Цас орж, цасан шуурга шуурна

2 цаг 25 минутын өмнө

Цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 22-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 22-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -29…-34 градус, бусад хэсгээр -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. 21-нд хүйтний эрч сулавтар байна.

2025 оны 12-р сарын 22-ноос 12-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 2324-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -24…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Цас орж, цасан шуурга шуурна2 цаг 25 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.