Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ

4 цаг 17 минутын өмнө

Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилсон.

Тэгвэл түүний оронд дэд даргаар Э.Золбоог томилжээ. Э.Золбоо нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Шадар сайд асан, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү юм. 

Э.Золбоо нь өнөөдөр УЕП-ын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж байна. 

Харин түүний аав Ө.Энхтүвшинг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаас эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгч өчигдөр /2025.12.15/ УИХ-д хүргүүлсэн билээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.