
“...Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Үүний дараа “...Төрийн өмчит 18 компанийг хэн хэн авах гэж байна вэ. Мэдээж хэрэг, банкны эзэд, уул уурхайн орд эзэмшигчид, зарим нэг шатахуун импортлогчид авч таарна. Тэдний ашиг сонирхлын “нүд” тэдгээр компанийг ширтсээр ирсэн” гэдэг хардлага үүссэн. Тэр нь газар авах шинжтэй байна. Нэг талаас ингэх нь зөв юм. Учир нь, Засгийн газар Оюу толгойн гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулснаас хойш 16 жил өнгөрсөн. Гэсэн ч Монголд, Монголын ард түмэнд ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Хэдийгээр дээрх компани, үйлдвэрийн газруудыг Оюу толгойтой харьцуулахад жижигдэх ч тус бүрдээ Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал хувь нэмэртэй газрууд байгаа юм.
Тодруулбал, Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдахаар тусгасан. Үүнд “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК багтжээ. Дээрх 18 компани, үйлдвэрийн газрыг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төлөвлөжээ. “Хувьцааг нээлттэй худалдсанаар тухайн компани, эсвэл үйлдвэрийн газарт ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, төрийн мэдлийн энгийн хувьцааг худалдаж орсон орлогын тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлэх, өрсөлдөөний зарчмаар хувийн хэвшил бие даан гүйцэтгэх боломжтой салбарт төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байж, тухайн салбарыг зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг хангах, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, тухайн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф зах зээлийн зарчмаар тогтох боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой” гэж үзжээ. Тиймээс уг үйл ажиллагааг явуулахдаа хууль, эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж, олон нийт, иргэдийн оролцоог хангасан нээлттэй компани болгох зарчмыг баримтлах аж.
Тухайлбал “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжиж, төрийн эзэмшил 51 хувиас багагүй болгоно. Өдгөө “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нийт хувьцааны 94.7 хувь буюу 24 499 287 ширхэг хувьцааг Засгийн газар, 5.3 хувь буюу 1 370 989 ширхэг хувьцааг Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг.
“Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 66 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжиж, төрийн эзэмшил 34 хувиас багагүй байлгана. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хувьцааг 100 хувь ХХААХҮЯ эзэмшиж, төрийн өмчит компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. "Үндэсний давхар даатгал" ХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжина. Ингээд төрийн эзэмшил 66 хувиас багагүй үлдэнэ. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гарган биржээр нээлттэй арилжаална. Ингэсний дараа төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас багагүй үлдэх юм байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааны 10 хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73 хувь орчим хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, 26.94 хувь орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Бас, эрчим хүчний салбарын зарим компаниудын энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалан нээлттэй хувьцаат компани болгон, төрийн эзэмшил 66 хувиас багагүй байлгах зарчмаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүчээр хангах лиценз эзэмшигчийг түгээх лиценз эзэмшигчээс салгаж бие даасан хуулийн этгээд болгоно. “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалан нээлттэй хувьцаат компани болгож, төрийн эзэмшлийн хувьцааг 66 хувиас багагүй үлдээнэ.
Түүнчлэн, “МИАТ” ХК-ийн энгийн хувьцааны 10 хүртэлх хувийг эхний шатанд стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгож, дараагийн шатанд 34 хүртэлх хэмжээнд энгийн хувьцаа нэмж гарган олон улсын биржээр нээлттэй худалдахаар төлөвлөжээ. Ингээд, төрийн мэдлийн энгийн хувьцааг худалдаж орсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, улмаар хөрөнгө оруулагчийн менежментийн оролцоотойгоор компанийн үнэ цэнийг өсгөнө. Үүний үндсэн дээр 34 хүртэлх хувийн нэмэлт хувьцаа олон улсын бирж дээр гаргах замаар нээлттэй компани болгоно.
Үүнээс гадна, “Төрийн банк” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааг 49.27 хувь байх хэмжээнд үлдээж, Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшлийн 45.03 хувийг биржээр нээлттэй худалдах юм байна.
Тэгвэл уг Үндсэн чиглэлийг УИХ эцэслэж шийднэ. Хэрвээ УИХ баталбал Үндсэн чиглэлд заасан төрийн өмчит хуулийн этгээдүүдийг энгийн болон нэмж гаргасан хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг Засгийн газар зохион байгуулна. Ингэхдээ Засгийн газар нь “...Төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжихдаа хөрөнгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сонирхол, санал болгож буй хуулийн этгээдийн үнэ цэнэ зэрэг хүчин зүйлүүдийг бодитой харгалзан тухайн жилийн жагсаалтыг батлах”, “...Компанийн үнэлгээг тогтоох, энгийн хувьцааг нийтэд санал болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн, хараат бус хувийн хэвшлийн компанийг нээлттэй сонгон шалгаруулах”, “...Үндсэн чиглэлд заасан төрийн өмчит хуулийн этгээдийг нээлттэй хувьцаат компани болгох, энгийн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй хамтран хэрэгжүүлэх”, “...Олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээ, ирээдүйн үнэ цэнийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэрэгжүүлэх”, “...Нэмж хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, орлого олох үндсэн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах төсөл арга хэмжээнд зарцуулах” зэрэг ажлыг зохион байгуулна. Хамгийн гол нь, ингэснээр 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо буурна. Одоо байгаа 100 давсан компани, үйлдвэрийн газрын тоог бууруулж 82 болгох юм. Дагаад, олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэнэ.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7736)


Популистууддаа л “…Баяртай” гэе!
Баялгийн хараал тусчихав уу?, эсвээс ер оршин байж чадах нүүр царай маань энэ үү?
Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?
Б.Одсүрэнгийн Хотын даргын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?

Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа
Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт багтаан олгоно
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно
Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр
ФОТО: Монгол улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан их эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц
Төв талбайн асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгана
ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд
НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.