
Ховор тохиол
Тяньжин хотод орших, өмнөд хөршийн шилдэг 16 их сургуулийн нэг болох Нанкай хэмээх алдартай их сургуулийн Утга зохиолын сургуулийн монгол докторант Батбаатарын Цэрэнпунцаг БНХАУ-ын дарга Ши Жинпингээс захидал гардсан хэсэг залуу судлаачийн нэг болжээ. Монголоос бол Ши даргын захидлыг авсан ганц судлаач гэдгээрээ ховор тохиол. Даруу хүн болохоор энэ талаар чимээгүй яваа болохоос биш, Нанкай их сургуульдаа бол од болж буй ажээ. Бээжин, Тяньжиний телевиз, сонин хэвлэлүүд ярилцлага авч, нэвтрүүлэг, мэдээ, нийтлэл бэлтгэсний нэгд тухайн үед хүү дээрээ зочилж очоод байсан аав, ээж нь ч оролцсон азтай хүмүүс. Аав ээжтэйгээ нэвтрүүлэгт оролцож, тус их сургуулийн мэдээллийн алба болон Тяньжин хотын төв телевизийн бэлтгэсэн мэдээ сурвалжилгад хамт байлцана гэдэг зүйрлэшгүй том завшаан байлгүй яах вэ. “Манай залуу судлаач Ши даргаас хариу захидал хүлээж авлаа” гэсэн гарчигтай хэд хэдэн нийтлэл хэвлэлүүдэд гарчээ. Б.Цэрэнпунцагт зориулсан тэр бүр тохиогоод байдаггүй томоохон арга хэмжээ Нанкай их сургууль дээр болох нь тэр. Бүр өмнө, Б.Цэрэнпунцагийг магистрт сурч байхад нь түүнд багшилж байсан багш, магистрын ажлын удирдагч нар нь өдгөө зэрэг дэв ахиж, томоохон албан тушаалтнууд болжээ. Тэд шавийнхаа илтгэл тавьсан хуралд нь ирж магистрт сурч байх цагийнх нь тэмцээн уралдаанд оролцож байсан үеийн зураг хөргөөс цаасан дээр хэвлэчихсэн очиж шавьдаа ихээхэн хүндэтгэл үзүүлжээ. Их ч сүрлэг, сайхан арга хэмжээ болж.
Захидал бичсэн түүх
Энэ бүхэн яаж эхэлсэн бол гэдэг сонирхол татна. Үйл явдал өнгөрсөн аравдугаар сард болжээ. Аравдугаар сард БНХАУ-ын их , дээд сургуульд хятад судлалаар сурч буй гадаад, дотоодын хэсэг залуу судлаач Ши Жинпин даргад захидал бичихээр санаа нийлжээ. Мэдээж, идэвх, оролцоо, сурлагын байдал зэргийг харгалзан үзээд тийнхүү шилж сонгогдсон залуус нэгдсэн хэрэг. Захидал бичихэд 51 орны 61 залуу судлаач оролцсон байна.
Залуу судлаачид ямар сэдвээр захидал бичих талаараа харилцан зөвшилцөж, өөр өөрийн санааг нэгтгээд нэг үндсэн захидал болгон БНХАУ-ын Боловсролын яаманд явуулж, аравдугаар сарын 13-ны үед өөрсдийн товч танилцуулга зэргийг хавсаргав. Суралцаж буй байдал, хятад хэл судлалаар юу хийж байгаа, цаашдын зорилго зэргээ судлаачид захидалдаа дурджээ.

Хүн бүр өөрсдийн хэн хэн гэдгээ нууцлалын хэмжээнд байлгаж энэ талаар нийтэд мэдээлсэнгүй. Сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 14-16-ны хооронд Бээжин хотноо Хятад хэлний олон улсын их хурал боллоо. Гурван жилийн өмнөөс ийм их хурал хуралдаг болжээ. Дэлхийн өнцөг булан бүрийн хятад судлаач нарыг оролцуулсан өргөн хүрээнд болдог үйл явдал гэдгээрээ олны анхаарал татдаг үйл явдал юм. Б.Цэрэнпунцаг анхны болоод удаах хуралд нь оролцож байв. Цараатай судлаач гэдгийг нь харуулсан хэрэг л дээ. Түүнээс биш, тэр бүр хүн ч төлөөлөгч хараахан болдоггүй нь мэдээж. Монголоос Б.Цэрэнпунцагийн төрөлх сургууль болох МУБИС-ийн багш нараас нь ч оролцжээ. Сая болсон хурал дээр Ши Жинпин дарга мөнөөх өөрт нь захидал илгээсэн залуу судлаачдад хариу захидал ирүүлснийг нийтэд уншиж сонордуулсан байна. Хятадын “Ардын өдрийн сонин” буюу “Риминь Ри Бао” дээр энэ талаар нийтлэгдэж дуулиан тарах нь тэр. Ши даргад тэр бүр хүн захидал бичдэггүй, хариу авна гэдэг бол бүр ховор үйл явдал байлгүй яах вэ. “Ардын өдрийн сонин” дээр хэр баргийн зүйлийг нийтэлдэггүй, хамгийн том сонин гэдгийг хэн бүхэн андахгүй мэднэ.
Б.Цэрэнпунцаг хэдийгээр захидал илгээсэн 61 судлаачийн нэгийн хувьд мөнөөх их хуралд уригдсан боловч Монголдоо түр ирэх болсон тул, мөн өмнөх их хурлуудад оролцож байсан учраас энэ удаад очиж амжаагүй ажээ. Ши Жинпин даргаас захидлын хариу ирнэ гэж ч төсөөлсөнгүй. Энэ талаар сонсоод нутгаасаа яаран буцаж очтол Нанкай сургуулийнхан нь БНХАУ-ын даргад захидал илгээж, хариу авч, их хуралд урилга хүлээн авсан хүний нэг гэдгээр нь тун ч хүндтэй угтжээ. Олны анхааралд өртөх нь тэр. Хэвлэлийнхэн цуглаж, мэдээ, мэдээлэл бэлтгэж бөөн л юм болж. Сая арванхоёрдугаар сарын 2-нд Ши даргаас захидал хүлээн авсныг нь тохиолдуулж Б.Цэрэнпунцагт зориулж сургуулиас нь тусгайлан арга хэмжээ зохион байгуулж, Нан Кай их сургуулийн дэд захирал, томоохон академичид, намын хорооныхон гээд дээдчүүд биеэр ирж, хурал, ярилцлага зохион байгуулжээ. Захидал илгээж, хариу хүлээн авсан хүн гэдгээрээ Б.Цэрэнпунцаг гол илтгэл тавьж, сургуулийнхаа дэд захирал тэргүүлэх эрдэмтнээс Ши даргын зургийг дурсгал болгон гардаж авчээ.

Анхлан Бээжингийн их сургуулиас Ши даргад захидал бичих үйл ажиллагаанд долоо, найман оюутан оролцсон тухай мэдээлэл гарсныг сургуулийнхан нь олж үзжээ. “Ийм үйл явдал болжээ, манай Нанкай их сургуулиас үүнд оролцсон хүн байна уу” гэж сургууль дээр сураг тавихад Б.Цэрэнпунцаг “Би оролцсон” гэчхээд сүртэй зүйл ч бодсонгүй. “Түүнийг чинь яаж нотлох вэ” гэхэд гарын үсэг зурж явуулсан захидлынхаа хувилбарыг үзүүлжээ. Тэр даруйд Б.Цэрэнпунцаг цааш нь лавлахаар шийдэж, “Ардын өдрийн сонин дээр гарсан 51 орны 61 судлаачийн нэг нь би мөн үү” гэж мэйлээр лавлахад “Тийм, мөн” гэсэн хариу авав. Тэр хариуг үзээд тэдний сургуулийнхан хөдлөөд эхэлсэн нь тэр.
Хятадын хэвлэлээр гарсан тэр олон мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгээс нэгийг товч сонирхуулъя. “Дэлхийн болон Хятадын соёлыг холбон өрнүүлэх элч болъё” гэсэн гарчигтай 2025 оны арваннэгдүгээр сарын 29-ний 20:23 цагт Тяньжиний Радио, Телевизийн сувгаар гарсан мэдээнд “Нанкай их сургууль “Шинэ Хятад судлалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 16 улсаас ирсэн 33 шилдэг залуу ханз судлаачдыг бэлтгээд байна. Тэдний нэг нь одоо Нанкайд докторын зэрэг хамгаалж буй Монгол Улсын оюутан Б.Цэрэнпунцаг юм.

Сүүлийн үед Монгол Улсаас ирсэн докторын зэрэгт суралцагч Б.Цэрэнпунцаг төгсөлтийн диссертацидаа ид төвлөрөн ажиллаж байна. Тэрбээр судалгааныхаа сэдвийг “Хятадын уран зохиолын Монгол дахь түгээлт ба хүлээн авалт” хэмээн сонгожээ. Б.Цэрэнпунцаг 2013 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг хятад хэлний мэргэжлээр төгссөн. Тухайн үед БНХАУ дэлхий нийтээс Хятад болон гадаадын хэл соёлыг өндөр түвшинд эзэмшсэн залуу судлаачдыг бэлтгэх зорилготой “Шинэ Ханз судлалын хөтөлбөр”-ийг эхлүүлээд байсан бөгөөд тэрбээр сурлагын дүн, амжилтаараа шалгарч, Нанкай их сургуульд Хятад хэлний олон улсын боловсролын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалан суралцах боломжтой болсон. Магистрын дараа Улаанбаатартаа буцаж очоод Хятад хэлний сургалтын төв байгуулж, 2022 онд дахин Нанкайд ирж докторын суурь судалгаагаа эхлүүлжээ.
Докторын зэрэг хамгаалсны дараа тэрбээр эх орондоо буцаж, Хятадын уран зохиолын бүтээлүүдийг орчуулан түгээх, системтэй судалгаа-ярианы чиглэлээр мэргэшин ажиллахаар төлөвлөж байна. “Шинэ Ханз судлалын хөтөлбөр”-ийн гол хэрэгжүүлэгч сургуулиудын нэг болох Нанкай их сургууль 2013 оноос хойш нийт 16 улсаас ирсэн 33 шилдэг залуу ханз судлаачдыг амжилттай бэлтгээд байна” хэмээжээ.
Нанкай их сургуулийн бахархал болов
Нанкай гэдэг сургуулийн нэрийг сонсоход л Тяньжин хотын нэгэн нэрийн хуудас болдог билээ. Нанкай их сургууль нь 1919 онд анх байгуулагдсан бөгөөд боловсрол, үндэсний сэргэлтийн үзэл баримтлалыг үүсгэн байгуулж байсан Yan Xiu, Zhang Bojun нар үүсгэжээ. Шинэ Хятад улсыг 1949 онд үүсгэн байгуулсан цагаас шинжлэх ухааны бүх салбарт голлон анхаардаг үндэсний гол сургууль болов.
Өдгөө мэргэжлийн 24 салбартай ажиллаж буй бөгөөд түүх, философи, эдийн засаг, удирдлага, хууль, шинжлэх ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, урлаг зэрэг салбар хамаардаг. Тус сургууль шинэ зууны эдийн засаг, нийгмийн хөгжил, авьяас чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тогтолцоог бий болгож, бакалаврын 80 гаруй, магистрын 30 орчим, докторын мөн төдий тооны мэргэжлээр сургалт явуулдаг ажээ. Нанкай Их Сургууль нь БНХАУ-ын шилдэг 30 сургуулийн тэргүүлэх 16 их сургуулийн нэгд бичигддэг болохыг дээр өгүүлсэн. Бизнесийн сургууль нь гэхэд Хятаддаа нэгд орох жишээтэй. Сургуулийн хувьд бүрэн тохижилттой том хотхонтой. Гадаад оюутан ихтэй. Монголоос одоогийн байдлаар хэлний бэлтгэл болон бакалаврт арав орчим, магистрт нэг, докторт Б.Цэрэнпунцаг дээр энэ жил бас нэг судлаач нэмэгдэж хоёулаа болжээ.

Шинэ Хятад улс 1949 онд байгуулагдахад анхны Ерөнхий сайд Жоу Энь Лайг төгсгөсөн сургууль гэдгээрээ ихэд зартай. Тэр сургуулийн залуу судлаач монгол докторант Б.Цэрэнпунцаг тийнхүү Ши даргад захидал илгээж, хариу хүлээн авсан гэдэг нь мөнөөх сургуулийн бас нэгэн том бахархал болжээ. Ингэж залуу монгол судлаач Б.Цэрэнпунцаг Тяньжин хот, Нанкай их сургуульдаа шуугиулж байна.
Галшарын хүү
Б.Цэрэнпунцаг Хэнтийн Галшард төрж өссөн, таван хүүхэдтэй айлын дунд хүү. Анх Хэнтийн Бор-Өндөрт ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд МУБИС-д суралцаж, хятад хэлний багшийн мэргэжил эзэмшиж бакалавр болсон байна. Төгссөн жилээ Нанкай их сургуульд сурахаар очиж 2013-2015 онд энэ сургуульдаа магистр хамгаалав. 2022 онд ковидын дараа мөнөөх сургуульдаа эргэж ирээд өдгөө дөрөв дэх жилдээ суралцаж байгаа юм. Ирэх жил Дэлхийн уран зохиол судлал мэргэжлээр докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байна. Түүний суралцаж буй “Шинэ Хятад судлал” хөтөлбөр нь Хятадын Боловсролын яам, Күнзийн институтээс хамтарсан зөвхөн докторуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Хятадын шилдэг 16 их сургуульд доктор хамгаалахаар сурч буй судлаачдад тус тэтгэлгийг өгдөг аж. Ковидын үед гэхэд нэг сургуулиас нэгээс хоёр докторант л тус тэтгэлгийг авч байв. Тэтгэлэг эхэлсэн цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс 1000 орчим судлаач түүнд хамрагджээ. Хоёр чиглэлээр үүнд хамрагдах боломжтой юм. Нэгд, Хятадад сурч байгаа докторант. Хоёрт, гадаадад хятад хэл судлалаар сурч буй докторантууд Хятадын их сургуультай богино хугацааны хөтөлбөрт хамрагдаж судалгаа хийх боломжтой ажээ. Өмнө нь Б.Цэрэнпунцаг Нанкай их сургуульд магистрт сурч байхдаа идэвхтэй зүтгэлтэй, тэмцээн, уралдаанд тасралтгүй оролцдог байсан бөгөөд төгсөхдөө Тяньжин хотын шилдэг оюутан болж МОХ-ны дээд шагнал хүртэж байлаа.
Магистрт сурч байхдаа оюутны эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээнд тогтмол оролцож, тэргүүн байр эзэлдэг, хэлний түвшин тогтоох шалгалтад ч дээгүүр давхидаг байсныг дурдах учиртай. Бүр бакалаврт сурч байхдаа гуравдугаар дамжаандаа МУБИС-ийн гадаад хэлний салбарын шилдэг оюутан болоод байв. Хавар нь МУБИС-иа дүүргээд л намар нь Нанкай их сургуулийнхаа магистрт тэнцэж байсан түүхтэй. Ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн нэгэн залуу судлаачийн тухай дурдахад ийм буюу.


Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв
“Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
Төв аймгийн Лүн сумын ЭМТ-ийн эмч, сувилагчид бие нь хүнд байгаа иргэнд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг аварчээ
“Хүүхэд юм чинь” гэж хууль зөрчсөөр байх уу, ажил олгогчид оо!

Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ
Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстойг нотлон тогтоож чадвал сонсголын үр дүн гарна
Маргааш "3улын-25" тохионо
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Улаанбаатарт өдөртөө -15 градус хүйтэн
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Байр суурь: Өнөөдрийн сонсголын "гэрчүүд" юуг онцлон өгүүлэв
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Таван сарын өмнө таазанд тулсан мөнгөтэй гэсэн Б.Жавхлан өнөөдөр данс улайснаа ярих эрхгүй
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож танхайрсан охидыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
Согтуурсан үедээ дахин машин барьсан бол 3 жил хорих ял онооно
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
Байр суурь: Хамгийн олон удаа томилолтоор явсан гэх тэд тайлбар хийлээ
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Булган аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
Н.Энхбаяр: 2009 оны сонгууль хуйвалдааны шинжтэй болж Монгол Улсад ашиггүй гэрээг хийсэн
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү
Ирэх онд 189 мянган хүүхдэд сүү өгөхөөр 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ
Эдийн засгаа аврах "гурван сайд"-ын мэдэгдэлтэй танилц
Д.Батбаяр: Асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх хэрэгтэй
Солонгост хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуусыг баривчилжээ
Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна
Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 148кг өргөж алтан медалийн болзолоо хангалаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.