Б.Энхбаяр: Амарбаясгалан 20 сая долларын зарцуулалттай холбоотой асуудлаараа гурван байгууллагад шалгагдаж буй

2 цаг 28 минутын өмнө

Б.Энхбаяр: Амарбаясгалан 20 сая долларын зарцуулалттай холбоотой асуудлаараа гурван байгууллагад шалгагдаж буй

Өнгөрөгч арадвдугаар сард УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар яллагдагчаар татсан талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг.

Тэгвэл уг хэргийн үйл явцын талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Д.Амарбаясгаланг яллагдагчаар татаж, прокурорын хяналт дор АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудлаар прокурын байгууллага мэдээлэл хийнэ.  Миний бие сарын өмнө энэ индер дээрээс тухайн шалгагдаж байгаа хэргийн хавтаст хэрэгт байхгүй мэдээллийг хийсэн. Шалгаж байгаа хэргийн хавтаст хэргээс юу ч яриагүй шүү.

Тэнд байхгүй нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн учраас нээлттэй ярьсан гэсэн үг. 20 сая долларын зарцуулалттай холбоотой асуудалд мөрдөн шалгах чиг үүрэг бүхий гурван байгууллагад бүгдэд нь шалгагдаж байгаа гэж би ойлгож байгаа. Тагнуул, АТГ, цагдаад. Хэвлэлийн хурал хйисний дараа долон хуудас тухайн асуудлаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Энэ хэрэгт нэлээн олон юмнууд явж байгаа гэж ойлгож байгаа" гэх хариултыг өгсөн юм. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.