байгааг би хувьдаа судалж үзсэн. Ингэхэд цаад эсрэг талын нөхдөдөө итгэл үнэмшилтэйгээр, мэдлэгтэйгээр ойлгуулж батлан нотлох хэлэлцээний арга барил, бодлого, асуудлын цаадах үндэслэлийг нотлохгүй байгаатай холбоотой байх гэж үздэг. Үүний хамт цаад талын ноёрхол тэр үеийн Монголын хүндрэлийг маш сайн ашигласантай ч холбоотой болов уу. Тухайн үед буюу 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал манай улсад ч хүчтэй нөлөөлж, манай улсын эдийн засагч их хүнд байдалд байсан шүү дээ.
-Дөрвөн жилийн дотор 12 тэрбум ам.долларын өрөнд Монгол Улс уначихсан байгаа гэж сонсголын үеэр яригдсан. Таны хувьд эдийн засагч, Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу 2021 онд хоёр тал уулзалт, хэлэлцээ хийсний дагуу маш чухал, та биднийг баярлуулсан шийдвэр гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн бүтээн байгуулалттай холбогдон Монголын талын 34 хувьд ногдоод байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн.
Мөн гүний уурхай ашиглалтад ортол цаашид гарах бүх зардлыг Рио Тинто бүрэн хариуцах боллоо гэсэн шийдвэрийг талууд гаргаж байсан даа. Монгол Улсын Засгийн газар, монголчууд бид нэгдүгээрт, урьдах зээлийн өргүй, хоёрдугаарт, цаашид зээлийн өр үүсэхгүй гэж баярлацгаасан. Гэтэл одоогийн байдлаар Монгол Улс Рио Тинтод зээлийн үндсэн өр таван тэрбум ам.доллар, түүний хүү зургаан тэрбум ам.доллар. Нийт 11-12 тэрбум ам.долларын өртэй, энэ өр цаашид ч өсөх юм ярьцгааж байна. Тиймээс хүүг нь буулгах хэлэлцээр Засгийн газраас хийгээд байх болсон. Энэ юу вэ. Монголын Засгийн газар өргүй боллоо гээд байсан дээрх шийдвэр үр дүнгүй болсон хэрэг үү. Бүх зардлаа Рио Тинто хариуцна гэсэн нь яасан бэ.
Монголын ард түмнийг хуурсан юм уу гэж асуух, хэлэх багадаад байна. Энэ хэрэв аж ахуйн байгуллагын өр бол тэр нь Оюу толгойн гол эзэн Рио Тинтод хамаарах зээл болж таарна. Тийм зээлийг хувьцааны 66 хувийг эзэмшигч Рио Тинто төлөх ёстой гэдэг зарчмаа монголчууд хаа хаанаа хатуу барих хэрэгтэй. Гэрээнд ил уурхайн ашиглалтын эргэлтийн хөрөнгийн зардалд Рио Тинто зээл олгох, түүнийг нь мөн л хоёр тал хариуцах ямар ч утгагүй заалт бий. Энэ заалтаар Монголын зээлийг өсгөөд байгаа бол бид үүнийг өөрчлөхөө нааш ил уурхай, гүний уурхайг ч ажиллуулж болохгүйд хүргэнэ. Хэрэв энэ гэрээгээрээ цааш явбал Монгол Улс 30, 40 жилийн дараа төлж дийлэхээргүй асар их өрөнд орно.
-Оюу толгойг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж их ярьж байна лээ. Угтаа Эрдэнэтээс хэд дахин илүү баялагтай, хэд дахин том орд газар биз дээ…?
-Экспортын хувьд Оюу толгой компани нь Эрдэнэттэй адилаар ил уурхайгаас жил бүр нэг сая тонн зэстэй тэнцэх баяжмал экспортолдог. Эрдэнэт үйлдвэрийн хувьд төдийгөөс өдийг хүртэл манай улсын хамгийн том татвар төлөгч хэвээрээ л байна. Гэтэл Оюу толгой 10 гаруй жил ил уурхай ашиглаж, ихээхэн орлого олдог атлаа хуваах ашиг гардаггүй гэх юм. Энэ яагаад вэ. Яахаараа Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын зардал, компанийн жил бүрийн үйл ажиллагааны ашиглалтын зардалтай хольж хутгаад зэсийн баяжмалын ашиг алга болчихоод байна вэ. Энэ нь нөгөө ярьсан “нимгэн капиталжуулалтын дүрэм” гэх зарчимтай л холбоотой. Оюу толгой өнгөрсөн хугацаанд 10 гаруй жил ил аргаар олборлосон найман сая тонн зэсийн баяжмал экспортолсон. Тэр их валютын орлогын хэд нь ашиглалтын зардал болж, бусад нь хаачсан бэ. Нөгөөтэйгүүр гэрээг 30, 20, 20 нийт 70 жил ашиглана гэсэн заалттай боловч хэчнээн баяжмал олборлохыг зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч шийдэх эрх олгосон. Энэ нь зэс, алт, мөнгө, молебдиний агуулга сайтай буюу “өрөм”-ийг нь аваад бусдыг хаягдал болгох буюу тэд олох ашгаа олчихоод ядуу уурхай үлдээгээд яваад өгөх боломжийг Рио Тинтод гэрээгээр олгосон. Тиймээс орд ашиглах боломж 70, 100 жил байсан ч Рио Тинто-той хамтрах одоогийн гэрээнүүдийн хугацааг 50 хүртэлх жил болгох, бүх хөнгөлөлт эдлэх, татвар тогтворжуулах хугацааг 2030 оноор хязгаарлах, талуудын оролцоог 50:50 хувь болгох зэрэг саналыг тавих цаг болсон.
-Менежментийн багийн зардал гэдэг асуудлыг онцлоод байгаа. Энэ ямар учиртай зардал болохыг та товчхон тайлбарлахгүй юу. Үүнийг яаж засах ёстой гэж харж байна вэ?
-Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Рио Тинто шийдвэрлэх журам тогтоосон байдаг. Рио Тинтог төлөөлж ажиллах менежментийн баг нь Оюу толгойн бүх удирдлагын эрхийг авахын хамт хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглалтын зардлын тооцооллыг энэ баг өөрөө хийгээд түүнээсээ өөрөө зургаан хувийг менежментийн удирдлагын зардал нэрээр авдаг журам гэрээгээр тогтоосон. Энэ жилийн борлуулалтын орлогын 30 хувийг эзэлдэг. Өөрт нь ийм эрх өгсөн байхад тэд хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөх, ашиглалтын зардлыг ихээр нэмэгдүүлж, тэр дүнгээсээ өөртөө зургаан хувиа авах нь тэдний дурын асуудал болсныг л цаашид зогсоох шаардлагатай юм. Ийм утгагүй журам дэлхий нийтэд хаана ч байхгүй. Энэ нь мөн л нимгэн капиталжуулалтын арга юм.
-Ер нь таны харж байгаагаар энэхүү гэрээг сайжруулаад, засаад явах чадамжтай улстөрчид энэ парламентад болоод Засгийн газарт байна уу?
-Үнэнийг хэлэхэд, монголчууд бид арай гайгүй гэсэн хүмүүсээ сонгоод л гишүүн болгочихсон гэж бодож байгаа. Гэтэл энэ 126-аас илүү мундаг чадвартай, мэдлэгтэй залуучууд өчнөөн байна. Зарим нь гадаадын томоохон компаниудад удирдах албан тушаал хашаад явж байх жишээтэй. Тэгэхээр энэхүү гэрээг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй л бол цаашаа явах тусам асуудал улам л хүндэрнэ. Энэ гэрээг сайжруулаад явах чадвартай хүн байхгүй биш байгаа. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд тухайн үед уг гэрээтэй холбоотойгоор нэг хэсэгт нь ажлын хэсгийг ахалж байсан хүн шүү дээ. Тэр ажлын хэсгийн гаргаж ирсэн саналууд нь ч боломжийн санал байсан юм билээ. Харамсалтай нь гэрээнд бодитой тусгагдаагүй өнгөрсөн.
Тэгэхээр одоо мань хүн Засгийн газрыг удирдаж байна. Энэ утгаараа өөрийнхөө хийх гэж байсан ажлаа хэрэгжүүлээд, энэ асуудалд зөв хүмүүсээ томилоод явбал болох л байх гэж найдаж байна. Тэгэхээр энэхүү нээлттэй сонсголоор ийм ашиггүй гэрээ, түүний зарчмуудыг өөрчлөхгүйгээр цаашид ч үр дүн гарахгүй. Нэмэлт тохиролцоо, эерэг өөрчлөлт оруулсан ч үндсэн гэрээнүүдээ өөрчлөхөөс өөр боломжгүй гэдгийг нотлон тогтоомоор байна. Ингэж чадвал энэхүү нээлттэй сонсголын үр дүн гарч, Оюу толгойг цаашид шинэ гэрээгээр ажиллуулах нь чухал гэдгийг хэн хүнгүй ойлгоно.



“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлуудтай танилц
“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?
"126 авлигач ба нэг лидер"
Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ
АНУ, Израилын агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг ерөнхийлөгч Трамп зарлалаа
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв
Т.Баасансүрэн: Ю.Цэдэнбал дарга “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэсэн үгэндээ үнэнч явсаар ирлээ
Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
"БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа
Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
О.Чойдог: Байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй шүгэл үлээсэн гэтэл ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халчихлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Баярлалаа ээжээ" тоглолтод урьж байна
Сэрэмжлүүлэг: Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ
ТОЙМ МЭДЭЭ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.