2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна

8 цаг 30 минутын өмнө

2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна

Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.

Үүнээс ирэх онд 341 төсөл, арга хэмжээний 26,982 нэгж талбарын 4344.05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр болсон байна.

Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд Дамбадаржаа, Таван буудал, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз, Шархад, Эрдэнэтолгой орчимд газар чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж буй. Тус ажлын хүрээнд энэ онд 3,933 нэгж талбар чөлөөлжээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1,021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2,332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлж, газар чөлөөлөлт үргэлжилж байгаа аж.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.