
Б.ГАРЬД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө “...Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөдөг.
Ерөөс, шүүгч хүн хуулийн хүрээнд, хэн нэгний нөлөөгүйгээр, өөрийн итгэл үнэмшлээр аливаа хэрэгт шийдвэр гаргана. Энэ бол шүүхийн хараат бус байдал бөгөөд шүүхэд итгэх итгэлийн амин сүнс нь гэдэг. Харин тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ өөрийнхөө хувийн эрх ашгаар хандвал тэр нь шүүгчийн үйлдсэн гэмт хэрэг болно.
Сүүлийн жилүүдэд “...Шүүхэд итгэх итгэл үгүй боллоо”, “...Шүүхийн нэр хүнд унаж байна” гэж их яригдах болсон. Гэтэл шүүхийн бусдын итгэлийг олох байдал, нэр хүндээ өндөрт өргөж явахын эсрэг шүүгчид өөрсдөө “ажилладаг” болох нь олон жишээ баримтаас харагддаг. Гэхдээ хэн нэг шүүгчид гомдсон, шүүгчээс болж хохирсон иргэд шүүхэд хандахаас аль болох зайлсхийдэг байна. Учир нь “...Шүүх шүүгчээ хамгаална” гэж үздэг байгаа юм. Тиймээс Шүүхийн сахилгын хороонд хандах нь ихэсжээ. Тодруулбал, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хууль 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоосон байдаг. Шүүхийн сахилгын хороо нь үйл ажиллагаагаа хуралдаан хэлбэрээр явуулдаг. Хуралдаанаас захирамж, тогтоол, магадлал гаргадаг. Цаашилбал, шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ. Гэвч, Шүүхийн сахилгын хороо нь нэг талаар шүүгчийг Эрүүгийн хуулиар асуудлаа шийдвэрлүүлэхийн өмнөх “шат” гэхэд болно.
Өөрөөр хэлбэл, олон нийтэд тэр бүр мэдээлдэггүй болохоос биш Шүүхийн сахилгын хорооны шийдвэрээр шүүгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дарагдаж өнгөрдөг байх магадлалтай. Гэхдээ л Шүүхийн сахилгын хороо тэдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ганц найддаг газар нь болжээ.
Эдгээрийг нуршихын учир нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадартай холбоотой асуудлууд Шүүхийн сахилгын хороонд хүргэгдэж, тус хороогоор шүүлгэхээр болоод байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2017 оноос Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж эхэлжээ. Түүнээс өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт, цагийн багшаар ажиллаж байжээ. Үндсэндээ, Л.Галбадар нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман жил ажиллаж байгаа юм байна.
Харин энэ хугацаанд, ялангуяа сүүлийн жилүүдэд өөрт хуваарилагдсан хэргийн оролцогчдод ямар нэг байдлаар “ойлголт” өгч, шүүгчийн тангараг зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг үүнд өртсөн нэр бүхий иргэд цуглуулж эхэлсэн байна. Тэд “...Шүүгч Л.Галбадар нь өөр дээрээ очсон хэргийн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьдог. Өмгөөлөгчийг сонгож өгдөг. Тэгж байгаад тангаргийнхаа эсрэг үйлдэл хийдэг” гэсэн юм. Тэд мөн “...Удахгүй олон тооны баримт бүхий мэдээллийг Шүүхийн сахилгын хороонд гаргаж, хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэнэ. Одоогоор бидэнтэй адилхан байдалд орсон хүмүүсийг эрж олоод баримт нотолгоог бүрдүүлж байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)



ТӨК-д томилсон 128 менежерийг чөлөөлж, 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ
Танилц: Дэд сайдад яригдаж буй эрхэмүүдийн нэрс тодорчээ
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, ДЭД САЙД нарыг томилно
ХУУЛЬ: 2026 онд нэмэгдэх цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй танилц
Бүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ
Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга
Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна
Сонгинохайрхан дүүрэгт байрлах хүнсний дэлгүүр шатаж байсныг унтраажээ
Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
12 настай Б.Мишээл ой тогтоолтын дэлхийн аварга болж, дэлхийн хоёр рекорд тогтоож Олон улсын мастер цол хүртлээ
Танилц: Сурагчдын амралтаараа унших номын жагсаалт
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтын санхүүжилт нь тусдаа гэдгээ мэдэгдэв
Ээжийнхээ Монголд орж ирсэн нөхцөл байдал, Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна
Танилц: 21 Элчин сайдын нэрийг өргөн мэдүүлжээ
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна
Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн гүтгэгчдийг шүүхэд өгнө гэв
Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг нь сайтар шалгахыг анхааруулж байна
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй
Улаанбаатарт -9 хэм хүйтэн байна
Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ
Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ
С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Хууль: 2026 оны нэгдүгээр сараас "иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ"
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.