
"Эрэл" группын үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн сэтгүүлч С. Будрагчаагийн 2025 оны 12-р сарын 11-ний өдөр цахим орчинд нийтэлсэн “Нууц материалууд: Enslaver (Боолчлогч)” нэртэй видео бичлэг, түүнтэй холбоотой удаа дараагийн гүтгэлгийн шинжтэй нийтлэлд холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд: "Юуны өмнө тухайн бичлэгт гарч буй мэдээллийн агуулга, оролцогчдын өгч буй тайлбар нь үнэнээс илт гуйвуулсан, олон жилийн өмнө болсон үйл явдлыг хэт нэг талыг өнгөцөөс зохиомжилж харуулсан байгааг хариуцлагатайгаар мэдэгдье. Тухайн үед манай гэр бүлийн үйлчлэгчээр 3 жил ажиллаж байсан Филиппин улсын иргэн сургуульд суралцах болсон шалтгаанаар ажлаас гарч нутаг буцах хүсэлтээ өгч, өөрийн оронд ажиллуулахаар бидэнд танилцуулагч Террил Аттенза санал болгож танилцуулсан.
Тэр үед талийгаач Монгол Улсад, өөр гэр бүлд ажиллаж байсан боловч манайд ажиллахыг зөвшөөрсөн. Бичлэгт дурдсанаар бид талийгаачийг аль нэг газраас хүчээр авч ирж, үнэ хөлсгүй ажиллуулсан, боолчлогдсон гэсэн нь худал мэдээлэл байна.
2011 оны 7 сараөс хойш ажилласан 5 сарын хугацаанд бид талийгаачийг хорьж, гар утас, эд зүйлийг хурааж, дарамт, шахалт үзүүлсэн зүйл огт байгаагүй. Тэрээр Улаанбаатар хотод ажиллах явцдаа чөлөөтэй орж гарч, сүмд очиж, танил, найз нөхөдтэй болсон байсан. Түүнчлэн талийгаачийг манай гэр бүлийн хэн нэгэн гишүүн зодож дарамталж, хөнөөсөн гэх тайлбар огт үндэслэлгүй.
Бичлэгт дурдагдаад буй Э.Жаргалан нь талийгаачийг ажиллаж байх хугацаанд хилийн чанадад ажиллаж амьдарч байсан ба түүнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй.
Ажиллаж эхэлснээс хойш 5 сарын дараа буюу 2011 оны 11-р сарын 20-ны өдөр талийгаачийн бие муудсан тул, яаралтай түргэн тусламж дуудсан. Улмаар Монгол Улсын цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллага шалгаж “зүрхний булчингийн эмгэгийн улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан” болохыг тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад биднээс зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд бусдаар ямар ч мэдээлэл авах, оролцох эрхгүй байсан.
Бичлэгт гарч үзүүлээд байгаа зураг, баримтууд бидэнд байдаггүй, эдгээрийг бид олж авах боломжгүй, харин мэдээлэл гаргаж байгаа хүмүүс эдгээр баримт бичгийг хаанаас олж авсныг бид мэдэхгүй.
14 жилийн өмнө болсон үйл явдлыг тухайн үед хууль хяналтын байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байхад өнөө үед үүнийг ямар зорилгоор гэдгийг нь мэдэгдэхгүй дахин сөхөж, олон нийтийг төөрөгдүүлэн худал мэдээлэл тарааж, талийгаачийн гэр бүлд болон манай гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны дарамт учруулж байгаа нь харамсалтай байна. Энэ нь зөвхөн манай гэр бүлийн эсрэг төдийгүй тухайн үед асуудлыг шалган шийдвэрлэсэн цагдаа, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллага болон тэдгээрийн ажилтнуудын эсрэг явуулж буй гүтгэлгийн чанартай үйл ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй. Бид хуулиар дамжуулан уг асуудлыг өдөөн гаргаж буй хүмүүсийг холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах болно.
Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭР БҮЛ" гэсэн байна.



Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
12 настай Б.Мишээл ой тогтоолтын дэлхийн аварга болж, дэлхийн хоёр рекорд тогтоож Олон улсын мастер цол хүртлээ
Танилц: Сурагчдын амралтаараа унших номын жагсаалт
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтын санхүүжилт нь тусдаа гэдгээ мэдэгдэв
Ээжийнхээ Монголд орж ирсэн нөхцөл байдал, Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна
Танилц: 21 Элчин сайдын нэрийг өргөн мэдүүлжээ
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна
Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн гүтгэгчдийг шүүхэд өгнө гэв
Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг нь сайтар шалгахыг анхааруулж байна
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй
Улаанбаатарт -9 хэм хүйтэн байна
Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ
Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ
С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Хууль: 2026 оны нэгдүгээр сараас "иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ"
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв
Танилц: Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй болгох 18 компани
Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгөх нь нэмэгдэж, түүхэн нэр өгөх нь багасжээ
Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ
Сэрэмжлүүлэг: Гал түймрээс 30 хүнийг эсэн мэнд гаргажээ
“Холын цагаан манан” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно
Баялгийн хараал тусчихав уу?, эсвээс ер оршин байж чадах нүүр царай маань энэ үү?
Б.Энхбаяр: Албажаагүй шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарласанд хариуцлага яригдана
Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг нэгдүгээр сарын 31 хүртэл сунгачихсан байгаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.