
Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа. АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж, эгүүлэн татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурах акц зохион байгуулахаа АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдэв. Харин энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хариу тайлбар өглөө. Тэдний байр суурийг хүргэе.
Ерөнхий сайдыг огцруулах асуудал тийм ч төвөгтэй биш шүү
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Дэд сайдтай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд яригдаж байна. Энэ нь нэгдүгээрт, орон тоо болон удирдах албан тушаалтны тоо нэмэгдэж байгаа хэрэг. Хоёрдугаарт, Монгол Улсад үнэхээр хэрэгцээтэй асуудал мөн үү гэдэг асуултыг хөндөж байна. Цомхон төр, төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн болгох гэсэн суурь зарчмын нэг илрэл нь дэд сайдын асуудал болж гарч ирж байгаа юм. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлсэн. Үүнд, яамдын тоог цомхон болгох, дэд сайдын томилгоог цуцлах шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан намын зүгээс Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ байр сууриндаа байгаа. Бүлгийн хурал дээр санал хураалт явуулаагүй, харин Засгийн газрыг огцруулах саналыг өөрийн бланк дээр өргөн барина гэдгээ илэрхийлсэн. Дэд сайдын асуудлаар товч түүхэн мэдээлэл өгье. 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллана гэсэн зохицуулалтыг тухайн үед АН-ын Засгийн газар баталж байсан. Харин 2016 оны сонгуулийн дараа, МАН олонх болсны дараа буюу 2016 оны долоодугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, дэд сайдтай байна гэсэн заалтыг МАН оруулсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль энэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч хэлж байгаа. Монгол Улсад 4000-5000 орчим төрийн албаны орон тоо хоосон байна. Энэ нөхцөлд дэд сайдын орон тоог зайлшгүй шаардлагатай мэт тайлбарлаж байгаатай бид санал нийлэхгүй. Бидний байр суурь тодорхой. Хэрэв дэд сайдын асуудлыг хуульд Ардын нам оруулсан бол, түүнийг хасах, танах ажлыг ч мөн эрх баригч Ардын нам, Засгийн газар өөрсдөө хийх ёстой. Энэ долоо хоногийн дотор дэд сайдын асуудлаа эргэн татах шаардлагыг албан ёсоор тавьж байна. Мөн сайд нараас асуух ёстой нэг зүйл бий. Хэрэв дэд сайдгүй бол ажлаа хийж амжихгүй байна гэж үзэж байгаа бол тэр сайд өөрөө ажлаа өгөх ёстой. Ачааллаа даахгүй байна гэдэг бол хариуцлага хүлээх л асуудал. Эцэст нь нэг зүйлийг тодотгоё. 2026 оны улсын төсөвт “дэд сайд” гэдэг орон тоо, түүнийг дагасан цалин хангамжийн зардал огт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2026 оны Монгол Улсын төсөвт дэд сайд ажиллуулах ямар ч төсөв, санхүүжилт байхгүй. Ардчилсан нам УИХ-ын 42 гишүүнтэй. Миний бие АН-ын бүлгийн даргаас гадна намын даргын албыг хашиж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хуульд заасан босгыг давуулах төвөгтэй асуудал биш гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байх.
Засгийн газар бүтээмжтэй ажиллахад дэд сайд нар дэм болно
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
- “Дэд сайдын албан тушаал хуультай юм. Засгийн газрын тухай хуульд дэд сайдыг томилно гэж заасны дагуу томилгоо хийгдсэн. Гэтэл АН-ын бүлэг дэд сайд шаардлагагүй, энэ асуудлыг эргэж хараад дэд сайдгүй болгох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор уг асуудлыг хэрхэн яаж шийдэх боломжтой вэ гэдэг дээр бид ярилцаж байна. Хэрэв дэд сайд нарын асуудлыг эргэж харвал Засгийн газрыг огцруулах асуудал зогсоно гэж ойлгож байна. Тиймээс эхлээд үндсэн шалтгаан дээрээ хоёр талаасаа нээлттэй ярилцаж, хэрэв зөв шийдэлд хүрч чадвал цаашдын процессууд үргэлжлэхгүй байх гэж харж байгаа. Одоогоор тодорхой шийдэл гараагүй байна. Хяналт, бүтээмжийн 128 менежерийг бүгдийг цомхотгосноор 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Харин сая 16 дэд сайд томилогдсонтой холбоотой зардал нь ойролцоогоор 800 сая төгрөг байгаа. Энэ нь харьцангуй бага зардал. Улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Засгийн газар илүү бүтээмжтэй ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэд сайд нар дэм болно гэсэн үндэслэлээр хуульд заасны дагуу томилгоо хийсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэд сайд нарыг эргэж хүчингүй болгох асуудлыг яриад байгаа учраас энэ дээр хоёр тал ойлголцох нь чухал. Цаашид ч Монгол Улсад олон Засгийн газар ажиллана. Өмнө нь дэд сайдтай байснаар гарч байсан давуу талууд бий. Тиймээс энэ асуудалд хүлээцтэй хандаж ярилцмаар байна. Улс төрийг түр азнаж, харин улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралыг нэн тэргүүнд тавиад дэд сайд хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг бодитоор хэлэлцэх ёстой. Хэрэв хэрэгтэй бол ямар чиг үүрэгтэй дэд сайд байх вэ, харин байхгүй бол ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг хамтад нь ярилцах нь чухал. Хүлээж авахад бол хатуухан байр суурь ажиглагдаж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 242 (7739)



ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийн цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгалаа
Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Бичлэг: Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Б.Эрдэнэсүхийг АН-аас хасах хүсэлтийг түүний эхнэр намын даргад нь гаргажээ
Б.Батцэцэг:БНСУ руу зорчих монголын бүх иргэдийг визгүй болгох боломжгүй
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ
О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул н.Доржсүрэнгийн хүн алахыг завдсан гэх зүйл ангийг өөрчилжээ
Хууль төрөхийн өмнө: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэн, хэн юу өгүүлэв
Ерөнхийлөгчийн суудалд ИЗНН-аас Б.Батбаатар залрахаар зэхэж буй гэв үү
Хаан банкны лого, загварыг хууль бусаар ашиглан хуурамч линк мэдээлэлд итгэсэн хоёр иргэн 6.9 сая төгрөгөөр хохирчээ
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ
"Эрдэнэт" үйлдвэрийн кранист Б.Сувд-Эрдэнэ
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна
ЗГ: Евро-5 стандартын АИ-92 шатахуун 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна
Төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагаас сэрэмжлүүлэв
Эсрэг, тэсрэг байр суурь
Маргааш "Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүй" сургалт зохион байгуулагдана
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
“KPop Demon Hunters”-c болж хатаасан далайн байцайн экспорт түүхэн дээд түвшинд хүрчээ
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг улираан томилов
МАН-ын бүлгээс Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв
Дэд сайдын эсрэг жагсаалыг "Женко"-гийнхон турхирч байгаа юу?
С.Бямбацогт: "Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна
ЭМГЭНЭЛ | БАТМӨНХИЙН БОЛД
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…
Ирэх онд хагас коксоо 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэв
Бензин шатахуун, цалин, татварын асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байна
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баачка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн
Сошиалаар биш бодитоор ажлаа хийе, Г.Дамдинням сайд аа!
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.