12 настай Б.Мишээл ой тогтоолтын дэлхийн аварга болж, дэлхийн хоёр рекорд тогтоож Олон улсын мастер цол хүртлээ

4 цаг 27 минутын өмнө

12 настай Б.Мишээл ой тогтоолтын дэлхийн аварга болж, дэлхийн хоёр рекорд тогтоож Олон улсын мастер цол хүртлээ

 

Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнам улсын Хо Ши Мин хотод зохион байгуулагдлаа.

15 улсын 169 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж нийлбэр 4,213 оноогоор Б.Мишээл бага насны дэлхийн аварга болж, олон улсын хэмжээний мастер цолын болзол хангалаа.

Тэрбээр тус тэмцээнд 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд алтан медаль авсан хоёр төрөлдөө дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон байна. Тодруулбал:

  • Names & Faces төрөлд дэлхийн рекорд,
  • Spoken Numbers төрөлд дэлхийн рекорд тогтоож, дэлхийн ой тогтоолтын спортын түүхэнд нэрээ үлдээлээ.

Б.Мишээл ийнхүү өндөр амжилт үзүүлснээр Олон улсын мастер (International Master of Memory) цолын албан ёсны болзлыг хангаж, бага насандаа энэхүү болзлыг хангаж чадсан цөөн тамирчдын нэг боллоо.

Түүний энэхүү амжилт нь 2 жилийн турш өдөр бүр тууштай бэлтгэл хийсэн хөдөлмөр, мөн шигшээ багийн дасгалжуулагч Баасандорж, шигшээ багийн дасгалжуулагч Сэнгэсамдан, Megamind Club, Монголын оюун ухааны академи, гэр бүл, багш сурган хүмүүжүүлэгчид, хамт олон, дэмжигчдийн хамтын хүч, итгэлийн үр дүн юм.

Ийнхүү Монгол Улсын нэрийг дэлхийн оюун ухааны спортын тавцанд алтан үсгээр бичүүлсэн Батзоригийн Мишээл амжилт нь Монголын ой тогтоолтын спортын түүхэнд онцгой үйл явдал болж байна,

Бага насны ангилалд өрсөлдөж буй үедээ олон улсын хэмжээний мастер цол хүртсэн зургаан тамирчин бий. Тухайлбал Н.Намуундарь, Б.Ариунбилэг, Т.Үжин, Б.Жамбалбаярням, Д.Хүслэн, Э.Үүрийнцолмон, Б.Сэлэнгэмөрөн нар юм.

Б.Мишээл нь "Дуут цифр" төрөлд 140 цифр алдаагүй сонсож, "Нэр, зүс царай" төрөлд 100 хүний нэрийг тогтоосон амжилтаар бага насны дэлхийн рекорд шинэчлэн зорилгоо биелүүллээ.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.