
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээлээ. Тодруулбал, Б.Цэрэндорж, Н.Болормаа нар нь “Залилах” гэмт хэрэгт, Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь “Залилах” болон “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдсон.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2248 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох “...газар эзэмших эрхийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан болон гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан” гэх хэргүүдийг, шүүгдэгч Д.Батбаярын шүүгдэгч Н.Болормаатай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Болормаа болон шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарыг бүлэглэн “бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Болормааг 10.000.000 төгрөгийн, Б.Цэрэндоржийг 40.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Д.Батбаяр, Б.Цэрэндорж нараас нийт 12,992,180,000 /арван хоёр тэрбум есөн зуун ерэн хоёр сая нэг зуун наян мянга/ төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 6,496,090,000 /зургаан тэрбум дөрвөн зуун ерэн зургаан сая ерэн мянга/ төгрөгийг гаргуулан “Евроази интернейшнл инвестмент холдингс групп лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч Д.Батбаяр болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг бүлэглэн “бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан” гэх хэргүүдийг болон шүүгдэгч Д.Батбаярын шүүгдэгч Н.Болормаатай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөн шүүгдэгч Н.Болормаа болон шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарыг бүлэглэн “бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын энэ хэсгүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарт хөөн хэлэлцэх хугацааг ялгаатай байдлаар хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Цэрэндоржийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд, Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ нарын “шүүгдэгч Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хохиролтой холбоотой гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ
Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв
Б.Энхбаяр: Амарбаясгалан 20 сая долларын зарцуулалттай холбоотой асуудлаараа гурван байгууллагад шалгагдаж буй
Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг нь сайтар шалгахыг анхааруулж байна

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8.2 хувиар өсчээ
ТӨК-д томилсон 128 менежерийг чөлөөлж, 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ
Танилц: Дэд сайдад яригдаж буй эрхэмүүдийн нэрс тодорчээ
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, ДЭД САЙД нарыг томилно
ХУУЛЬ: 2026 онд нэмэгдэх цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй танилц
Бүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ
Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга
Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна
Сонгинохайрхан дүүрэгт байрлах хүнсний дэлгүүр шатаж байсныг унтраажээ
Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
12 настай Б.Мишээл ой тогтоолтын дэлхийн аварга болж, дэлхийн хоёр рекорд тогтоож Олон улсын мастер цол хүртлээ
Танилц: Сурагчдын амралтаараа унших номын жагсаалт
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтын санхүүжилт нь тусдаа гэдгээ мэдэгдэв
Ээжийнхээ Монголд орж ирсэн нөхцөл байдал, Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна
Танилц: 21 Элчин сайдын нэрийг өргөн мэдүүлжээ
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна
Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн гүтгэгчдийг шүүхэд өгнө гэв
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй
Улаанбаатарт -9 хэм хүйтэн байна
Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ
Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ
С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.