Төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагаас сэрэмжлүүлэв

9 цаг 28 минутын өмнө

Төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагаас сэрэмжлүүлэв

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд "Төрийн одон, медаль авна, зарна" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдэх болсон.

Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бөгөөд эдгээрийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм. Иймд төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох бөгөөд “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар уг зөрчлийг үйлдсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ.

Мөн тус хуулийн 15.21.1-т зааснаар улсын цол, одон, медалиар шагнагдаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн тохиолдолд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ" гэж заасан байдаг. Иргэн та дээрх төрлийн аливаа зар мэдээлэлд автахгүй байх, төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Эсрэг, тэсрэг байр суурь9 цаг 31 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.