Тариаланчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэл сараар хойшлууллаа

2 цаг 5 минутын өмнө

Тариаланчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэл сараар хойшлууллаа

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-наас тариаланчдаас ирүүлсэн хүсэлт, цаг уурын мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулсан “Тариалан эрхлэгчдийн зээл хойшлуулах тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Улмаар зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэл сараар хойшлуулахаар шийдвэрлэснийг өнөөдөр ХХААХҮЯ өөрийн цахим хуудсандаа мэдээлэв. 

Тогтоолд ган, мөндрийн эрсдэлд өртөн 2025 онд ургац алдсан тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдийн 2023-2025 онд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан тариалан эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэл сараар хойшлуулахад шаардагдах нийт 4.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын батлагдсан төсвөөс зохицуулахаар тусгасан байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.