
Монгол хөгжиж, дэвшиж байна уу? Аль эсвэл ухарч, уруудаж байна уу?
Улаанбаатарын хувьд: суурь багатай, муутай шон шиг өндөр барилгууд, хад асган дундах зөрөг зам шиг нарийхан гудамжнууд, бүх хөдөлгөөний (машин, хүмүүсийн) түгжрэл, хөрс шороо, ус агаарын бохирдол, ямар ч төлөвлөлтгүй хотжилт, суурьшил, олон мянган хүний амь насыг хохироож, тахир дутуу болгож, өнчрөл хагацлыг үүдэж, олон айл өрхийн амьдралыг сүйтгэсэн буруу талдаа жолоотой, хуучин машинууд (актлагдсан, хэврэгшчихсэн) – энэ хөгжил, дэвшил мөн үү?... Зарим хүн мөн гэж, зарим нь ярвайж толгой сэгсэрч байна.
Боловсролын яамны хувьд: Хүүхдүүд цэцэрлэгээр, сурагчид сургуулиар, сургуулиуд багшаар гачигдаж, багш нар нь ядууралд автлаа. Их, дээд сургуулиудын чанар хуучны техникумуудын түвшинд хүртлээ доройтлоо.
Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй байх ёстой сэхээтний давхраа (дотоодын, гадаадын) хавтас, диплом барьсан, хулхи тал нь давамгайлсан бакалаврууд, магиструудаас бүрдэх болов.
Сургалтын төлбөр, авлига мэтэд зарцуулсан мөнгөний хэмжээ өссөөр байгаа хэдий ч залуусын мэдлэг, чадвар өсөх биш буурсаар байна. Ном, сонин, сэтгүүл гэх мэтийн илүү их үнэн мэдлэг, илүү их зөв мэдээлэл агуулдаг зүйлсээс, бүтээлч уншлага, оюуны хөдөлмөрөөс хүүхэд, залуус улам л их холдсоор, гар утас маажихад л улам их цаг зарцуулах болов. Ултай, үндэстэй, хичээнгүйлэн суралцах, ёстой л “сур, сур, бас дахин сур!” гэх уриаг мөрдлөгө болгох ухамсар, хүмүүжил алга болчихлоо...
Эрүүлийг хамгаалах яамны хувьд: хүмүүнлэг, энэрэнгүй, буяны гэгддэг энэ салбар бараг л эсрэг дүрдээ хувилаад байна. Үйл ажиллагаа нь бүх төрөл зүйлээрээ зөвхөн л ашгийн төлөө болчихлоо. Очер дугаар нь ч урт, үзлэгийн үнэ нь ч өндөр, хөөсөрсөн үнэтэй эм, бэлдмэлийн 30 шахам хувь нь хулхи, чанаргүй, эмч нарын ааш авир нь ч ширүүн, хүйтэн, ажилбар нэг бүрийн нь үнэ өссөөр, аппарат хэрэгсэл нь ихэнхдээ моралийн элэгдэл, эвдрэлтэй, эмч, сувилагчид нь ядууралд автсаар, хөдөлмөрийн нөхцөл ба ачаалал нь сайжрах биш хүндэрсээр...
Улстөрийн намуудын хувьд зөвхөн л тоо нь өссөөр, чанар нь хулгайчид, авлигачдын бүлэг, сүлжээ болтлоо уруудлаа, доройтлоо. Хатуу гишүүнчлэл нь хагарах, дайсагнах, хуйвалдах, саналаа худалдах, хор найруулах, урвах, улстөрийн янхандалт газар авах нөхцөлийг хот, хөдөөгүй, ил, далд цэцэглүүлчихлээ.
Төрийн төв байгууллагууд, албадын хувьд гааль, цагдаа, шүүх, татварын алба, хот, аймаг, сум хороондын захиргаанд иргэд итгэхээ, хүндлэхээ (өнөөдрийн жишиг, үнэлгээ цаашид лавширвал) бараг л 70-80 хувиар болихнээ.
Итгэл, сэтгэлрүү нь мөстэй ус асгасан мэт хэрэг, зөрчил, хулгай, луйвар, авлига хаана л бол хаана гарсаар тоо, хэмжээгээ ч алдлаа, бүртгэл ба тайлан ч үгүй боллоо. Хэрэг хуучрах, мартагдах, хүчингүй болох, нэг нь нөгөөгөөрөө булагдаж дарагдах процесс “Гиннесийн номонд ортлоо” өргөслөө, газар авлаа.
Хүний эрх, эрх чөлөө Монголд маань дарамтлуулах үүрэг, авлига өгөх үүрэг, луйвардуулах үүрэг, ядуурах, мөлжүүлэх үүрэг, өндөр хүү төлөх үүрэг, мөнгөний ханш уналтыг тэвчих үүрэг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд итгэсээр ядуурах, өлсөх, өвдөх, үхэх үүрэг шахуу болчихоод байна. Иргэдийн эрх, эрх чөлөө эсрэг дүрдээ хувилж хасах тэмдэгтэй, сөрөг утгатай боллоо.
Бусад бүх салбарын хувьд: байдал, нөхцөл нь, чадвар нь дээрдэх юмгүй, бүр дээр дооргүй л уналаа, доройтлоо, ялзарлаа, засрах, өөдлөх шинж 35 жилийн туршид ер алга хэвээрээ.Улс орныхоо хэмжээнд ахадсан энэ олон яам дунд сайнаар үнэлэгдэх нь ер байсангүй. Өмч хувьчлал нь аж үйлдвэрлэлийг устгаж, ажлын байрыг үгүйсгэв. Мөн хөдөө аж ахуйн дэвшилттэй бүтцүүдийг ч устгажээ. Мал аж ахуйг элдэв эрсдэлээс хамгаалах материал- техникийн баазгүй болгов. Бэлчээрийн усжуулалт хомсдолд оржээ. Ашиг шим багатай малын тооны хойноос хөөцөлдөхийг ХАА-н Яам урамшуулж эхлэв. Сайн малчдын тоо цөөрч гавъяат уяачдын тоо өсөв. Уралдах морьд нь л сайн чанарын тэжээл идэж, унага даага нь турж, чононд идүүлж, салхинд уруудаж, цасанд шигдэж үхэх нь ердийн үзэгдэл болжээ. Мал аж ахуй ажиллах хүчгүй болж эзэнгүйдэв.
Монгол хүн, Монголын иргэд бидний хувьд: иргэдийн мэдлэг, боловсрол ч доройтлоо, ёс суртахуун ч уруудлаа. Улстөрчид маань нийгэм дэх мөлжигч (паразит) давхраа боллоо. Иргэд маань хот, хөдөөгүй л тойроод нэгийгээ, бусдыгаа луйвардаж сурлаа, бүр гаршлаа. Хүн амын дунд хулхи эрдэмтэд, хуурамч дипломтонгууд, Баруунд сургууль төгссөн гэх цаасан малгайтангууд, тэнд тархи толгойгоо угаалгасан дүр эсгэсэн ардчилагчид цөөдөхөөргүй тоотой байх болов. Нөлөө, хорлол нь ч хэргээ хийсээр байна. Хэр чадвараа мэддэг, зөв үнэлдэг, ажил хэрэгч, шударга сэхээтний тоо ч цөөрсөөр. Хятад мэтийн аливаад ухаалаг, зөв ханддаг оронд уураг тархины хөгжил сайтай хүүхдүүд өсөж байгаа бол Монгол маань гар утасны хавсрага шахам болсон (уураг тархины хөгжил сул) хүүхдүүд өсөж байна.
Энэнийг багш нар ч, эцэг эхчүүд ч ойлгохгүй байна. Улс орон маань эдийн засгийн тусгаар тогтнолоо алдлаа. Үйлдвэрлэгч байснаа хэрэглэгч болж хувирлаа. “Сул дорой төр засаг улс орноо, ард түмнээ хорлодог” гэх үг үнэн ажээ.
Нийгмийн амьдралын бараг бүх тал буруу замаар орж, хохирол үзлээ. Өнгөрсөнд гарсан бүх алдааг засаж чадах хүн, хүч хэзээ, хаанаас гарч ирэх байна аа? Ийм эрэлд гарах, энэ учрыг ойлгох цаг болчихжээ, монголчуудаа! 35 жилийн дотор (1990-2025 он) чухам юу болоод өнгөрөв өө? Төрд маань, бас хүмүүст маань баялгийн хараал хамгийн хүнд хэлбэрээрээ тусчихаа юу? “Улс эх оронд чинь зөв, шударга улстөрчид байхгүй л бол хичнээн их баялаг байгаад ч ард түмэн жаргадаггүй” гэх үг бас буй. Энэ үг мөн л үнэн ажээ. Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, амьдралын түвшинг дээшлүүлэх нь төр, засгийн үндсэн үүрэг билээ. Энэ үүргээ орхих, мартах эрх ардчилсан төр, засагт бүү хэл хаант төр засагт ч байгаагүй юм. Энэнийг түүх гэрчилдэг. Гэтэл Монголд маань залуус мөнгө хөөгөөд цагаачид болсоор, автын аваараар, угаартаж, агаар болон хөрсний бохирдлоос шалтгаалж олон мянган хүний амь хохирсоор байна. Хүн амын маань хагасаас илүү нь ядууралд автлаа. Нийт иргэдийн, тэр дундаас эрэгтэйчүүдийн боловсролын түвшин ихэд доройтлоо.
Хорт хавдраар, зүрх судасны өвчнөөр нас барагсдын хувь хэмжээ Монголд маань дэлхийн хэмжээнд хамгийн өндөр болчихлоо. Энэ байдлыг аль болох богино хугацаанд засах, ядаж л дэлхийн дунджид ойртуулж бууруулахын төлөө төр, засаг дээд хэмжээний идэвх, санаачилгатай ажиллах ёстой.
Эсрэг тохиолдолд төр, засгийг хэдэн ч удаа болов огцруулах нь зүй ёсны хэрэг мөн болно. Ард түмнээ гэх сэтгэл, санаачилгагүй төр, засгийг удаан байлгаж яах юм бэ? Тийм төр, засагт сохор зоосны ч үнэ байхгүй. Өнөөдөр гэхэд Монголд маань төр, засаг нь ч хөл, толгойгүй, эрх барьж байгаа нам нь ч хөл, толгой нь тодорхойгүй болчихлоо шүү дээ. Улстөрийн нам төлөвших, дотоод ардчилал нь шаардлагын түвшинд байх, мөрийн хөтөлбөрөө ягштал сахих, биелүүлэх, улстөрчид нь ёс зүйтэй, хариуцлага, сахилгатай байх болзол, чанар яагаад ч юм Монголд маань буй болохгүй байна. Сайхан уламжлал, түүхтэй, гойд гаргууд эх орончидтой, парламент нь онцгой чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирсэн намуудтай улс орон тив бүхэнд л байгаа шүү дээ!
Судлаач, профессор Д.Чулуунжав
www.SONIN.mn


Популистууддаа л “…Баяртай” гэе!
Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?
Б.Одсүрэнгийн Хотын даргын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?

Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа
Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт багтаан олгоно
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно
Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр
ФОТО: Монгол улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан их эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц
Төв талбайн асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгана
ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд
НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.