ЗГ: Евро-5 стандартын АИ-92 шатахуун 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна

9 цаг 23 минутын өмнө

ЗГ: Евро-5 стандартын АИ-92 шатахуун 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна

Шатахууны нийлүүлэлт багассаны улмаас хомсдол үүсэж, сүүлийн хэдэн өдөр жолооч нар олон цагаар дугаарлан зогсож байна.

Харин өчигдөр шөнөөс иргэд шатахууны үнэ нэмэгдсэн тухай олон нийтийн сүлжээнд бичиж эхэлсэн. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "Шатахууны үнийн талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас тодрууллаа. Евро-5 стандартын АИ-92 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна" гэж мэдээллээ.

ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндэрснээр манай улсад энэ сард нийлүүлэхээр баталгаажуулсан хэмжээнийхээ талд ч хүрэхээргүй шатахуун нийлүүлснийг АҮЭБЯ-наас амралтын өдрөөр мэдэгдэж, БНХАУ-аас Евро-5 стандартын АИ-92 шатахуун импортлохоор ажиллаж байгаа гэж байв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Эсрэг, тэсрэг байр суурь9 цаг 27 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.